Үндсэн хуулийн цэцийн өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт Их суудлын хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь “…Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэлээ. Ингэхдээ “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4 нь Үндсэн хуулийн 64.1-ийн “…Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн”, 70.1-ийн “…Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино” гэж заасныг зөрчсөн байна” гээд тус хэсгийг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэжээ.
Мөн “…УИХ-ын 2020 оны 30 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцлоо” хэмээн албан ёсны мэдээллийн сайтдаа бичжээ. УИХ-ын энэ тогтоол энд ямар хамааралтай нь ойлгомжгүй байна.
Учир нь УИХ-ын 2020 оны 30 дугаар тогтоолд “…Долгорсүрэнгийн Сумъяабазарыг өөрийнх нь хүсэлтийг үндэслэн УИХ-ын гишүүнээс чөлөөлсүгэй” гэжээ. Андуурал уу, юу вэ, бүү мэд. Ер нь бол Үндсэн хуулийн цэц яг энэ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-тэй холбоотой маргааныг 2020 оны хавар, дөрөвдүгээр сарын 15-нд Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцсэн. Тухайн үед иргэн Ж.Эрхэмбаатар, Н.Ариунболд, Ц.Мөнгөнцацрал, Д.Цэрэнбадам нар тал бүрийн үндэслэл бичсэн мэдээллийг Цэцэд гаргаснаар уг маргаан үүссэн байдаг. Тухайлбал, иргэн Н.Ариунболд “…Мэдээлэл гаргагчийн зүгээс 1991 оны нэгдүгээр сарын 4-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлаас батлагдсан “Засгийн газарт эрх олгох тухай” хууль Үндсэн хууль зөрчсөн талаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргасан боловч Үндсэн хуулийн цэцийн гишүүний 2019 оны гуравдугаар сарын 18-ны 56 дугаар тогтоолоор “…Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-ийн дагуу уг хууль Үндсэн хуульд нийцсэн эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж үзэн маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэхээс татгалзжээ” иргэн Ц.Мөнгөнцацрал “…Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хууль батлагдсанаас хойш 1988 онд батлагдсан Газрын хэвлийн тухай, 1991 онд батлагдсан Засгийн газарт эрх олгох тухай, БНМАУ-ын тэтгэмжийн тухай, Намын гишүүнээс түдгэлзвэл зохих албан тушаалын тухай, Өмчлөлийн тухай зэрэг найман хуулийг одоог болтол УИХ-аас хүчингүй болсонд тооцоогүй, хүчин төгөлдөр үйлчилж төрийн захиргааны байгууллага шийдвэр, үйл ажиллагаандаа мөрдлөг болгосоор байна” гэсэн.
Харин УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбаатар “…Мэдээлэл гаргагчдын мэдээлэлд “... Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны 91 дүгээр тогтоолоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д онцгой дэглэмийг тогтоохдоо БНМАУ-ын Бага хурлаас 1991 оны нэгдүгээр сарын 4-нд баталсан Засгийн газарт эрх олгох тухай ... хуулийг үндэслэсэн байдаг ...” гэж дурдсан байна.
Тус агуулгын хүрээнд Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн холбогдох хэсгийг зөрчсөн, зөрчөөгүй эсэх талаар маргаан хянан шийдвэрлэх нь Үндсэн хуулийн 25 дугаар зүйлтэй харшилдах нөхцөл бүрдэж байна. Үндсэн хуулийн 67 дугаар зүйлд зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэх тухай шийдвэрийг хянаж дүгнэлт гаргах бөгөөд шаардлагатай бол дахин хянаж, эцэслэн шийдвэрлэдэг. Харин Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуулийн цэцийн тухай хуулиар олгосон гол үүргээс хэтэрсэн гэж үзэж болохоор байна. Өөрөөр хэлбэл, Цэцийн гол үүрэг бол 1992 оны Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах маргааныг магадлан шийдвэрлэх чиг үүрэгтэй буюу Үндсэн хуулийн суурь зарчмыг л хамгаалах үүрэг хүлээнэ. Ердийн хуулиуд бол хууль дээдлэх зарчмын дагуу Үндсэн хуулийн суурь үзэл баримтлалд нийцэн гарах ёстой ба Үндсэн хуулийг дэлгэрүүлж буй хэрэг гэж үздэг тул түүнээс өмнөх Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцсэн, дэлгэрүүлж буй хуулиудыг Цэц шууд өнөөгийн Үндсэн хуульд нийцсэн эсэхийг хянах боломжгүй юм” гэж Үндсэн хуулийн цэцэд тайлбар хийсэн.
Тэгэхэд Цэц яг өнөөдрийнх шиг хууль зүйн тайлбар, үндэслэлтэйгээр Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15.4-ийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн.
Харин УИХ-ын чуулганы 2020 оны дөрөвдүгээр сарын 24-ний нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 1 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, хүлээн авахаас татгалзсан юм.
