sonin.mn

ВАШИНГТОН, 2024 оны арваннэгдүгээр сарын 1 /CNN/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болоход долоо хүрэхгүй хоногийн хугацаа үлдээд буй энэ үед 60 сая гаруй сонгогч саналаа урьдчилан өгөөд байгааг CNN телевиз, Edison Research, Catalist компаниудын цуглуулсан мэдээлэл харууллаа.  


Энэ нь 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд санал өгсөн 158 сая сонгогчийн 38 орчим хувьтай тэнцэж байна. Түүнчлэн 2020 онд санал өгсөн сонгогчдын гуравны хоёр нь саналаа урьдчилан өгөөд буй Жоржиа зэрэг 10 муж улсад саналаа өгсөн хүмүүсийн тоо 2020 оны үзүүлэлтийн 50 хувиас давжээ.


Сонгуулийн өдөр болоход ердөө тавхан хоног үлдээд буй энэ өдөр дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нар сонгуулийн дүн хаашаа ч эргэж магадгүй муж улсуудад тооцогдож буй Невада, Аризонад очих ажээ. Хоёр нэр дэвшигч эн тэнцүү өрсөлдөж байгааг санал асуулгын дүнгүүд харуулсаар байгаа бөгөөд Жоржиа, Хойд Каролина зэрэг сонгуулийн дүнг шийдвэрлэх магадлалтай өмнөдийн муж улсуудад хэн ялах нь тодорхойгүй байгааг CNN-ийн явуулсан хамгийн сүүлийн санал асуулгын дүн харууллаа. 



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг