МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин МАН-ын жагсаалтаар УИХ-д сонгогдоод дөрвөн сар гаруй болж байна. Тэрээр сүүлийн үед сүрхий идэвхтэй гишүүн болсон. Эрхэм гишүүн өөрийн цахим хуудастаа “…
МАН: Улсын төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувийг 25 хувь хүртэл болгож бууруулна. АН: Монгол улсын нэгдсэн төсвийн зардлыг 20 хувиар танана. ХҮН нам: Төсвийн зардлыг бодитоор бууруулах бодлого баримтална гэж сонгуулиар дөрөвхөн сарын өмнө амласан. Гэтэл 2025 оны төсвийг 2023 онтой харьцуулахад 60 хувь нэмэгдүүлж, ДНБ-ий 37.7 хувь болгож нэмэгдүүлэх төсвийн төсөл оруулж ирсэн.
Нэмэгдүүлсэн төсвийг дэмжихгүй, данхар төсвөө танахыг шаардаж байна. МАН-ын 68, АН-ын 42, ХҮН намын найман гишүүнийг хэлсэн ярьснаасаа буцахгүй байхыг уриалж байна. Сонгогчид та бүхэн ч бас төсвийн зардлыг нэмэгдүүлэх юм улстөрчдөөс гуйхгүй байхыг уриалж байна” гэсэн.
Түүний хийж буй улс төр зарчмын хувьд зөв л дөө. Гэхдээ цаг, бай хоёр нь буруу байна. Өөрөөр хэлбэл, ирэх оны төсөв манай аж ахуйн нэгж, компаниудын сэтгэл, зүтгэл, бяр нь байвал тэдэнд зориулсан гэлтэй л болсон. Угаасаа олон жил уриа лоозонгийн хэмжээнд яригдаж, мөрөөдлийн статустай явж ирсэн мега төслүүд гадаад, дотоодын аж ахуйн нэгжүүд, тэдний хөрөнгө оруулалтыг хүчээр л хөдөлнө, хэрэгжинэ. Гэтэл мань гишүүн яг ийм төсвийг хэлэлцэх үеэр жаахан солгойдуу асуудал ярьж гарч ирсэн нь улс төр, бизнесийнхний анхаарлыг татлаа. Гэвч эрхэм гишүүн Д.Энхтүвшингийн энэ “улс төр”-ийн учир тодорхой болж байх шиг байна.
Мань эр удахгүй, энэ сарын сүүлчээр МҮХАҮТ-ын ажлаа өгөхөөр болжээ. Угаасаа УИХ-ын гишүүн МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр давхар ажиллах хориотой. УИХ-ын Тамгын газраас энэ зөрчилд нь сануулах арга хэмжээ авсан.
Хэрэв энэ чигээрээ яваад байвал бүрэн эрх нь хөндөгдөхөөр болоод байсан юм. Ямартай Д.Энхтүвшин ч таван сар хэртэй ийм “давхар дээл”-тэй явчихлаа. Нэг үгээр хэлбэл, түүний гэнэт улс төр хийгээд эхэлсэн нь МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн ажлаа өгөхтэй нь холбоотой аж. Нэгэнт энэ албан тушаал дээр байж байгаад УИХ-ын гишүүн болчихсон учраас МҮХАҮТ-ын гишүүн бизнесмэнүүд түүнээс үр дүн нэхнэ. Ердөө хэдхэн хоногийн дараа ажлаа өгөхдөө хэлэх үгтэй байх нь Д.Энхтүвшингийн зайлшгүй шаардлага юм. Тиймээс ч өнгөрсөн даваа гаригт “…МАН мөрийн хөтөлбөртөө хувийн хэвшлийг дэмжинэ гэж тусгасан учраас би нэр дэвших саналыг нь хүлээж авсан. Гэтэл 2025 оны төсвийг 2023 онтой харьцуулахад 60 хувиар нэмэгдэж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүний 37.7 хувьтай тэнцэх хэмжээний төсөл оруулж ирлээ. Энэ бол бүлэг залилангийн нэг хэсэг ч юм шиг харагдаж байна. Гишүүд амьдралаас хэт тасарчихсан