sonin.mn

Орон нутгийн буюу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дүн эцэслэн гарчээ. 

Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 796 мандатад Монгол Ардын нам 449, Ардчилсан нам 340, ХҮН нам 3, бие даан нэр дэвшигч 4 суудал авсан байна.


14 аймаг, Нийслэл Улаанбаатар хотын ИТХ-д Монгол Ардын Нам, 7 аймгийн ИТХ-д Ардчилсан Нам олонх болжээ. Аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдсон төлөөлөгчдийн 27,5 хувь нь эмэгтэй, 72,5 хувь нь эрэгтэй. 


Мөн хорин нэгэн аймгийн 330 сумын 176 суманд Монгол Ардын Нам, 150 суманд Ардчилсан Нам, 1 суманд Иргэний хөдөлгөөний нам олонх болжээ. 330 сумын 1644 тойргийн 6922 мандаттайгаас Монгол Ардын нам 3675, Ардчилсан нам 3130 суудал авсан байна. Түүнчлэн Иргэний хөдөлгөөний нам 23, Иргэний зориг ногоон нам 4, Үнэн ба Зөв нам 1, бие даан нэр дэвшигч 86 суудал авсан ба 6922 төлөөлөгчийн 1945 (28.1 хувь) нь эмэгтэй, 4977 (71.9 хувь) нь эрэгтэй. 


Нийслэлийн есөн дүүргээс Монгол Ардын нам 8-д, Ардчилсан нам 1 (Сүхбаатар дүүрэг)-д олонх болжээ. Есөн дүүргийн 181 тойргийн 313 мандатаас Монгол Ардын нам 250, Ардчилсан нам 55, ХҮН нам 5, Үндэсний эвсэл 2, Иргэдийн Оролцооны Нэгдэл Нам 1 суудал авсан ба эдгээрийн 105 (33.5 хувь) нь эмэгтэй, 208 (66.5 хувь) нь эрэгтэй аж.


Булган аймгийн Баян-Агт сумын ИТХ-д Иргэний хөдөлгөөний нам олонхи болсон нь гуравдагч хүчин орон нутгийн нэгжид ялсан анхны тохиолдол болж байна.

Иргэний Хөдөлгөөний Намыг Ө.Баяраа, А.Мөнхбат нар удирддаг юм.


С.Сарнай