“Ардын намын халааснаас Ардчилсан намаа салгана” сэдвээр “Эрх чөлөө төв”, АН-ын гишүүд дэмжигчдийн холбооноос мэдээлэл хийлээ.
Энэ үеэр “Эрх чөлөө төв”-ийн тэргүүн н.Чинбат: " АН УИХ-ын 2020, 2024 оны болон орон нутгийн сонгуулиуд дээр удаа дараалан ялагдлаа. Ялагдаж буй шалтгааныг гаднаас хайгаад байгаа нь харамсалтай. АН-д сэхээлэг хүмүүс яагаад саналаа өгөхгүй больчихов оо? Учир шалтгаан нь маш тодорхой. 2024 онд гэхэд л АН сонгуулийнхаа пиарыг хийж чадаагүй. Яагаад гэвэл эртнээс тохирсон, арилжаа наймаа хийх сонирхолтой удирдлагын баг байснаас АН ялагдсан. Нөгөө нэг том шалтгаан нь иргэд Х.Баттулгад их дургүй байгаа. Түүний эдийн засагт үзүүлсэн лай ланчигийг рациональ хандлагатай сайн мэдэж байгаа.
АН-ыг МАН-ын халаасанд орох үйл явдлыг ч Х.Баттулга нээсэн.
Орон нутгийн сонгуулийн үр дүн бол АН-д гэхээсээ илүү Х.Баттулга, Лу.Гантөмөр нарт итгэхгүй байгаатай холбоотой. АН-ыг үзэл санаагүй болгож, эрх чөлөөний үзлээс нь ухрааж байгаа хүмүүс АН-ын удирдлагын баг, УИХ-д орсон учраас иргэд итгэхгүй байгаа юм.
Засгийн Газарт АН орсон нь ч иргэд итгэхээ больсон шалтгаан. АН МАН-тай яг адилхан юм ярьдаг болсон. Үзэл санааны ялгарлыг устгасан. Манай намд цус нөж ярьдаг нацистууд, фашистууд, өмч хураая гэдэг коммунистууд байдаг болсон. Орон нутгийн сонгуульд сэтгэцийн эмгэгтэй шахуу, логикгүй юм ярьдаг лайвчдыг нэр дэвшүүлсэн. Х.Баттулгын хүний нөөц нь л энэ. Эрүүл ухаантай хэсгээ намаасаа холдуулж байгаа. АН-ыг үзэл санаан дээр нь авчрахгүй бол Монголын ардчилал устана. Манай улс Венесуэл лугаа болно, Орос шиг болно.
Иймээс АН буцаад үзэл санаан дээрээ очих ёстой. АН Х.Баттулга гэсэн Кремлийн төслөөс салах ёстой.
АН лайв хийж эргүүтдэг, сэтгэцийн эмгэгтэй шахуу хүмүүсээс салах ёстой " гэв.