байна. Иргэд цалингаас цалин, зээлээс зээлийн хооронд л явж байна. Гэтэл төсвийн урсгал зардлыг 10 их наядаар нэмнэ гэж байна. Тиймээс би 5.3 их наядаар төсвийг бууруулах санал оруулж ирэхгүй бол төсвийг дэмжихгүй. Гишүүд тойрогтоо мөнгө тавиулах гэсэн сонирхолдоо л хөтлөгдөж байна. Зарчмын зөрүүтэй санал гэдэг дээр гишүүд нэмж хэрэгцээгүй зарлага оруулж ирсэн. Би намын бүлгийн анхны хуралдаан дээр Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр хэлэлцэхэд байр суурь илэрхийлэхэд надад гишүүдээс дарамт ирсэн. Төсөв хэлэлцэхэд чуулган дээр хүртэл Н.Учрал сайд над руу дайрах жишээний. Би энд хулгай хийх гэж орж ирээгүй шүү. Надад өөрийн гэсэн үнэт зүйл, зарчим бий. Би улс орон, иргэд, аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг нэгдүгээрт тавина. Түүнээс биш нам хоёрдугаарт. Тиймээс би энэ Засгийн газарт итгэл алдарч байна. Амласнаасаа буцаж байна.
Хэрэв энэ байдлаараа олон жил явбал энд байх утгагүй. Хамгийн цаадах нь 2-3 жил харна. МАН төсөв тойрсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадахгүй бол би энд хий дэмий байх шаардлага алга” гэж мэдэгдсэн.
Гэхдээ түүний энэ улс төрийн ард, үүгээр халхавчлан өөрийн эрх ашгийг хамгаалахаар ажиллаж байгаа хүн нь МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн юм байна. Тэрээр Д.Энхтүвшинг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болоход дэмжиж ажилласан. Энэ хоёр хүн маш сайн ойлголцдог, ерөнхийдөө Д.Энхтүвшин түүнийг сайн ойлгодог. Харин одоо Т.Дүүрэнд МҮХАҮТ-ын шинэ ерөнхийлөгчөөр яг түүн шиг өөрийг нь одоогийн албан тушаалаас нь солихгүй, цаашдаа ойлголцоод явах хүн ирэх хэрэгтэй болсон. Гэтэл МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сунгаа, сураг, магадлалаар үгэнд нь орохгүй, өөрийг нь сольчихоор хүмүүсийн нэр хүчтэй яригдах болжээ. Шулуухан хэлэхэд, ирээдүйн ерөнхийлөгчийн “гарал үүсэл” Засгийн газар руу заачихаад байгаа юм байна. Ер нь бол Т.Дүүрэнгийн ингээд байгаа нь учиртай. Түүнд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирлын албан тушаалаас мултарч болохгүй маш том шалтгаан бий. МҮХАҮТ-ын ЖДҮХС, Хөгжлийн банкных шиг асуудал босож ирнэ. Тэгэхээр өөрт нь халтай этгээдийг ерөнхийлөгч болгож болохгүй. Хэрэв одоо нэр нь яригдаж буй эсрэг байр суурьтай нэр дэвшигч ерөнхийлөгчөөр сонгогдвол Т.Дүүрэн баларна. Тэрээр өөрийн эрх мэдлийн хүрээнд МҮХАҮТ-ын дансан дахь 5.0 сая ам.долларыг самрын бизнест оруулчихсан. Самар нь үнэд орж өгөхгүй МҮХАҮТ-ын мөнгийг царцаачихсан. Тиймээс л Д.Энхтүвшингийн хийсэн ажилтай, хэлсэн үгтэй буух амбиц дээр нь тоглолт хийж, дээрх үг, үйлдлүүдийнх нь “автор”-аар ажиллаад байгаа аж. Өнгөрсөн жил Д.Энхтүвшинг ерөнхийлөгч болоход энэ асуудал цухас сөхөгдөөд өнгөрч байв.
