Өнгөрсөн Баасан гарагт буюу 11-р сарын 15-нд Эрчим Хүчний Зохицуулах Хорооноос мэдээлэл хийн, "Дулааны эрчим хүчний үнийг 2025 оны 5-р сарын 16-наас мөрдөнө. Өөрөөр хэлбэл энэ онд дулааны үнэ хуучин хэвээрээ байна. Харин цахилгааны үнийг өнөөдрөөс11-р сарын 15-наас эхлэн нэмэхээр болж байна. Тодруулбал, аж ахуй нэгжийн цахилгаан эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэхээр болсон. Айл өрхийн хувьд хэд хэдэн аргачлалаар нэмэхээр болсон. хэрэглээнээс хамаарч шаталсан байдлаар буюу хэрэглээнээс хамаарахаар төлөвлөсөн.
0-150 кВт цаг хүртэлх цахилгааныг 140 төгрөг байсныг 175 төгрөг, 150-300 кВт.ц 256 төгрөг, 300 кВт цагаас дээш цахилгааны хэрэглээг 285 төгрөг болгосон. Ахуйн хэрэглээний үнэд 1квт цаг тутамд 35-131 төгрөг нэмэгдэж байгаа. Гэр хорооллын шөнийн тарифын хөнгөлөлтийг хэвээр үлдээнэ" гэсэн юм.
Үүнээс өмнө Монгол Улсын Шадар Сайд Т.Доржханд, Эрчим Хүчний Сайд Б.Чойжилсүрэн, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн нар удаа дараа мэдээлэл хийн, "Монголд эрчим хүчний либералчлал хэрэгтэй, цахилгааны үнийг нэмэхээс өөр аргагүй, цахилгааны үнийг нэмсэнээр инфляци нэмэгдэнэ, бүхий л бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ нэмэгдэнэ, өөр аргагүй, бидний л хувь тавилан" хэмээж байлаа. Эдгээр яриа нь нийгмийн асар их шүүмжлэлийг дагуулсан юм.
Иймээс ч эрчим хүчний үнэ нэмсэн шийдвэрээ Эрчим Хүчний Зохицуулах Хорооны удирдлагуудаар танилцуулуулсан бөгөөд ЗГХЭГ-ийн холбогдох албан тушаалтан: "Уг шийдвэрийг Засгийн Газар мэдэхгүй" хэмээсэн нь инээдтэй. Үнэндээ бол эрчим хүчний үнийг нэмэх асуудлыг УИХ, Засгийн Газрын түвшинд ярилцан, ойлголцож байж л шийдвэрлэсэн, Эрчим Хүчний Зохицуулах Хороо зөвхөн албажуулсан нь тодорхой. Тэгээд ч Эрчим Хүчний Зохицуулах Хороо бол Монголбанк шиг бие даасан байгууллага ч биш, 2011 оны 12-р сарын 09-ний өдөр УИХ-аас Эрчим хүчний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Засгийн газрын 2012 оны 2-р сарын 15-ны өдрийн 49 дугаар тогтоолоор Эрчим хүчний зохицуулах газрыг Эрчим хүчний зохицуулах хороо болгон өөрчлөн байгуулагдсан байдаг. Үүнээс дүгнэхэд эрх баригчид цахилгааны үнэ нэмэх шийдвэрээ өөрсдөө эцэслэн зарлахаас айсан тул Эрчим Хүчний Зохицуулах Хорооны удирдлагуудыг урдуу барьж, "хулгайч шиг сэмхэн шийдвэр" гаргасан болж таарч байна.
С.Сарнай
Сэтгэгдэл19
Цахилгааны хомсдол цахилгааны хүчин чадал муу гээд хуцаад байсан манай орон сууцны гаднах замын гэрэл одоо ч асаалттай байна.
шатсан лампыг сольж байх үед өдөр асаадаг юм шиг байнлээ.
Саяхан Путин Монголд ирж биднээс авдаг цахилгааны үнээ нэмж илүү гарсан ашгийг бидэнд өг бид дайны байдлаас болж эдийн засаг хямарч байна гэж Фүк Данк нарт үүрэг өгсөн.Үүнийг МАН маш их нууцалж байгаа..
