Уншигч та байгаа газраасаа сошл руу ороод хараарай. Түгжрэл, утаа халуун сэдвийн нэг болсон байгаа биз. Яг өдийд утаагаа санаад, угаартаж үхлээ гэж орилно. Орой нь болохоор нэг см ч хөдөлсөнгүй, түгжирлээ гэдэг сэдэв “од” болно. Гэхдээ юу гээч дарга нь утаагаа мөнгө гэж саначихсан, иргэд нь түгжирдэг атлаа би л машинтай бол болохгүй гэж байж ядсан хэдэн арав илүү жилийг үдлээ.
Тэгээд энэ сарын 8-ны өдрөөс эхлэн шинээр автомашины улсын дугаар олгохгүйгээр шийдвэрлэсэн. Иргэд ч их бухимдлаа. Гэлээ гээд машиндаа хахсан нийслэл хотод үүнээс өөрийг хийхгүй бол түгжирлээ гэж хараах иргэдийн тоо нэмэгдэнэ. Яахав зарим нэг поп гарууд замаа өргөсгө, гүүрэн зам барьж гэж шүлсээ үсчүүлж байгаа харагдана лээ.
Тэртээ тэргүй 50 хүрэхгүй мянган тээврийн хэрэгсэлд зориулж баригдсан энэ хотод зам мянга давхарлаад түгжээ амархан тайлагдахгүй. Төвлөрлийг сааруулж байж, хотыг зорих их урсгалыг зогсоож байж түгжээ тайлагдана. Улсын дугаар шинээр олгохгүй байх шийдвэртэй холбоотой хууль нь жилийн өмнө, тогтоол нь энэ оны хоёрдугаар сард батлагдсан. Энэ тогтоол нь нийслэл хотод олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаарыг 730 мянга байх тухай юм. Энэ тухай Замын хөдөлгөөний удирдлагын төвийн Хөдөлгөөн зохицуулалт, хяналтын хэлтсийн дарга Н.Намуу хэлэхдээ “Улаанбаатар хотод 785 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 400-450 мянган автомашин замын хөдөлгөөнд идэвхтэй оролцож байна.
Өөрөөр хэлбэл, оргил цагийн үед Улаанбаатар хотын тээврийн хэрэгслийн дундаж хурд 7-13 км/цаг байгаа юм. Харин нийслэл 250 мянгаас доош тооны тээврийн хэрэгсэлтэй байж 25 км/цагаас дээш хурдтай явах боломжтой болж буй. Энэ хүрээнд Улаанбаатар хотод бүртгэлтэй 785 мянган тээврийн хэрэгслээс хасалт хийн 730 мянга болсон тохиолдолд таван шалгуур үзүүлэлтийг баримтлан улсын бүртгэлийн дугаарыг олгоно” гэж байсан юм.
Таван шалгуур үзүүлэлтэд чухам юу багтсан бэ гэдгийг хамтдаа зураглая. Нэгдүгээрт, тээврийн хэрэгслийн өмчлөгч, эзэмшигч нь нийслэлийн оршин суугч иргэн, нийслэлт бүртгэлтэй хуулийн этгээд байх. Нэг ёсондоо хотод л бай гэсэн санаа. Хоёрдугаарт, тухайн өмчлөгч, эзэмшигч нь Авто замын тухай хуульд заасан төлбөр, Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр бүлгийн 14.7-рт заасан зөрчил болон төлбөрөө барагдуулсан байх, жолоочийн даатгалд хамрагдсан байна. Гуравдугаарт, тээврйин хэрэгслийн хөдөлгүүрийн экологийн ангилал нь “евро-4” эсвэл түүнтэй дүйлцэхүйд буюу түүнээс дээш байх. Дөрөвдүгээрт сүүлийн 10 жилийн дотор үйлдвэрлэгдсэн байх. Тавдугаарт, экспортын өмнөх техникийн хяналт үзлэгт орсон байх шаардлага тавьж буй.
Одоогоос гурван жилийн өмнөх судалгаагаар нийслэлийн иргэдийн 55% хувьдаа автомашинтай гэх судалгаа гарчээ. Эдгээр автомашины дийлэнх нь 2008 оноос хойш үйлдвэрлэгдсэн автомашин эзэлж байж. Хуучин автомашинаас ялгарах хүхэрлэг хий, хүнд метал төдий чинээ их байна гэсэн үг.
Мөн дээрх судалгаанд оролцогчдын 60-аас дээш хувь нь түгжрэлийг бууруулах тал дээр ямар нэг зоригтой алхам хийхийг дэмжиж байгаа гэсэн байна. Хэрэгжээд удаагүй байгаа улсын дугаар олголтыг хязгаарлах шийдвэр дээрх зоригтой алхмын нэг нь. Нэг хэсэг хүмүүс нь автомашин оруулж ирж амьдралаа залгуулдаг байж болно. Дээрх шийдвэр тэдэнд сөрөг тусаж болно. Гэлээ гээд нийслэлийн нийт иргэдийн эрх ашиг хохирч болохгүй. Нэгэнт шийдвэр гарсан бол түүнийг дага. Гүйцээ. Өөр асуудал байхгүй. Хотод амьдарч байгаа бол хотын дүрмийг баримтал. Хэдүүлээ хэдэн тоо бодъё л доо. Нэг зорчигч өдөрт дунджаар 2.5 цагийг түгжрэлд зарцуулдаг гэж тооцъё. Жилд 160 гаруй цаг түгжрэлд урсчихна. Өдөрт дунджаар 31.7 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог гэж тооцвол зорчигчид нэг жилийн хугацаанд 1.1 их наяд төгрөгийг түгжрэлд хийсгэчихэж байгаа юм. Энэ бол алдагдсан боломжийн өртөг. Ийм хэмжээний бүтээмжийг бид зүгээр л зам дээр өнгөрөөчихдөг гэсэн үг. Манай улсын ДНБ-тэй харьцуулбал гурван хувьтай дүйнэ. Үнэтэй биш гэж үү.