Ер нь бол яг тэр 5.0 сая ам.долларын талаар тэр бүр мэдээл яриад байдаг хүн байхгүй л дээ. Гэхдээ МҮХАҮТ-ын дансан дахь мөнгө “хөдлөөд байна” гэдгийг бол гишүүд нь анзаараад байжээ.
Жилийн өмнө 2023 оны есдүгээр сарын 14-нд МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлөөс ерөнхийлөгч О.Амартүвшин, гүйцэтгэх захирал Т.Дүүрэн нарт 1/23 тоот албан бичиг хүргүүлжээ. Түүнд “Коёото” ХХК-ийн захирал Д.Бямбасайхан, “Алтан Дорнод Монгол” ХХК-ийн захирал Ц.Оюунцацралт, “Эм Си Эй” ХХК-ийн захирал Э.Оюунтэгш нарын гаргасан холбогдох гомдлыг хавсаргасан байжээ. Дээрх компанийн захирлууд“…Самрын экспортлогч компаниудад гарал үүслийн гэрчилгээ олгохгүй удааж, компаниудаас авилгал хээл хахууль авсан байж болзошгүй”, “…2018 оны эхээр банкинд 3.0 сая ам.доллартай тэнцэх хэмжээний мөнгө байршуулсан байгаа юу” зэрэг 19 асуудлаар асуулт тавьж байв. Харин О.Амартүвшин, Т.Дүүрэн тэдгээртэй танилцаад “…Энэхүү гомдолд тавьсан асуудлууд нь ам дамжсан яриа таамагт үндэслэсэн,зарим нь гүтгэлгийн шинжтэй, цаг үетэйгээ нийцүүлэн хийсэн шинэчлэл өөрчлөлт болон МҮХАҮТ-ын удирдлага, хамт олны хичээл зүтгэл, ажлын үр дүнг үгүйсгэсэн байгааг Хяналтын зөвлөлийн гишүүд анхаарч үзэхийг хүсье” гэсэн хариу тайлбарыг хүргүүлсэн. Энэ явдал Д.Энхтүвшинг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болдог сонгуулийн үеэр л болсон байдаг. Тиймээс МҮХАҮТ-ын гишүүн аж ахуйн нэгжүүд Танхимынхаа сүүлийн жилүүдийн дансны зарцуулалттай бодитоор танилцчихад гэмгүй л болов уу даа. МҮХАҮТ тойрсон олон зангилаа тайлагдаж, учиг хөврөх ч юм бил үү?!
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл19
Ямар ч эрх ашиг байсан нь хамаагүй хонь чоноороо нийлж төсөв рүү дайрч байгаа өлөнгүүдэд үг хэлдэг нэг ч гэсэн хүн байвал аятай байна
МАН тэмцсэн болгоныг эсрэг акц гаргаж нухчин дардаг .Данканов бол бүүр сүүлийн үед ихэд мэргэшиж байгаа. Олуулаа болж залуу гишүүдийг нэгтгэн ЗАСГИЙН ГАЗРЫГ унагаах зүг явсан нь дээр.
Өлөнгүүдийн дайралт эхэллээ дээ.Зөв дуугарч эхлэхээр нь нухчин дардаг,зоригийг нь мохоодог тактик.
