Даян дэлхий дээр Иерусалим шиг ариун дагшин хот үгүй хэмээн жүүдүүд өөрсдөө, мусульманчууд, христианчууд нь ярьдаг юм билээ. Анх би 1996 онд энд очиж байлаа. Дараа нь алба амины ажлаар хэд хэдэн удаа очиж, очих тоолондоо өөртөө түүх соёл, үнэт өвийн шинэ зүйл нээж, нэг ёсондоо бол үзээд баршгүй түүхийн өв дотор орж явчихдагсан гэсгээд өнөө цаг руу татан авчирч, яагаад заавал жүүд нарыг устгах гэж дайрдаг цаад шалтгааныг олж тогтоохыг хичээе.
Тайван цагт гэх үү дээ, Ойрхи Дорнодын одоогийн дайн хурцдахаас хэдэн жилийн өмнө American Interest сэтгүүлд ийм нэг нийтлэл тавигдсан байв. Даян дэлхий дээр хамгийн нөлөө бүх улс орнууд гэж хэн бэ гэдэгт хариулт өгчээ.
Эхний байраа АНУ хадгалж, араас нь Хятад, Япон удаалж, Орос 4-рт, Герман 5-рт, Энэтхэг 6-рт, Иран 7-рт яваа ба 8-рт Израиль орж байжээ. Энэ улс Саудын Арабыг арагш оруулж, өөрөө дэлхийн нөлөө бүхий 8 дахь улс гэгдсэн нь тэр болжээ. Ийм рейтинг тогтоосон автор нь америкийн судлаач эрдэмтэн Волтер Рассел Мид гэгч байх ба тэрээр ямар үзүүлэлт шалгуураар тэгж жагсаав гэдгээ нүднээ буутал тайлбарласан байсансан. Ямар нэгэн шалгуур байж л олон улсын харилцааны хүчтэй тоглогч гэгдэн “хамгийн нөлөө бүхий” гэх тодотголыг өөртөө авна.
Израилийн нэр нөлөө өссөн нь нэгдүгээрт өндөр технологийн хувьд лидер улс болсон, хоёрдугаарт Ойрхи Дорнод дахь хүчний тэнцвэрт өөрчлөлт гарсан, гуравдугаарт израилийн эргийн дагуу байгалийн асар их хийн орд илрүүлж, жүүдийн энэ улс эрчим хүчний экспортлогч улс болох гэж байгаа, ийм гурван үзүүлэлтийн үр дүн гэсэн байв. Ийм гурван шалтгаанаар жүүдийн төрт-улс дэлхийн гол тоглогчдын нэг болж гэнээ. Явж явж Израиль нь Булангийн суннитын аядуу хаант улсуудын баталгаа болж хувирсан ба цаад аядуу монархиуд нь Иран ба лалын терроризмын өмнө хүчгүйтэж, түүнд нь Израиль туслана гэх таамгийг Волтер Рассел Мид дэвшүүлжээ.
Эндээс би юуг нь онцлох вэ? Хамгийн бодитой, гарцаагүй бичигдэх нь Израиль Улс инновацыг үндэсний гол үзэл санаа болгон хөгжүүлж чадсаныг нь жишээлмээр байна. Израилийн Ерөнхийлөгч агсан Шимон Пересийн нэг мэргэн үг буй. “Ойрхи Дорнодод хоёр янзын улс орнууд оршдог: газрын тосны нэг хэсэг улс, ариун дагшин нэг хэсэг улс гэж. Харин Израиль бол үнэмлэхүй ариун дагшин улс юм. Учир нь бидэнд юу ч байгаагүй. Байгалийн баялгийн хамгийн охь нь явж явж хүн л юм байна гэдгийг бид бодож олсон. Хүн л оршин буй газар орноо тэтгэн баяжуулдаг болохоос газар нь ард түмнээ тэтгэдэггүй гэдгийг олж мэдсэн” хэмээн айлдсан байдаг ба тиймдээ ч энэ улсыг “Start-Up Nation”–юу ч үгүй хоосноос эхэлсэн үндэстэн хэмээн нэрлэх нь зөв хэмээн тэрээр хэлж байсансан.
