ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 22 /RT/. АНУ-ын Хууль зүйн сайд, Ерөнхий прокурорын албан тушаалд нэрийг нь дэвшүүлээд байсан Бүгд найрамдах намын гишүүн Мэтт Гетц нэрээ татаж байгаагаа мэдэгджээ. “Би Сенатын танхимын гишүүдтэй уулзаж, сайтар ярилцсан. Тэдний ухаалаг санал хүсэлтэд, мөн маш олон хүн намайг дэмжиж байгаад талархаж байна. Хэдийгээр хүчтэй дэмжиж байгаа ч намайг томилох нь Трамп, Винс нарын шилжилтийн багийнхны шинэ засаг захиргааг бүрдүүлэх ажилд саад болсон шударга бус явдал болно" гэж Гетц олон нийтийн мэдээллийн Х сүлжээнд бичсэн байна.
Тэрбээр хэлэхдээ, шинэ засаг захиргаанд удаан хугацаагаар санал зөрөлдөх цаг байхгүй бөгөөд Хууль зүйн яам нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа эхэлсэн эхний өдрөөс ажиллахад бүрэн бэлэн байх ёстой гэжээ.
"Ерөнхийлөгч Трамп намайг энэ албан тушаалд нэр дэвшүүлсэнд би үргэлж бахархаж байх болно, тэрбээр Америкийг аварна гэдэгт би итгэлтэй байна" гэж Конгрессын гишүүн онцлон тэмдэглээд Д.Трампыг “түүхэн дэх хамгийн амжилттай ерөнхийлөгч болно” гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Өмнө нь Д.Трамп шинэ засаг захиргаагаа эмхлэн байгуулах ажлын хүрээнд Гетцийг ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшүүлсэн юм.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0