ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /TASS/. АНУ, БНСУ-ын эрх баригчид Орос, Умард Солонгосын цэргийн хамтын ажиллагаа цаашид хэрхэн өрнөхөөс шалтгаалж Украиныг дэмжихтэй холбоотой зохих шийдвэрийг гаргахаар төлөвлөж байна.
Энэ тухай Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Чо Тэ Ёл хоёр улсын Гадаад хэргийн болон Батлан хамгаалахын сайд нарын “2+2” хэлбэрээр Вашингтонд хийсэн хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
“Умард Солонгос, Оросын цэргийн хамтын ажиллагаа цаашид хэрхэн өрнөхөөс хамааран зохих арга хэмжээг авна” гэж тэрбээр хэлжээ. Түүний мэдэгдсэнээр, ОХУ-ын нутаг дэвсгэрт байрлаж буй Умард Солонгосын цэргүүдийн “оролцооны түвшин”, мөн “Умард Солонгос хариуд нь Оросоос юу авахыг ажиглахаар” төлөвлөж байгаа аж.
“Украинд зэвсэг нийлүүлэхтэй холбоотой шийдвэрийг гаргахын өмнө бид юуны түрүүнд эдгээрийг зайлшгүй мэдэх шаардлагатай” гэж Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд хэлжээ. Үүний зэрэгцээ энэ талаар тодорхой мэдээлэл өгөхөд бэлэн биш байгааг онцолсон байна.
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёл 10 дугаар сарын 24-нд мэдэгдэхдээ, Украинд үхэлд хүргэгч зэвсэг нийлүүлэхээс татгалзаж буй шийдвэрээ "илүү уян хатан байр сууринаас" эргэн харж болно гэж байв.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Өгчиич
үхэлд хүргэгч зэвсэгээ украйнд өгч орсыг үхэлд хүргээд үзвэл -------