Шамбий Бангладеш нар гараад Данхтай нийлээд самраад хаячихлаа..Энэ хулгайч нарт саналаа өгсөн өмхий оркууд тархиа шаацгаан уйлалдаж байгаа даа..
ачаалал хэтэрсэн үед орцны болон гадаах гэрлээ мөн гэрийн шаардлагагүй асаалтай цахилгаанаа унтраахааргүй болсон уу. гол нь мөнгө нэмэж авах байсан биз дээ.
Саяхан Путин Монголд ирж биднээс авдаг цахилгааны үнээ нэмж илүү гарсан ашгийг бидэнд өг бид дайны байдлаас болж эдийн засаг хямарч байна гэж Фүк Данк нарт үүрэг өгсөн.Үүнийг МАН маш их нууцалж байгаа..
Аль эртнээс л судалгаа тооцоог танилцуулаад таниулаад байсан болохоор тэгж сэмхэн санагдаагүй шүү. Хэзээ вэ гэдэг л хүлээлт байсан. сарнай гэгч ал шоронд л сууж байгаагүй бол мэдэх л учиртай.
Монголчууд тэрэгний илжиг үхэрнээс ч долоон дор болжээ.Илжиг үхэрийг эдлэх тусам номхорч эзэндээ янаг хайртай болно. Юмны үнэ аль эрт тогны үнэ нэмэх сургаар нэмэгдсэн байна..Хохь чинь ээ . Ингэж өөх ч биш булчирхай ч биш хэдэн луйварчин хулгайч нарт мөлжүүлж байхаар Хятад улсад шалавхан нэгдсэн нь дээр юм биш үү.. Хятад улс МАН-ын хулгайч дээрэмчдийг 7 хоногийн дотор устгаж Монгол улсыг цэвэрлээд өгнө шүү..
🥔🥔төмс номингийн шоу гарч эхлэхээр юунд зарцуулсан нь мэдэгдэх биз. татварын мөнгөөр хурдны адуу аваад байгаз дээ. хааш уралдаад байнав.
Монголд хангалттай эрчим хүч байгаа. Хамгийн гол нь шуналаа дийлэхгүй байгаа эрх баригчид яаж шалтаг тоочиж эрчим хүчний үнийг нэмэх вэ гэсэн бодол л байгаа.
Новшнууд
Монголчууд тэрэгний илжиг үхэрнээс ч долоон дор болжээ.Илжиг үхэрийг эдлэх тусам номхорч эзэндээ янаг хайртай болно. Юмны үнэ аль эрт тогны үнэ нэмэх сургаар нэмэгдсэн байна..Хохь чинь ээ . Ингэж өөх ч биш булчирхай ч биш хэдэн луйварчин хулгайч нарт мөлжүүлж байхаар Хятад улсад шалавхан нэгдсэн нь дээр юм биш үү.. Хятад улс МАН-ын хулгайч дээрэмчдийг 7 хоногийн дотор устгаж Монгол улсыг цэвэрлээд өгнө шүү..
Угаасаа хулгайч хулгайч шиг л аашилна шүү дээ.
доржханд хэрэгтэй зүйл нэг ч хийхгүй юм. 76 гишүүн ч ихдээд байсныг сая л мэдлээ дээ. ихэсгэж. мэдээж станц нэмж барьж чадахгүй зүгээр л үнэ нэмэх. эргээд л цалин тэтгэвэр хүрэлцэхгүй болно. худлаа л юмнууд яваад.
худлаа баахан хэрэггүй гологдол зай хураагуур чирч ирнэ. хийж байсныг эхнээс нь дахин хийж хэрэггүйг дахин дахин мэдрүүлнэ. memory байхгүй төр. юу болж өнгөрснийг санахгүй.
Үнэндээ эрчим хүчний дарга даамлууд, зохицуулах хорооныхон адилхан шунал ихтэй, төрдөө ялархдаг, иргэнээ бодоггүй л улс шүү дээ гэхдээ ордоны тог таслахгүйгээ нэвт мэднэ..
Идэр өвлийн хүйтэн эхлээгүй байхад хөлчихдөг тархи байдаг л юм байна. Нилээд л хугацаанд цахилгаан дулааны үнэ нэмэх тухай яригдаж л байсан.
Стратегийн нэн чухал энэ салбарын үнийг ЗГ одоо хүртэл мэдээгүй байгаа нь маш ноцтой.