Энэ удаад эцэслэн шийдсэний дараах үр дагаврын талаар хуульчид, УИХ-ын зарим гишүүн яриад эхэлжээ. Ерөнхийдөө Үндсэн хуулийн цэцийн энэ шийдвэрийн дараа 1992 оны Үндсэн хуулиас өмнө батлагдсан хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжтой холбоотой асуудлаар иргэд Цэцэд мэдээлэл гаргах боломжтой боллоо. Тухайлбал, 1991 оны Засгийн газарт эрх олгох тухай хуулиар “Эрдэнэт үйлдвэр”, “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой” зэрэг компаниудад онцгой дэглэм тогтоож, БЭТ томилсон. Эдгээрт мэдээлэл гаргавал Цэц маргаан үүсгэж, хянан шийдвэрлэнэ. Цаашлаад үүнээс улбаалан “Эрдэнэт”-ийн 49 хувь ч эргээд “Монголын зэс корпорац”-д очих зам нээгдэв бололтой.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл8
Сайханбилэг гэж хүний ачаар Эрдэнэтээ 100 хувь Монголдоо авч чадсан. Одоо УБТЗ л үлдлээ
Оросын талаас монголд санал тавьсан!!! Нууцалж бгаад хувьд авахыг санаархсан
үнэхээр новшнууд юм даа. Долоон жил 49-ийн хэргийг дарж хэвтлээ шд. Сахал пизд нь Сингапур руу зугатааж гараад 3 жил гаруй боллоо, уяаны нохой Пүрэвтүвшингээрээ дамжуулаад одоо Ховдод Халзан бүргэтэй рүү компаниа оруулах гээд ард түмний эсэргүүцэлтэй тулгараад түр зогслоо. Элбэгдорж, Сахйанбилэг хоёртой бол юу ярихав, тэртээ тэргүй Монголоо гэх сэтгэлгүй хүний адгууд байсан юм чинь. Одоо энэ Женко гэж Монголыг самрах даалгавартай эх орончийн дүрд шаацан нэг лалрыг яалтай вэ? Сая сонгуулиар АН ялсан бол сахал, Эбэ, Сайханбилэг нар гавьяа байгуулсан баатрын дүрээр Монголд инээд алдаад бууцгаах байсан ч ард түмэн ухаантай учраас тэдний хүсэл талаар болсон доо, гөлөгнүүд. Энэ Эрдэнэтийн 49-ийн хэргийг хурдан шийдчих дайны хараат бус шүүхтэй болох юмсан. гурван шатны шүүх дамжуулаад долоон жил хугацаа хожиж чадаад байгаа лалрууд шүү дээ. Ерөнкий сайд бол эд нартай уг нь багцаатай л үзээд байгаам
"Эрдэнэт"-ийн 49%-ийг Нямдорж нар "Ард түмэндээ буцааж авч өглөө" гэж нялуун, худал үгээр шилний цаанаас чихэр долоолгоод эдүгээ 100% төрийн өмчтэй эзэнгүй ГОК-оос эрх мэдэлтнүүд дураар идэж байна!!! Өнөөх хэтэрсэн шударга Нямдорж хүртэл хүүгийнхээ нэрээр 2 удаагийн үйлдлээр 2,5 тэрбум төгрөгийн шахаа хийсэн гэж хэвлэлд бичигдсэн!!! Эрдэнэтийн 49%-ийг төрийн өмчид хураан авах тухай шүүхийн шийдвэр байхгүй, зөвхөн УИХ-ын тогтоолоор хурааж авсан нь шүүхийн эрхийг булааж авсан хэрэг болсон!!!
Сахал Эрдэнэбилэгийн захиалгатай бичвэр юм байх даа. Яахаар Монгол банкнаас хүртэл мөнгө гаргуулан байж улсын мөнгөөр худалдаж авсан Эрдэнэтийн 49% хувийн компанид очих ёстой гэж??? Эргүү хөлдүү л биш юм бол эрүүл ухаанаар сэтгээч Гарьд гуай
Хятадын тагнуул мэнгэт Ц.Нямдорж өөрийн нууц амрагаараа Долгормаа гэдэг хүүхнийг сонгосон нь өөрийнх нь албан ёсны эхнэртэй нэр ижил юм. Уулга алдахад өөр хүүхний нэр хэлж барьц алдахгүй гэдэг нь аргагүй л тагнуулч хүний бодлого байх даа. Монголд мөн ч их гай тарьсан хулгайч даа.
Монголын ард түмний эрх ашиг Үндсэн хуулийн цэцийн хэдэн хуульчдаас доор орно гэж байхгүй альч талаараа хэрэв эргэж буцсан ийм шийдвэр гаргах,эсвэл хоёрдтол утга бүхий нялцагнасан шийдвэр гаргавал ҮХЦэцийг ард түмний эсэрггүүцлийг үндэслэн татан буулгах,гишүүдийг УИХ огцруулах хэрэгтэй шүү,ҮХЦ өөрсдийн үзэмжээр ард түмнийхээ эрх ашгийн эсрэг шийдвэр гаргах эрхгүйшүү.
Монголын ард түмний эрх ашиг Үндсэн хуулийн цэцийн хэдэн хуульчдаас доор орно гэж байхгүй альч талаараа хэрэв эргэж буцсан ийм шийдвэр гаргах,эсвэл хоёрдтол утга бүхий нялцагнасан шийдвэр гаргавал ҮХЦэцийг ард түмний эсэрггүүцлийг үндэслэн татан буулгах,гишүүдийг УИХ огцруулах хэрэгтэй шүү,ҮХЦ өөрсдийн үзэмжээр ард түмнийхээ эрх ашгийн эсрэг шийдвэр гаргах эрхгүйшүү.