үг хэлсэн болгоныг ийм байдлаар нухчин дардаг юм баына. Эрх баригчдын эсрэг, ард түмний төлөө дуугарч болхгүйн баына
үг хэлсэн болгоныг ийм байдлаар нухчин дардаг юм баына. Эрх баригчдын эсрэг, ард түмний төлөө дуугарч болхгүйн баына
Төсвөөс хэрэггүйг нь танана уу гэхээс биш хаа хамаагүй танаж яаж болох вэ. Гишүүдийнхээ тойрог тойлох гэсэн юмнуудын хасаад мега төслүүдээ дэмжээч дээ. Нэг улс нийтлэг эрх ашигтай л баймаар юм. Хэд хуваагдах гээд байгаа юм бэ. Бусад орнуудаас ичих юмаа
Uursdiinh ni esreg duugarsan bolgonii amiig uddeg hulgaichid mini .Huduunii maliin zasgiin gazriig buulgah heregtei.nbaatar gej novsh nih ajil hiisen nertei avtobus baaziig uuriin amitdaaraa togluulj bna sh dee.Uls oron ulam l zambaraagui bolj bna buh Mongolchuud mini edniig huun zailuultsgaay,
Мөнгөгүйгээр мега төслүүд чинь яаж хэрэгжих вэ дээ. Гурван нам гурвуулаа хамтарч байж л улсаа хөгжүүлнэ гээд нийлээ биз дээ. Хуучин гишүүд сурснаараа тойргоо тойлох гээд тэнэгтээд байх хэрэггүй. Тойргийнхоо иргэдийг ч хөгжүүл. Алийн болгон хүнээс арав, хорин мянган төгрөг горьдож суух юм. Аль аль нь улсаа бодоо.
Баяр эрх баригчдад зусардаж байна. энхтувшин Монголоо моннголчуудаа бодож зов ярьсант Ямар юмны очуухэн улс тор
Гаргалаа ердөө амархан, МАН г л зайлуулахад гүйцээ асуудал шийдэгдэнэ.
Сэтгэлээрээ юм хийдэг цаг өнгөрсөөн попуудаа мөнгөөр ажлуудыг хийнэ
Usuhiin ulsgulunguu darj suraagui mungunii nohoinuud dairaad ehellee dee hu …
Mega tusul bol Mongoliin Avral. Dov jalganii atgag uzelees salgah Oroldlogo. Sanhuug ni l olood ugchih umsan. Enhtuvshin nar Mega-g eserguutseegui sh dee. Zolbin urelgen Nomin metiin urt gariin hui negdeliin ueiin hulgain ork tusuviig l eserguutssen Shine Ueiin zaluus sh dee.
Аймаар юм байна , ёстой МАН \ан\- ын мэргэшсэн ДАЙРАЛТ гэдэг энэ байх . Сонгуулийн үндсэн амлалт шүү дээ , түүнээ 100 % зөрчиж байгаа ЗГ - г унагах ёстой . Нөгөө алдарт 126 - г одоо л харъя ... Тэр танхимын хулгай байж л тараа , тэр бол тусдаа шийдэнэ биз ...
Жагсаалтаар сонгогдсон гишүүн БИ ЭНД БАЙХ ХЭРЭГГҮЙ гэж мэдэгдэл хийвэл нэн даруй чөлөөлж, дараагийн хүнийг нь оруулж ирэх хэрэгтэй. Тэгж байж НАМ сахилгатай байна. Энэ их л том дуугарвал ухаантай харагдана гээд итгэчихсэн гар байна.
МАН-ын удирдлагууд мэнгэт даргын үеэс л нэг ийм арга барилд бүр мэргэшчихэж. Ирээдүйтэй нөлөө бүхий хүмүүсийн но-той баримтуудыг цугалуулах эгзэгтэй үед нь гаргаж ирээд дарамтлах, болохгүй бол аавынд нь илгээх. Энэ сайн уу муу юу аль нь вэ хө.
энэ сайт жинхэнэ бөгсний сайт новшийн үнэнийг хэлхээр шээс нь гоожиж.бгаа биз
Танхимын ерөнхийлөгчөөсөө больсон болоод дуугараад эхэлвүү дээ. МҮХАҮТ ерөнхийлөгч шудрага хүн л болоосой доо Чононд мах хадгалуулах шиг 5 сая долларыг хардан сэрдэн хадгалуулсаар байх уу 0 болохоос нь өмнө сольсон нь дээр дээ
Одоо энэ новшийн зангаа болих юм биш үү Нам долоогчид оо Танай сайт овоо юмсан .Ард олны тэвчээрт хязгаар байдаг юм шүү