Даваа гарагт болдог УИХ дахь намуудын бүлгийн хурлаар 2025 оны төсөвтэй холбоотой нэг “ШБОС” яригджээ. Тэр нь УИХ-ын гишүүд, тэр дундаа тойргоос олон удаа сонгогдсон гишүүд лобби үүсгэж, 2025 оны төсвийг задлаад, тойргуудад, эсвэл аймгуудад 5-10 тэрбум төгрөг тусгахаар өөрчлөх тухай юм. Энэ нь даваа гарагаас хойшх улс төрийн халуун сэдэв болоод байна.
Ер нь бол үүнийг “Төсвийн байнгын хорооноос ийм санаачилга гарсан”, “АН-ын санхүүч гишүүн энэ санааг гаргасан” гэж гишүүд тайлбарлаж байгаа юм.
Зарим гишүүн “Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн ахалсан ажлын хэсгийн гишүүдээс “Засгийн газрын оруулж ирсэн төсвийн төслийг задалж, тойргийн санхүүжилтийн асуудлыг тусгах ёстой” гэсэн санал гаргасан юм билээ. Тус ажлын хэсэгт олон намын төлөөлөл орсон. Гэхдээ жагсаалтаар сонгогдсон нэг ч гишүүн байдаггүй. МАН-ын бүлгийн хуралдаанаар төсвийн бодлого Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаараа явах уу, эсвэл тус бүрийн аймагт нэр нь тодорхойгүй ажлууд хийгдэх үү гэдэг асуудал яригдсан” гэж байна.
Бас “АН-ын санхүүч гишүүн энэ орон зайг гаргаж ирсэн. Тэр нь гишүүдийн дунд найруулагдаад явж байна. Нэгэнт өргөн баригдсан төсвийг задалж, дундаас нь тойрогтоо санхүүжилт авах орон зайг бий болгож байгаа гишүүдийн асуудал ганц намынх биш.
Нам дамнасан асуудал бий. Ийм лобби бүлэг байх шиг байгаа юм. Тэд мөнгө хэмнэж байгаа нэрийдлээр Засгийн газрын төсвөөс хасаж, тойрогт тусгуулах гэсэн оролдлогууд явж байна. Бид нэгдсэн нэг бодлоготой байх ёстой. Шулуухан хэлэхэд 126 гишүүн гэдэг чинь 126 төсвийн ерөнхийлөн захирагч гэсэн үг биш. Хаана сургууль, цэцэрлэг барих, зам тавих шаардлагатай байгааг тухайн асуудал эрхэлсэн яамд нь гаргах ёстой. Түүнээс биш хэн нэг гишүүний тойргийн эрх ашгаа тэргүүнд тавьсан асуудлаар шийдэгддэг зүйл биш. Ялангуяа тойргийн төсвийн асуудалд нам харгалзахгүйгээр шинэ гишүүд нэгдэж ажиллаж чадаж байгаа” гэж байна.
Ерөнхийдөө 2025 оны төсвийг задлах эсэх асуудлаар гишүүд тойрог-жагсаалт гэхээсээ шинэ-хуучнаараа ялгарсан байдалтай байна. Өөрөөр хэлбэл, “Тойргоос сонгогдсон ч том төслүүдийг дэмжих ёстой” гэж шинэ гишүүдийн дийлэнх үзэж байна.
Тухайлбал, “Парламент яах гэж 126 гишүүнтэй болсон юм бэ. Юуны тулд сонгуулиа томсгосон тойргоор хийсэн юм. Олон удаа сонгогдсон өлсгөлөнгүүдийг тэжээх гэж бид тогтолцооны өөрчлөлтийг хийсэн юм уу. Тойргийн эрх ашгаа хамгаалдаг асуудлыг огт хүлээн зөвшөөрч болохгүй. 2025 оны төсвийн гол зорилго нь төсвийг тойргуудад жижиглэхээс илүү том асуудлаа нэг мөр шийдье гэж л энэ их зардлыг нэмж орж ирж байгаа шүү дээ. Гэтэл үүнийг задалъя гэдэг дээр лобби бүлэг үүсгэчихсэн МАН-ын хэдэн гишүүн яваад байна гэсэн. Тэднийг ичиж амьдар гэж хэлэх хэрэгтэй. Дээр нь энэ парламентад сонгогдсон гишүүдийн 80 хувь нь шинэ хүмүүс байгаа. Тиймээс биднийг бүү басаарай гэж хэлье” хэмээн байр сууриа хурцаар илэрхийлж байгаа гишүүн ч байна.
Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ч даваа гаригаас хойш оролцсон хэд хэдэн арга хэмжээ, уулзалтынхаа үеэр энэ талаар тодорхой, тодруулбал нэлээд бухимдалтайгаар байр суурь илэрхийлсэн байна.
