sonin.mn

Монгол Улсын хүн амьдрах боломжтой нийт газар нутгийн 23.8% нь газрын болон үүрэн холбооны сүлжээ нэвтэрсэн ба үлдсэн газар нутаг нь ямар нэгэн сүлжээнд холбогдоогүй байна.


Хэрэв нийт газар нутгийн зөвхөн 60%-ийг хөдөлгөөнт холбооны сүлжээнд холбоно гэж үзвэл: 1639 багийг шилэн кабелаар холбоход нийт 292 тэрбум төгрөг, нийт малчин өрхийг шилэн кабелийн сүлжээнд холбоход 29 их наяд төгрөг шаардлагатай болно гэсэн тооцоо бий. Үүрэн холбоогоор тооцвол 4G сүлжээний 28,278 станц байгуулах шаардагатай ба хөрөнгө оруулалтын зардал нь ойролцоогоор 11 их наяд төгрөг болно. Жил бүрийн ашиглалтын зардал 1.7 их наяд төгрөг зарцуулахаар байна. Монголчууд бид гадны хиймэл дагуулын түрээсэнд 1 жилд 9.6 сая төлж байна. Үүнийг 15 жилээр тооцвол 144 сая төлнө. Иймд бүс нутгийг бүрэн хамарсан үндэсний харилцаа холбооны хиймэл дагуул хөөргөх нь техникийн боломж болон эдийн засгийн хувьд ач холбогдолтой юм.


#өрх_бүрд_сүлжээ #үндэсний_хиймэл_дагуул

#цахим_хуваагдал

#цахим_эдийн_засаг

#шинэ_эдийн_засаг


May be an image of text