sonin.mn

МҮХАҮТ-ын Удирдах Зөвлөлийн 10-р сарын 16-ны өдрийн хурлаас МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлыг 2024 оны 11 дүгээр сарын 4 дэх долоо хоногт хийхээр шийдвэрлэлээ. МҮХАҮТ-ын дүрэмд зааснаар Үндэсний танхим нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдаж, өөрөө удирдах ёсонд тулгуурлан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” Монгол Улсын хууль болон МҮХАҮТ-ын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах, төвийг сахисан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. МҮХАҮТ-ын ээлжит бус XXII их хурлаар МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг нөхөн сонгох, батлах асуудлыг хэлэлцэнэ. МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч нь танхимын Удирдах зөвлөлийн дарга байх бөгөөд Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй. МҮХАҮТ-ын дүрмийн 4.2.1-т зааснаар танхимын гишүүн нь харъяалагдах танхимын удирдах байгууллагыг сонгох ба түүнд сонгогдох, 4.2.2-т зааснаар Үндэсний танхимын Их хуралд оролцож хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх эрх, үүрэгтэй.


Танхимын Ерөнхийлөгчид нэр дэвшигчид товч намтар, мөрийн хөтөлбөрөө бэлтгэн Их хурлын товлосон өдрөөс хоёр хоногийн өмнө 17:00 цагаар тасалбар болгон МҮХАҮТ-ын байр, 403 тоот буюу Нэр дэвшүүлэх комисст хүлээлгэн өгнө.


МҮХАҮТ-ын гишүүн нь 2024 оны 6 дугаар сарын 3-ны өдрөөс өмнө МҮХАҮТ-д гишүүнээр элссэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гишүүнчлэлийн хураамжийг бүрэн төлснөөр ээлжит XXI их хуралд оролцох эрхтэй болно. МҮХАҮТ-ын гишүүд Та бүхнийг их хуралдаа идэвхтэй оролцохыг урьж байна. Нэмэлт мэдээллийг дараах хаягаар холбогдон авна уу.


Жич: Ээлжит бус их хурлыг зохион байгуулах танхимыг сонгосны дараа өдөр газрыг тодотгон зарлана.


Бүртгэл, гишүүнчлэлтэй холбоо мэдээлэл:


Утас: 77277070 /2/, 99046587


Цахим шуудан: membership@mongolchamber.mn


Цахим хуудас: www.mongolchamber.mn


МҮХАҮТ-ын байр, 305 тоот


Нэр дэвшихтэй холбоотой мэдээлэл:

Утас: 88444121, 99034043


Цахим шуудан: policy@mongolchamber.mn


МҮХАҮТ-ын байр, 403 тоот