Жүжигчин Б.Цэцэг хэдхэн жилийн өмнө Туул, Сэлбэ голын орчмыг сайжруулах төслийн удирдагчаар ажиллаж, олны шүүмжлэл дундуур “Би энэ ажлыг та нарын төлөө хийж байна” гээд хэвлэлээр яриад явж байв. Тэр ч бүү хэл “гадаадын мундаг инженерүүдийн өөрийн зардлаар авч ирээд ажиллаж байна.
Та нарт намайг хардах эрх байхгүй” гээд даналзаж байв. Арга ч үгүй биз тухайн үед зөвхөн төслийн нэгжийнх нь цалин хөлс, оффисын түрээсэнд 3 тэрбум гаруй төгрөг төсөвлөсөн байв.
Тухайн үедээ жүжигчин, нийгмийн сүлжээнд олон дагагчтай нөлөөлөгч бүсгүй хот болоод засаг төрийн үйл ажиллагааг өөд уруугүй магтаж, одоо л улс орон хөгжих гээд байна гэдэг байдлаар олон нийтэд мэдээлэл түгээдэг болсон. Харин удалгүй олны хэл амнаас болсон уу санхүүжилт зэрэг асуудлаас болсон уу төслийг зогсоож байв.
Гэтэл шинэхэн хотын дарга Х.Нямбаатар хотын голоор урсаж буй голуудыг сэргээн сайжруулна, орчин тойрныг нь ая тухтай болгоно гээд алдарт “Сэрүүн сэлбэ” төслийг дахин эхлүүлж буй бололтой.
Сонирхолтой нь жүжигчин, нөлөөлөгч Б.Цэцэг уг төслийн удирдагчаар дахин ажиллах хүсэлтээ илэрхийлсэн гэдэг мэдээлэл байна. Ямартай Б.Цэцэгийн уг төсөлд оролцох хүсэл сонирхол хэвээр бололтой. Гэхдээ нөгөө талдаа өөрийн сошиал сувагтаа хотын дарга Х.Нямбаатарыг мангар тэнэгээр нь дуудаж, үйл ажиллагааг нь алхам тутамд нь шүүмжилж суугаа нь хачирхалтай.
Сэтгэгдэл4
Тэгээд шанд нь баахан янз бүрээр орилсон байна ш дээ. Одоо ч мань хүнийг андахаа байж дээ. Сумъяабазар өрөө төлж баахан тохироо хийгээ байлгүй дээ. Бас тэд нарыг сүрдүүлсэн ч юм уу. Өөр гарц харагдахгүй л байна. Сайхан идүүлж байгаад л буулгахаас даа. Хөөрхий Сэлбэ минь. Хамгийн анх олоон жилийн өмнө 2.5 иэрбумаар ийм болгоно гэж баахан зураг төсөл үзүүлээд хулхидуулж билээ. Тэрнээс хойш өөдөлсөнгүй ээ
шал худлаа авгай, зайл2
Ёстой хэрэггүй шүү.. балай вагай сошиалд солиороол байжыг ..!!!!!!
Шар хаданд аваачиж хорь