С.Сарнай
Сэтгэгдэл16
Энэ үнэн шүү. Саяын сонгуульд хотынхон тэр тусмаа АН н залуу болон ахмад үеийн төлөлөөлөл бараг саналаа өгөөгүй. учир нь Баттулга Батзандан 2-н төлөлөл голдуу нэр дэвшсэн тул дэмжэгчид цөөрсөн.Бат зандан намаа хувааасан намаа харлуллсан МАН д дагаар орсон шудрага дүр эсгэсэн хулгайчдын баг буцаад АН руугаа орж ирсэн. Яг сүүлээ хавчаад зугтаж явсан гамин чандруу хүчээ сэлбээд буцаж дайрч байгаа шиг Батзандан Зандаахүүгийн цөөвөр чоно 2 эргэж ноцсон дээр нь мэдээж Жонхуугийн тэжээвэр галзуу лайвчид эрүүгийн гэмт хэрэгтэнүүдийн төлөөлөл нэр дэвшсэн тул эрүүл хэсэг боловсролтой төлөөлөл дэмжээгүй.Ард түмэн сая харсан байх Жонхугийн заавраар галзуугийн тасгийн лайвчид болох Баатархүү Цэрэнбат Алтанхуяг Мөххэрдэнэ шар шулам, хар шулам, дух гээд хэн ч лайв хийгээгүй АН-г муулаагүй ахмад үе намын удирдлагыг муулж лайвдаагүй . Их чимээ шуугиан гэнэт зогссон юм шиг байсан биз. Галзуугийнхан Жонхуу ЗИК 2-тоо сайн захирагдаж байгаа биз. мэдэж авцгаа
Баттулга эрдэнэ мэтэс бол ардчилсан намын алуур мөнөөсөө мөн,,,,,
зуун яам байгуулж зуун сайд хийж зуун орлогч сайд хийх гэсэн хүмүүс л дүүрэн байх шив дээ. 🕳гүй үхлээ. зурагтаар гарахгүй амьдарч чадахаа байчихсан
ХБАТТУЛГА ЭЛС ЦООЛООД ТАНК ЯРИАД НАРИЙН ЦАРИГ ГАЦААХ ХООРОНД ОРОС ХЯТАДАД НҮҮРСЭЭ 20ДАХИН ӨСГӨСӨН . ОРОСЫН ГАР ХӨЛ ХБАТТУЛГА МАШ МУУ ХҮН ЮМ . БИ ИТГЭЖ СОНГОЖ БАЙСАН БИ БҮҮР МУУ ХҮН ЮМ
tiim
нүүрсчид өчнөөнөөр нь гаргачихсан л байлэ шд. мэдэхгүй мартчихсан царайлж гэнэ. чи нээрээ
төсөв самрана, залуусыг унгаана. гай гавъяаг нь бич дээ.
ха ха үнэн элгийн хүүрнүүд шүү эднүүс. Хөгшин залуугүй МАН танай өрсөлдөгч нам шүү дээ. Та нар муу бгаа бол МАН институтын хувьд маш сайн стратeгитай ажиллаж бна л гэсэн үг шд. Тэгэнгүүт юм болгон дээр МАН-ыг буруутгана, тэр бүхэн чинь АН-ыг улам муухай харагдуулаад бгааг ч ойлгохгүй. Одоо АН ёроол хүртлээ унасанд өнс МАН буруутай гшаасан ха ха. Тнгвнл Оюунэрдэнэ маш сайн ажиллаж бгаа юм бна, түүнд баяр хүргэe
MAH-n dargiin zuvluh l hiij bsan shuu dee Battulga.AH gej bhguishd
Хэн ч үнэмшихгүй юм ярихаа больчих, танай АН ыг Эрдэнэ чинь наймаалсан биз дээ, харин ч Баттулгад чинь хүмүүс ам сайн байдаг байх.
АН-аа үзэл санааны нам болгоорой залуусаа
Олон сургууль төгсөөд, олон цол хэргэм аваагүй ч, өдий хүртэл өөрийн чадлаар зүтгэж яваа шударга улс төрч Х.Баттулгыг АН-ын нэрээр явагчид, Бат-Үүл, Элбэгдоржийн бүлэглэлийнхэн яах гэж элдвээр гоочилж, харлуулж байдаг юм бэ?
Зөв
Ардчилсан намаа. ЭЛБЭГДОРЖ БАТТУЛГА БАТҮҮЛ ЭРДЭНЭ гэх мэт хууччуул савраа татаад шинэ залуу үеээ гаргаж ирээ
ан ялах нь ялсан. ватлг баг байхгүй хүн юм. эвсэл бол худлаа. цуг иднэ, бүр сөрөг хүчингүй нийлж иднэ. улстөр зориулга гэсэн чинь намайг авч хаях гэж байгаа бол ман үх.
Яг үнэн. АН аа кремлийн төлөөлөгч хорлон сүйтгэгч нараас аврах болсон.