Тэрээр “Юун 5-10 тэрбум төгрөг вэ. Олон сонгогдсон зарим гишүүн төсвийг задалж, тойрогтоо мөнгө тавина гэнэ үү. Бид чинь жижиг тойрог ярихгүй, улс гэсэн том тойрогт ажил хийе гэж томоохон өөрчлөлтүүдийг хийсэн шүү дээ. Бүсчилсэн. Холимог тогтолцоонд шилжсэн. 126 гишүүнтэй болгосон. Энэ бүхний хэрэг үүн дээр л гарах ёстой. Дахиад энэ талаар ярих ёстой юу. Хувийн өчүүхэн эрх ашгийн төлөө улсын ажлыг нурааж, хөгжлийг гацааж ирсэн хуучин соёлдоо яасан дуртай юм бэ” гэжээ.
Гэвч ийм лобби хийж буй гишүүд “Төсвийг задалж тойрогтоо мөнгө тавиулахын тулд бойкот хийе” гэдэг тохироонд хүрсэн гэх мэдээлэл байна.
Б.БАЯР
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл25
Одоо л хэн нь хэн бэ гэдэг нь ус, тосоороо ялгарна даа. МАН, АН-ын хулгайчуудыг яах гэж дахин дахин сонгоод байдаг тэнэгүүд вэ? Улсын эрх ашиг 1 номерт байх ёстой гэдгийг хэрэгжүүлэхгүй байгаа нөхдүүдийг зайлуулбал таарна.
За даа бас тэгэж үл болно. Улс гэдэг бол тойрог юм. Тойрогт мөнгө хэрэгтэй. Хэнтий ганцаараа их төсөв тавиулдаг байдлыг засаагүй цагт тойрогтоо мөнгө тараах гэдэг зөв. Улс гэдэг бол тойрог юм.
Тойрогт мөнгө саах гээд баыгаа өлөнгүүд болиорой. Энэ жилээс бүх асуудлыг бүсчлэлд суурилсан хөгжилд чиглүүлж үүний тулд томсгосон тойрог 226 гишүүн гэж гарч ирээ биз дээ. Тэгсэн нөгөө л өөртөө авах мөнгөө тойрогт нэрээр 20 тэрбум авч төсвиыг задлах гэнэ Хуцаарай новшнууд аа Булайг чинь яриад бултаараа тэмцэнэ шүү
5-10 terbum gej Chichreed Booj Uheh geed baigaa gishuudee shuluuhan Zailuulchih umsan. Tsevershih umsan. Odoo ingej baigaa um chin 2028 on hurtel 4 jil asar ih gai boloh um bnaa. Er ni ene Huuchirsan Evdersen Umhiirsun, uy ch surdaggui, tolgoi tarhinii Bagtaamj ogthon ch baihgui, uusehgui Humuunuud boloh Humanoids-iig Yaagaad Anhnaasaa Songuulid Uralduulsan um be. Jagsaaltaar orj ireh baisan shine sorgog, mungu sanhuud buzar-lagdaagui 48 candidate-ees horlon-toigoor shuud 30-iig ni hasch 18 boltol ni suitgesen humuusiig ol oo. Bulhai orson shuu dee. Songuuli hiihee bolie gej hurtel Bi bichij sanuulj baisan. Erhten Darhtan Tsaisan Hulgaich nart Hariutslaga tootsoh yavdal ulam ulam sularch baihad ingej ulam Davrana, Suitgene, 18 mega-g unagana. Oligarh-uudtai temtsehed Hiatad tuslana geed baisan yaasan be.....
1,2 huniig tsaazlaach ee. Uls eh oroniig Buheleer ni 3,2 say huntei ni suitgen suiruulj baigaa Humuustei Hunii Erh yarih yamar ch SHAARDLAGA Baihgui ee, Baihgui. Baruunii Ornuud HUNII ERH GEDGIIG todorhoi uls oron, todorhoi nuhtsuld tohiruulan Tashuur Zevseg bolgon ashigladag um. Sain muu 2 taltai. Delhii maani CIVILIZED boloh tutamd gegeeleg mayagaar ashiglagddag heregsel bolohoos bish manaih shig zerlegshij bui oligarhuudtai ulsad taardaggui damshig. Tohuurhal. Irony. Period.
Найдвартай суудал намдаа авна гэж итгэсэн дахин соногдсон хуучин гишүүд чинь нэхий нөмөрсөн боохой байсан нь улам ахиж ажил бодлыг чинь гацааж албан тушаал чинь хор хиих аюултай юм байна даа
Монгол улсын хэмжээнд өнөөлөр хаана ямар томоохон Төсөл хөтөлбөр хэрэгжүүлж Улс ороноо нэн хурдацтай хөгжүүлэх, ард иргэдэд хаана юу хийж өгөх нь чухал байгаа түүнд ХО төсөвлөгдөх учиртай.Гишүүд тус бүр тойрогтоо ихээхэн мөнгө тусгайлан захиран зарцуулах нь чухал биш ээ. Улсын нэгдсэн бодлогоор л Улс орноо хөгжүүльцгээе л дээ. Явцуу эрх ашгийг дэмжихгүй байх нь зөв санагдана.
