sonin.mn

Өнгөрсөн Баасан гарагт болсон УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсвийн тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Энэ үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын багцад туссан "Соёлын эрхийн бичиг" санаачилгын зардлыг бууруулах УИХ-ын гишүүн Ж.Баярмаагийн гаргасан дэмжсэнгүй, унагаснаар 18.3 тэрбум төгрөгийн киноны ваучер тараах Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Сайд Ч.Номингийн санал хэрэгжихээр болсон билээ. Энэ нь нийгмийн шүүмжлэлийг ихээр дагуулж буй бөгөөд 18.3 тэрбум төгрөгийг өөрт нэн шаардлагатай зүйлд зарцуулах ёстой гэсэн байр суурийг иргэдийн дийлэнхи нь илэрхийлж байгаа.


Хачирхалтай нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Сайд Ч.Номингийн уг төслийг улайран сурталчилж буй юм.


Түүний сэтгүүлчдэд өгсөн яриаг Ч.Номин x сүлжээгээр төлбөртэй тараан, М.Нарантуяа-Нара уг хуулийн төслийг дэмжин, facebook-ээр лайв хийн, Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам, Соёл, Урлагийн Газрынхан М.Нарантуяа-Нарагийн лайвыг нийгмийн сүлжээгээр түгээж буй тул үүнийг сурталчилгаа гэж дүгнэхээс өөр аргагүй. Нийгмийн сүлжээний зарим хэрэглэгчид ч лайваараа бартерын бараа сурталчилдаг байсан Нара төсвийн хулгайг дэмжиж сурталчилсан лайв хийдэг боллоо гэж дүгнэсэн нь анхаарал татна.


Н.Номинчимэг