Исламын Бүгд Найрамдах Пакистан Улсын нийслэл Исламабад хотноо болж буй Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын хуралдаанд ажиглагчийн хувиар оролцож буй Монгол Улсын Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ Оросын Холбооны Улсын Засгийн газрын дарга Михаил Владимирович Мишустинтэй уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын дарга М.В.Мишустинд Халхын голын байлдаанд хамтын ялалт байгуулсны түүхт 85 жилийн ойн мэнд дэвшүүлж, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсон талаар дурдав.
Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Оросын хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд эдийн засаг, худалдаа, банк санхүү, зам, тээвэр, эрчим хүч зэрэг салбарын хамтын ажиллаганы тодорхой асуудлуудыг урагшлуулах талаар ярилцлаа.
ОХУ-аас БНХАУ-руу байгалийн хий нийлүүлэх хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцов. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замын төв коридорын дагуу Монгол, Орос, Хятад гурван тал хамтран шинэ төмөр зам барих төслийг санал болгон дэвшүүлэв. Ингэснээр ачаа тээвэрлэлтийн нийт хэмжээг жилд 60 сая тонн-д хүргэх боломжтой гэв.
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбооны хооронд чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулах нь чухал бөгөөд энэ нь хоёр талын худалдааны хэмжээг нэмэгдүүлэх ач холбогдолтойг талууд тэмдэглэв. Мөн Эгийн голын УЦС төсөлтэй холбогдуулан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хоёр улсын ШУА-ийн эрдэмтэн судлаачид хамтран хэрэгжүүлэхээр болсныг дэмжиж байгааг Монголын тал илэрхийллээ.
Ирэх арванхоёрдугаар сард Москва хотноо болох Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын ээлжит 26 дугаар хуралдааны бэлтгэлийг сайтар ханган хуралдуулж, хоёр талын эдийн засгийн хамтын ажиллагааны цаашдын чиглэлийг тодорхойлоход хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа харилцан илэрхийлэв.
Сэтгэгдэл16
Teneg pisda we? Tumur zamtai bolloo geed orosuud bidend tatvar geed oligtoi ium ugdug bilvv? Odoogiin tumur zam n Mongolchuudiig hugjvvldeggvi zuvhun orosiin erh ashgiig hangasan want uls baij l baina.
Чи чинь өөрөө харин эргүү гаруу гүү юу. Нэртэйгээр одоо бгаа төмөр зам Монголд ямар ч хэрэггүй гж шаах нь ээ. Зорчигч, ачаа тээврээ тгд төмөр замаар биш юугаар зөөгөөд бгаамдаа эргүү хар ац мээнь. Наа Ерөнкий сайд чинь бас шаал өөр төмөр замын төсөл яриад бгаа шд. Юу ч ойлгохгүй, хар тролл
МАН н Троллууд чамайг ойлгохгүй байна гэнээ
Хайран мөнгө үрж хол очиж архидах юм
Jaahan ooroor setge. Hun bolgon chamtai adil bish
Энд ч олигтой юм болсон шинжгүй. Манай эргүү дагз "Өнөөхөө" л ярьсан байна.
Нөгөө хэд нь ямар тэнэг мал вэ гэж бодож суугаа биз трамп вайдан байсан бол шал өөр юм ярьж суугаа даа тэнэг хүн удирдах тэгээд амьдрал цагийн гарз болоод байгаа юм.
Уулзах болгондоо хийн хоолой ярьдаг юм балайгууд ! Тэр нь 50 жилийн дараа ч хэрэгжихгүй !
айл бүрд хийн хоолой оруулж угжиж байдаг утаанаас салж ус хөрс бохирдуулдаг жорлонгоос салж урсдаг нүүрсэн тоосны конивейраас салж цэмбэгэр хийн цахилгаан станцтай болохнээ Нүүрс ихтэй юм чинь хаа л бол хаа 100 мгваттын ганц турбинтай станц байгуулж болно
Бээжин Улаанбаатрын хооронд хурдан галт тэрэгтэй болвол сайхан л бн Орос саад болох бх
Хятадын хөгжлийн галт тэргэнд урагшаа улам зүтгэмээр бна тэ
сталины төмөр замаар хоёр давхар байтугай гурван давхар вагон явна нарийн төмөр зам трамвайны зам шиг юм байлгүй
Хий дамжуулах хоолой барих асуудлыг дараа дараагийн жилүүдэд болох уулзалтуудаар үргэлжлүүлэн ярилцаж тохиролцохоор тохиролцов. Тохиролцож дуусах хол байна.
Төмөр зам барих нь чухал л даа. Амжилт
ХУРДАН ТЭР ХУРДАН ГАЛТ ТЭРЭГИЙГ НЬ БАРИАЧЭЭ ТЭРЭНД НЬ СУУЧААД ҮХЭХИЙНСААН
Эргүү нөхөр