sonin.mn

Өмнөговь аймгийн Засаг даргаар Насанбуянгийн Энхбатыг ИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналаар сонгож, Монгол Улсын Ерөнхий Сайдад уламжлахаар боллоо.




Н.Энхбат нь 1985 онд Өмнөговь аймагт төрсөн. Эдийн засагч мэргэжилтэй. ХААИС-ийг Эдийн засаг, бизнесийн менежмент мэргэжлээр төгсөж, дараа нь Бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан.


  • 2013-2014 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежмент мэргэжлээр төгссөн. 2014-2015 онд Англи улсын Оксфордод хэлний бэлтгэлд суралцан, Англи хэлний мэдлэгээ дээшлүүлсэн.
  • 2018 онд Солонгос улсын Сөүл хотод Күүкмин Улс төрийн сургуульд Төрийн удирдлагын менежментээр мэргэжил дээшлүүлсэн оюунлаг төлөөлөгч юм.
  • 2020-2023 онд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч
  • 2023 оноос одоог хүртэл Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга
  • 2012 оноос Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр 4 дэх удаагаа сонгогдон ажиллаж байгаа түүнд ийнхүү итгэл хүлээлгэн, Өмнөговь аймгийн Засаг даргад олонхийн саналаар дэмжлээ.