ОЭ-г яаралтай зайлуулахгүй бол энэ өгөр яваандаа улсаараа хэдэн 10 жил засахад хэцүү ангал руу хийлээ шүү. Энэ хулгайчын үед л сонгууль..сонгууль биш боллоо.. Тендер зарлах хэдий эзэн нь түрүүлээд тодорчихдог болсон. Хоосон хогийн Нянгар ууж идэх нь утгаа алдлаа
Хэнтийд яахын?
10 %-ийн Даваасүрэнгийн л толгойлоод байгаа ажил байна. Мэдэж цөхөх юмгүй
Одоо энэ явцуу эрх ашгийг хязгаарлхад тойргоос сонгогдсон ч бай жагсаалтаар сонгогдсон ч бай шинэ гишүүд хариуцлагатай хандаж идэж ууж хэвшчихсэн хуучин өлөн цөөврүүдын хязгааргүй шуналыг зогсоохгүй бол шинэ гишүүдэд халдварлаж гай болон шүү нэг удаа 5 тэрбум төгрөг сул аваад амташчих юм бол эх орныг сөнөөнө шүү үүний эсрэг зогсож чадвал шинэ гишүүдын баатарлаг гавьяа тодорно шүү эрхэм залуу шинэ гишүүд хичээгээрэй гэж өвгөн ах нь та нараасаа гуйж бна ээ дээ хичээгээрэй хүүхдүүд минь
"Хуучин соёл" байхдаа яахав дээ. "Хулгайн арга"-даа гэмээр юм. ЕС-ын хаар бол энэ нь соёл байх нь. Олон жил ийм арга хэрэглэж төсвийн мөнгө хусцгаасан. Ноцтой гэмт хэрэг байтал соёл гэж үздэг байх нь.
Соёл соёл гоё үг гоё сонсогдож бна. Ккк
Шунал ихэдвэл ШУЛАМ гэдэг , - 10 % авсанд орж дээ ...
ОЮУНЭРДЭНИЙН ЗӨВ ИОМ ЗУРАГААР ХАРАХ ХЭРЭГТЭЙ. ЖЭНКО МЭТИЙН ӨМХИЙ ЛАЛРААС САЛАХ ХЭРЭГТЭЙ
Дураараа загнадаг гишүүд болих хэрэгтэй Энэ чинь шинэчилсэн тогтолцоо ш дээ битгий хуучин арга барил үзэл бодол мөнгө иддэг аргаа хэрэглэхгээд бай л даа
шинэ өлөн үалуучууд нэгдцэн надад ч 3 тэрбум хэрэгтэй гэцэн явна лээшт гончигдорж фортуна 2- н охидоо ичиж амьдар эцгүүд чинь төр тоносон одоо та нар уу алалцана шүү та 2- той , хулгайн мөнгөөсөө ичиж амьдар
gutsooo danhaa toirogtoi gishuud awah yostoi toirgoo demjij ajil hiiii
Даваасүрэн мэтийн өлөн юмнуудыг нам дарж байх ёстой байранд нь оруулах хэрэгтэй дээ шинэ гишүүдээ. Хэдий болторл энэ хэдхэн шантаажчингуудын гарт улс орны хөгжлөө боомилуулж байх ёстой юм бэ???
Арван хувийн Даваасүрэн гишүүн бол хулгайч шүү дээ , энэ нь арван хувийн ашиг авдагийг хэлж байгаа юм гэнэ. . Хорон муу санаатай муу хүн
Нүүрсээр баян Монгол улс эрчим хүчний хямралд орж байгаа нь өмч хувьчлалтай холбоотой. Хувийн өмчтөнүүд нүүрсний уурхайнуудад хүнд даацын автомашин, экскаватор, шатахууныг дэлхийд байхгүй өндөр үнээр шахдаг. Тэгээд нүүрснй үнэ өсдөг. Нүүрс нь эрчим хүчний зардлын (өртөгийн) 70-80 хувийг эзэлдэг. Гэтэл манай цэцэрлэгийн насны УИХ-ын гишүүд эрчим хүчний зардалд шинжилгээ хийхгүйгээр эрчим үнийг нэмнэ гэж байгаа нь солиорол бөгөөд гутамшиг.
Өөрөө эрүүлээр сэтгэж чадаж байгаа бол наад яирагаа шууд таслан зогсоогооч дээ,тэр мөнгөө цахилгаан,дулааны алдагдал нөхөхд зарцуул,үгүй бол цахилгаан станцдаа шинэчлэл хийгээч, юун гишүүдийн тансаглал вэ больж үз.
Дараагийн сонгууль нэр дэвшүүлж болохгүй хүмүүс аяндаа тодроод гараад ирлээ. Намууд ой санамжиндаа аваарай. Ард түмэн ч ой санамжиндаа авлаа.
энэ УИХ бол бүр утгаа алдчихаж, баахан мөнгө тонших гишүүдийн цуглуулга болж. ЗГ-ын гишүүд бөөн Ашиг Сонирхолын бүлэг.
Сайд хүний чадамж харагдаж байна