Сэтгэгдэл11
Зогсоохоос өөр арга байхгүй
засгийн газар гол асуудлаа шийдэхгуй байна Хотын хун амыг цоолж байж тугжрэл багасна Иргэдээ хотоос дугээр хоочих биш Ходоо бутээн байгуулалт уйлдвэр аж ахуйн газар байгуулж нуулгэх естой Засаг зотынхон зам гуур машин метро л яриад байдаг хунтэй холбоотой бух асуудлыг орхигдуулсан Том бодлого байх естой
Хувьдаа өмчтэй байх эрхийг чинь хязгаарлалаа. Дараа чиний ямар эрхийг хязгаарлаж хориг тавих бэ? Ийм үйлдлийн эсрэг эхнээс нь л тэмцэх хэрэгтэй.
Хувьдаа өмчтэй байх эрхийг чинь хязгаарлалаа. Дараа чиний ямар эрхийг хязгаарлаж хориг тавих бэ? Ийм үйлдлийн эсрэг эхнээс нь л тэмцэх хэрэгтэй.
Түгжрэлийг Фүүк Данх нарыг зоригтойгоор огцруулж шийднэ
Автомашин эзэмших, ашиглах, худалдах, худалдан авах нь мэдээж зардал, үнэтэй үйлдэл төдийгүй Улаанбаатар хотын хувьд ТАНСАГ бөгөөд ОНЦГОЙ ХЭРЭГЛЭЭ болоод байна (Өндөг бол тансаг хэрэглээ биш). Иймээс эрс хатуу арга хэмжээ нэн даруй авч хэрэгжүүлэн машиныг эрс цөөрүүл! Олон юм хуцаад байгаа оркуудын амыг ард гартал алгад! Замыг өргөсгөх бус, нарийсгаж гарсан зайнд нь мод бут суулга, явган зорчих хэсэг байгуул!! Харин автобусны тоог 10 дахин нэм!!!
Албан байгууллагуудыг тараан байрлуул. Засгийн газрын нэгдсэн байраа хурдан барь. Уул нүхлэхээ зогсоо. Хотын зах руу дулааны станцаа барь шугам хоолойгоо тат зарим хороодод монгол гэрт уур паар халуун ус оруулая
ионголчууд минь бид гэдэг чинь нийгэмд нийтээрээ амьдарч байгаа шүү.асуудал шийдэх болохоор хувиа бодсон эргүүнүүд эсэргүүцээд эхлэх юм.түгжрэл утааг шийдвэртэй алхам хийхээс нааш арилгаж чадахгүй баахан мөнгө үрээд үр дүн гарахгүй.ямар шийдвэр вэ гэвэл1.японд хөрөнгө оруулалт хийж монгол улсын хууль зөрчигдөж буруу жолоодлогын механизмтай устгах болсон хуучин автомашин импортоор оруулахыг 2028 оноос бүрмөсөн хориглосон хууль УИХ гаргах хэрэгтэй.ингэхэд дотоодоо хруучин авто машины үнэ өсөөд шалихгүй шүү дээ.хэн ийм машиныг үнэ хүргэж авах юм.яг экселл машин яг хөдөлгөөнөөс хасагдана.энэ нь түгжрэл бууруулахаас гадна монгол улсын валютын нөөц гадагшаа япон руу урсахаас сэргийлж гадаад худалдааны тэнцэлд сайн нөлөөтэй.бид амьдарах гэж ядаж байна УИХ огцор гэж хэсэг хүн эсэргүүцэж жагсаж магадгүй.гэх нийтээрээ дэмжиж түгжрэл буурвал амьдаралд хэрэгтэй шүү.харин нийтийн тээвэрээ оновчтой хөгжүүлэх хэрэгтэй.үүнд метро,автобус,такси гээд олон төрөл байна,түгжрэл буурахаар эдгээр сайжирна
Одоо гааль дээр байгаа 37 мянган машинд хотын дугаар өгчихвөл нөгөө оркууд үнэ өсөхөөс нь өмнө гээд амжиж аваад бүгд хотын төв рү давхилдаад эхэлнэ ! Түгжирдэг машин 37000 гаар нэмэгдэнэ гэсэн үг ! Бараг 17000 нь яармагийн замаар Нямбаатрын хажуугаар чихцэлдэнэ гэсэн үг ! Үүнийг Нянбактёри гэдэг залуу тэвчихгүй !
Эргүү орк. Асуудлыг ухаалаг аргаар шийддэг болохоос тэнэг зоригоор шийлдэггүй юм ааа
зөвөө зөв