Юу ч үгүй хоосноос эхэлсэн энэ үндэстэн маань ингэхэд хэн байв? Тэд ертөнцөөс тэнд эргэж цугларсан, олон үеэрээ зовж тэнэж цагаачилж явсан, харин тэр инновацын амжилт гэдэг дээр бол хамгийн ухаалаг, боловсролтой цагаачдын цугларалт–бүтээн байгуулалт гээд ойлгочихож бараг болно. «Зөвлөлтийн алия» буюу СССР-ээс цагаачлан очсон 800 мянган жүүдүүд бол тэрхүү инновацын амжилтын хөрс суурь хэмээн үздэг юм билээ.
Израильд хүний хувь төөрөг гэж тусдаа байх шиг. Хүүхдийг бүр багаас нь программчлаад тавьчихна. Өндөр боловсролтой, өрсөлдөөнч хөвгүүд охид дунд сургууль төгсмөгцөө ЦАХАЛ гэх том сав руу явж орно. Тэр нь Израилийн батлан хамгаалах цэрэг нь. Тэнд залуус эр цэргийн алба хааж хатуужихын сацуу, амьдралын их сургуульд суралцана, хамгийн тэргүүний технологид суралцана. Агаарын цэргийн хүчин нь гэхэд л дэлхийд хамгийн анхны нисэгчгүй дрон бүтээгээд байлдаанд хэрэглэсэн нь саяхны түүх шахуу. Жижиг улс, цөөхөн хүн ам, хүн амаа дайнд эрсдүүлэхгүйн тулд бүтээсэн нисэгчгүй онгоц дрон гэгч нь одоо дэлхийн хамгийн шилдэг технологийн нэг болчихоод Ойрхи Дорнод байтугай бүр Украины дайнд хоёр талаасаа хэрэглэж байна. Цахалын байдагчид нь стандарт бус нөхцөл байдалд дасан зохицох чадварт суралцана. Үнэлж баршгүй их туршлага тэндээсээ хуримтлуулна. Ингээд цэргээс халагдахад “start-up” ямар ч салбарт гүрийх чадварыг эзэмшинэ. Халагдсан дайчдыг төрөөс санхүүжүүлээд ертөнцөөр нэг жил заавал аялуулна. Бүр заавал шүү. Зундаа Монголд израиль жуулчид гэх залуус ганц нэгээрээ хот хөдөөгүй тэнэж явдаг бол тэд чинь шүү дээ.
Израильд “технологийн халуурал” үе үе доозоо хэтрүүлж, хөрөнгө оруулалт гэдгийг чухам татаж өгнө. Нэг жилд л start-up аж үйлдвэр нь 4.8 тэрбум ам.доллар босгосон жишээ 10-аад жилийн өмнө. Bloomberg-ийн дээхнийн нэг судалгаагаар инновацын индексээр энэ улс дэлхийд эхний 5-д багтаж, Герман, Япон, АНУ ба Израиль гээд эхний хэд нь жагсана.
Гээд бичээд байвал Жүүдийн Төрт–улсыг магтах баримт өлхөн олдохоор. Магтахдаа чухал бус, ингэхэд эд маань хэнсэн билээ? Ертөнцөд хаана, хэзээ, хэдүүлээ вэ гэдэгт хариулт хайж гарчигт өгүүлснээ дэлгэрүүлье.
Дэлхийн өвөг үндэстэн гэвэл Ирак дахь езидүүдийн дараа орох нь энэ жүүдүүд юм. Он тооллоор нь аваад үз. Хүн төрөлхтөн григориан календариар 2024 оноо туулж байна. Тэгвэл жүүдүүдийн “Рош ха-Шан” хуанлиар 5785 оноо туулж яваа ба езидүүдийн “Сарсал” тооллоор 6774 он, мусульманчуудын хижрийн тооллоор 1446 он юм. Тэгэхлээр 5785 жил туулчихсан өвөг бөгөөд тэнгэрлиг үндэстний тухай ярьж байна.
Баримт. Даян дэлхий дээрхи жүүдүүдийн 67 хувь нь Хаант Орост аж төрж байсан гэх 1880 оны статистик бүртгэл бий. 1881-1906 онд тэдэн рүү айхтар дайрч давшлан хэлмэгдүүлсэн, дараа нь Октябрийн хувьсгал, ард иргэний дайнаар тэднийг айхтар хохироосноос 2 сая гаран нь Оросоос дүрвэж, үлэмж нь АНУ руу цагаачилжээ.
