НЬЮ-ЙОРК, 2024 оны арваннэгдүгээр сарын 4 /CNN/. Энэ сарын 5-нд болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр эмх замбараагүй байдал дэгдэж болзошгүй байгаатай холбогдуулан АНУ-ын зарим муж улсуудад Үндэсний гвардын цэргүүдийг бэлэн байдалд оруулжээ.
Вашингтон, Орегон муж улсуудад саналын хайрцгуудыг галдан шатаасны улмаас олон зуун саналын хуудас хүчингүй болсон байна. Эдгээр муж улсын захирагчид сонгогчдын аюулгүй байдлыг хангахын тулд хууль сахиулах ажиллагаанд Үндэсний гвардын цэргүүд дэмжлэг үзүүлнэ гэдгийг мэдэгджээ.
Вашингтон муж улсын захирагч Жей Инсли мэдэгдэхдээ, сонгуулийн үеэр аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэл өндөр хэвээр байгаа бөгөөд болзошгүй эмх замбараагүй байдалд бэлэн байна гэжээ. Үүнтэй төстэй арга хэмжээг Орегон муж улсад авсан бөгөөд захирагч Тина Котек санал хураалтыг аюулгүй явуулах нь чухал болохыг дурдаад, тайван жагсаал цуглаан хийхийг уриалав. Өнгөрсөн долоо хоногт Невада муж улсын захирагч Жо Ломбардо мөн сонгуулийг аюулгүй, тайван явуулахын тулд Үндэсний гвардын 60 цэргийг бэлэн байдалд оруулсан гэж мэдэгджээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл6
Трампыг европ гаралтай америкчууд, ази гаралтай америкчууд, латин америк гаралтай, америкчууд, африк гаралтай америкчууд массаараа дэмжиж байна.
трамп гэнэт аймар өтөлчихсөн байнлээ.
одоо цагаан захтнууд эргэлт хийж чадах боловуу хар захтнууд дахин дахин төрсөөр байн байсаар нэг ч цагаангүй хар америк удахгүй болж ардчилал ялна
Америкад хувьсгал айсуй. Магадгүй социализм ч ялж болно. Хөрөнгөтнүүд нь хаа нэг тийш дүрвэж иргэний дайны гал хар арьстнууд, Латин Америка гаралтнуудын бослогоор өдөөгдөн ангит нийгмийн эсрэг, лебиралистуудын эсрэг иргэний дайнд хүрч мэдэх юм.
Oros ayalgaar bichdeg nuhur uu ??? Mongol hun bol Americt gej bichne
Ардчилалын ард хөрөнгөтнүүд корпорациуд банкны эзэд, зэвсэг үйлдвэрлэгчид хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд байдаг нь маргаангүй үнэн.