БРЮССЕЛЬ, 2024 оны аравдугаар сарын 18 /NHK/. Япон, НАТО болон бусад орны Батлан хамгаалахын сайд нар аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллахаар тохиролцжээ. Талууд Европ-Атлантын болон Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал салшгүй холбоотой гэдэгт санал нэгдсэн байна.
Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатани пүрэв гарагт Брюссель хотноо болсон НАТО-гийн Батлан хамгаалахын сайд нарын уулзалтад оролцжээ. Энэхүү уулзалтад Япон, Австрали, Өмнөд Солонгос, Шинэ Зеландын Батлан хамгаалахын сайд нар мөн анх удаагаа оролцсон байна.
Г.Накатани уулзалтад оролцогчдод хандан хэлэхдээ, статус-квог албан хүчээр өөрчлөх нэг талыг баримталсан оролдлогууд үргэлжилэн эрчимжиж байгааг онцолжээ. Түүнчлэн сүүлийн үед Хятад, Оросын цэргийн нисэх онгоцууд Японы агаарын орон зайд нэвтэрч байгаа нь ийм алхмын жишээ болж байгааг дурдсан байна.
Мөн Оросын тал Хятад, Умард Солонгостой цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаа нь Украины байдлыг улам дордуулна хэмээн Г.Накатани хэлээд, Украинд тууштай тусламж үзүүлэхийг уриалжээ.
Батлан хамгаалахын сайд нарын уулзалтын өмнө Г.Накатани Украины Батлан хамгаалахын сайд Рустем Умеровтой уулзаж, Украиныг үргэлжлүүлэн дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлээд, Өөрийгөө хамгаалах хүчний техник хэрэгслүүдийг нэмж нийлүүлэх төлөвлөгөөг танилцуулсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл7
Япончууд АНУ-ын даалгавраар НАТО-г Ази тивд өргөжүүлэх санаатай байгаа биз. Токиод НАТО-гйин төлөөлөгчийн газар байгуулна ч гэх шиг элийрээд л байсан
Чамд ямар хамаа байнаа. Тэр орос лалын улсуудынхаа талаар хуцаач. Чамд бол дэлхийд эдийн засгаараа 3т ордог улсын асуудал бол тодож байна
японы сувдан арлын дайныг орсод турших гэж байгаад галт уулын орой руу шээж бааж байгаад алдас болж дэлбэрч үхэх вий
НАТО-гийн хүчинд энэ дэлхийд дайн дажин айхтар өрөгсөхгүй л бгаа юмаа ! Украйнд НАТО туслаагүй бол Оросууд өдийд Молдова, Балт орчим,Дундад Азид дайныг шатлан өрөгжү үлээд галдан шатааж байхым шүү дээ !!! Тэгээд нэг бодоод үзээч, урьдын энх тайванч Орос маань одоо аюултай дайнч түрэмгий Орос болчихжээ, бүү үзэгд минь....
орос хэл орос хүн орос соёл орос улаан цэргийн дарга нарын түүхийн хөшөө дурсгалыг устгаж үгүйсгэсэн русофоби нацист фашист үзлийн эсрэг энх тайванч хүн төрөлхтөн бриксийн шанхайн хамтын нийгэмлэгийн орнууд орсын талд интеграцид орж байна
UNEN
Сэтгэгдэл бичдэг энэ хэсэг монголын хамгийн бүдүүлэг муусайн хогнуудын дураараа солиордог хэсэг болжээ бүдүүлэг үг хэрэглэсэн байвал нийтлэхгүй болгож соёолжуулмаар болжээ