МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар тэргүүтэй Олимпын зөвлөлүүдийн удирдах ажилтнууд эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотноо туршлага судлах албан айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Биеийн тамир, спортын газрын намын хорооны дарга Дү Божүн болон бусад албаны хүмүүстэй уулзлаа.
Уулзалтаар энэ жил хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буйг онцлон биеийн тамир, спортын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тухай санал солилцов. Цаашид баг тамирчдын хамтарсан бэлтгэл зохиох, дасгалжуулагчдын туршлага судлах солилцоо хийх, залуу боловсон хүчин бэлтгэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар хэлэлцлээ.
Сэтгэгдэл2
Өвөр Монголын Биеийн тамир,спортын хороон ы дарга нь Хишигт гэж өндөр залуу байсан, дар аа нь бас нэг хүүхэн нтр байж билээ.
ЭРГҮҮ ТӨЛӨГНҮҮД. МУУ Ч ГЭСЭН БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН ОЛИМПЫН ХОРООНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ӨӨР НЭГ УЛСЫН СУМАНД ОЧИЖ ТУРШЛАГА СУДЛАХ ГЭЖ . ЯДАРСАН ГӨЛӨГНҮҮД....