Баримт. Яг тэр үед Да Хүрээнд 100-150 жүүд байсан гэх тоо Израилийн зарим эх сурвалжид бичигджээ. Лавлаад үзвэл “Ургаа”, “Улан-Үд” гэх “У” үсгээр эхэлсэн лавлах буланд нийлүүлж, салгаж бичсэн байхыг би өөрөө үзсэн. Нийслэл хүрээний худалдаачин, үсчин, зурагчин, бага эмч жүүд нарын дотроос ардын хувьсгалын өмнөхөн зарим нэг нь манай хувьсгалчидтай үгсэж яваад амь эрсэдсэн баримт бас бий.
Дэлхийн II дайн үеийн гамшгийг энд дэлгэлтгүй. Лав 6 сая жүүд нацистуудын гарт үрэгдсэнээс 2 сая зөвлөлтийн жүүдүүд гэх тоо бий. “Хүйтэн дайн” шувтрах үест коммунист эвслийн орнууд, ялангуяа СССР-т хатуу хяналтаа цуцлан, жүүд нарын шилжин явах, цагаачлахыг хориглохоо больсноос Израиль руу зүглэх жүүдүүдийн тоо эрс өссөн ба эдүгээ Украины хямралын үед Дорнод Украинаас бараг 100 мянгуулаа Израиль руу дүрвэх дараагийн аяны давалгаа үргэлжилж байх шиг.
Жүүдийн “Сохнут” хэмээх агентлагийн мэдээгээр бол, эдүгээ Израильд 3 сая орчим орос хэлтэн еврей, Израилийн хилийн гадна мөн 2-3 сая орос хэлтэн еврей байгаагаас хуучин СССР-ийн улсуудад нэг сая орчим байна. Энэчлэн жүүд нар АНУ-д 700 мянга, Германд 200 мянга, Канадад 50 мянга, Австралид 50 мянга гэх мэт хэдэн жилийн өмнөх баримт буй. Яагаад энэ тоог дурдаж байнав гэхлээр бяцхан наргиа-түүх сөхье.
Тель-Авив хотоо “Израиль диаспора” музей бий. Даян дэлхийн жүүдүүдийн буурал түүх, суу билэг, эрдэм чадал, нүүдэл суудал бүгд тэнд үзмэр үзүүлэнгээрээ бий. Нэгэн үзмэр анхаарал татдаг. Ургийн бичиг, ургийн мод ухаантай шог зураг. “Жүүд гэр бүлийн амьдралын тойрог”–Польшид суугаа жүүд эцэг эх 4 хүүтэй. Ууган хүү нь Варшавт дэлгүүрийн эзэн, удаахи хүү нь Октябрийн хувьсгалын удирдагч–большевик комиссар, гутгаар хүү нь Палестинд аюулгүйн албанд хамгаалагч, отгон хүү нь Нью-Йоркт хувийн оёдолчин, цаашаа салбарлавал удам судар нь дэлхийг бүрхэхээр. Бас нэг зураг байна. Өвөг дээдэс гэж эр эм хоёр хөгшин арабын цөлд, хэд хэдэн хөвгүүнтэй, тэд хэдэн тийшээ цагаачилжээ. Цагаачилсан нь цаашаа салбарлаад даян дэлхийгээр таржээ. Нэг хүү нь Нью-Йоркт банкны захирал, нэг хүү нь Австралид хонины аж ахуй эрхэлдэг томхон бизнесч, нэг хүү нь Палестинд арабчуудын эсрэг тэмцэлд цэрэг командалж, нэг хүү нь Латин Америкт профессор хийж яваа гэхчлэн. Энэ бол ердөө л тэдний гэр бүл ургийн хэлхээс нь.
Тель-Авивын “Израиль диаспора” музейн үзмэрүүд үнэхээр хосгүй. Нобелийн шагналт бараг бүх эрдэмтэн Альберт Эйнштайнээс эхлүүлээд Нильс Бор нь залгаад тэнд хэдэн зуугаараа мөнхрөөстэй, АНУ, Оросын цөмийн физикчид, Нобелиос өмнөх гэвэл Нострадамус, улс төрийн салбарт гэхэд л Карл Марксаас эхлэн, Оросын хувьсгалын бараг бүх удирдагчид - Троцкий, Зиновьев, Каменев, Свердловоор дамжин, Хенри Киссенжер, Мадлин Олбрайт, Жорж Сорос, Николя Саркози… нар хүрчихнэ.
