Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн болон ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод буцах замдаа БНХАУ-д ажиллалаа.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн арга хэмжээнд оролцов. Энэ хугацаанд хоёр улс он цагийн түүхэн нугачаа, сорилт бүхнийг хамтдаа туулж, мөр зэрэгцэн урагшилсаар эдүгээ хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрч, өргөжин хөгжиж байгааг Ерөнхий сайд онцлоод уламжлалт харилцаагаа улам бататгаж, ирэх жилүүдэд илүү эрчимтэй өрнөх харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ замаа тодорхойлох учиртай гэдгийг тэмдэглэлээ. 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзахдаа хоёр улсын худалдааны эргэлтийг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэх зорилт дэвшүүлсэн. Өнгөрсөн оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 17 тэрбум ам.долларт хүрсэн нь талуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүн гэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д ажиллах үеэрээ “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Люй Гуоюэ-тэй уулзлаа. 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр “Гашуунсухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын гүүр хамтран барих тухай’’ Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулсан. Хил холболтын бүтээн байгуулалт болон гүүр барих ажлыг эрчимжүүлэх саналтай байгаагаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ. “Чайна Энержи” группийн ТУЗ-ийн дарга Лю Гуоюэ Ерөнхий сайдын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлээд Монгол Улстай тогтвортой бөгөөд урт хугацаанд хамтын ажиллагаа хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын газрын тос, байгалийн хийн корпораци (CNPC)-ийн ТУЗ-ийн дарга Дай Хоулянтай уулзаж газрын тосны чиглэлээр хамтран ажиллах, байгалийн хий дамжуулах хоолой барих, шатахуун худалдан авах зэрэг асуудлаар санал солилцлоо. Монгол Улсад барьж буй Газрын тос боловсруулах үйлдвэрт тус корпораци түүхий эд нийлүүлэх боломжтойг Ерөнхий сайд хэллээ. БНХАУ-аас импортлох Евро-5 стандартын шатахууны хэмжээг нэмэгдүүлэх, тус корпорацитай хамтран шинэ талбайд газрын тосны хайгуул хийж олборлолтыг нэмэгдүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хятадын газрын тос, байгалийн хийн корпорацийн ТУЗ-ийн дарга Дай Хоулян Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй дахин уулзаж байгаад талархал илэрхийлээд хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа тэмдэглэв. Ялангуяа талууд хамтарч газрын тосны хайгуул олборлолтын ажлыг эрчимжүүлэх нь зүйтэй гэдгийг хэллээ.
Сэтгэгдэл3
хэдэн удаа тохиролцдог юм бэ? хэдэн жилийн өмнө Гадаад яам тохиролцлоо гээд бсан? хятадууд холбохыг хүсэхгүй бгаа юм биш үү
Баттулга гэдэг хүний баасыг арилгах гэж ерөнхий сайд нь хүртэл явж бна даа.ай хөөрхий.
Тохироцох юу бхавдээ! Монголын хулгайч луйварчин Гишүүн Хятадын компанид Монголоо шантажлах биелэхийн аргагүй нөхцөл заагаад өгчихсөн юм шиг бналээшдээ! Тэгээд тэрииг нь энэ данх нь өөрөө гуйж очоод зөвшөөрчихөж бгам уу? Энэ янзаараа удвал удахгүй Өмнөговь тэр чигтээ Урагшаагаа орох бхпаа? Эхнээсээ 15 жилиин өмнө МСS өөриин хөрөнгөөр 1 жилиин дотор тавьчих бсан Төмөр замыг Батулга гдг нөхөр танкаар айлгаж гялгар ууттай шороо цоолж бгаад болиулаад, тэгснээ өөрөө барина гээд имм ашиглахын аргагүй , уулзвары нь 10 км ээр зөрүүлсэн юм хэдэн сая тонн нүүрсээр барисан өолсон? Одоо тэгээд ханахгүй дахиад хэдэн сая тонн нүүрс Очёргүй өг тэгвэл Хятадтай уулзуулж өгнө гээд сууж бнашдээ? Энэ Улс орон бирд Хулгайч нараа диилэхгүй дампуурлаа яанаа? Худлаа гэвэл зам дээрээ гараад рар? 100-99 машин нь хуучин буруу рүльтэй Приүс! Дан 15 жилээс дээш явсан хог! Хэмжээлшгүй баялагтай орны 3 хан сая ард иргэдийг яаж ингэж Улны амидруулж доромжилж чадаж бнаа? Эрээнд очоод хар! 100-80 нь цоо шинэ ма