“Израиль диаспора”-д би олж үзээгүй. Хаа нэгтэй нь байсан байж болно. Юу гэхлээр суу билэгт түүхэн жүүд нарын нэрсийг би хувьдаа цуглуулдаг. Энд хүн төрөлхтөний оюун санааны аугаачууд болох Исүс Христос, Бенедикт Спиноза, Зигмүнд Фрейд, орчин цагийн мундагууд Марк Цукерберг, Сергей Брин, Жорж Сорос, Альфред Таубман, Ротшильдууд, нэрт найруулагчид киношедеврүүд болох Спилберг, Вуди Аллен, Роман Полански, жүжигчид Харрисон Форд, Кирк ба Майкл Дуглас, Сильвестр Сталлоне, Шон Пенн, Эндриан Броуди, Гвинет Пэлтроу, Скарлет Йоханссон, Натали Портман...рокийн одууд гэсгээд азная.
Хамгийн ойроор нь “Ах Орос” руугаа татаж авчран жишээ хайя. 1917 оны хоёр хувьсгалыг оройлж Оросын улс төрд мөр гаргасан еврей нарын түүх баялаг гэхэд бүр хэтэрнэ. БНУ-ын анхны Засгийн газрын сайд гишүүд кадет С.Лурье, меньшевик А.Гинзбург-Наумов, С.Шварц, эсер П.Рутенберг, А.Гальперин, сенатч М.Винавер, О.Грузенберг, И.Гуревич, Г.Блюменфельд, Петроград хотын дарга эсер Г.Шрейдер, Москва хотын Думын дарга О.Минор гэхчлэн ярайна. Большевикууд Октябрийн эргэлт хийсний дараа гэхэд л Петроградын ажилчин цэргийн депутатын зөвлөлд меньшевик Ф.Дан, М.Либер, Л.Мартов, Р.Абрамович, эсер А.Гоц нар сонгогдож А.Гоцыг Бүх оросын төвийн гүйцэтгэх хорооны анхны даргаар тавьжээ. 1917 оны байдлаар Оросын улс төрд идэвхтэй оролцож явсан 140 мянган еврей байсны оргил нь Зөвлөлтийн анхны Гадаад хэргийн сайд Л.Троцкий (Ленин түүнийг Зөвлөлт Засгийн анхны Ерөнхий сайдаар санал болгож шахсан, өөрөө татгалзсан), Газрын сайд А.Шлихтер, Шүүхийн сайд эсер И.Штейнберг, Сангийн сайд И.Гуковский, большевик намын Төв Хорооны гишүүд Г.Зиновьев, Л.Каменев, Я.Свердлов, М.Урицкий, Г.Сокольников гэхчлэн. 1919 онд намын их хурлаас Төв Хороог 16 гишүүнтэй сонгосноос 5 нь еврей буюу Л.Троцкий, Я.Свердлов, Г.Зиновьев, М.Лашевич, Г.Сокольников, эдэн дээр хожим К.Радек нэмэгдээд, үндэстний томхон фракц болж байв. В.И.Лениний эх нь жүүд байсныг энд тооцохгүйгээр шүү дээ.
“Израиль диаспора” музейд ирээдүйд мөнхрөх байлгүй гээд Оросын улс төрчид- Юрий Андропов (эцэг нь Либерман, эх нь Флекенштейн, зарим эх сурвалжаар Файнштейн гэх овгийнх), Примаков, Немцов, Жириновский, Рушайло, Березовский, Лавров, Ходорковский, Фрадков (ОХУ-ын Төрийн Думын депутатын бараг гуравны нэг нь байх магадлалтай гэлцдэг?), эсвэл Украины удирдагчид Петр Порошенко (овгийн нэр нь Вальцман), Володимир Гройсман, Арсений Яценюк, Зеленский хожим нь нэр нь цагаадах байх гээд Игорь Коломойский ... гэсгээд орхиё. Одоо бүр Путин руу татан авчран жишээ хайя. ОХУ-ын ҮАБЗ-ийн орлогч дарга Дмитрий Анатольевич Медведев нь багадаа Давид Ааронович Мендель гэсэн нэртэй еврей, Путины бизнесийн найз Ю.В. Ковальчук нь эцэг нь, эх нь Мирьям Абрамовна Виро гээд еврей, Путины Ленинградаас дагуулж ирсэн долларын тэрбумтан Аркадий Романович Ротенберг нь еврей гэх мэт жагсана.
Энд Нью-Йоркийн Волл Стритийн жүүд банкируудын тухай үлгэр дэлгэлтгүй, ямар ч л гэсэн Европ, Америк, Австралид үнэт цаасны бараг бүх бирж тэднийх, дэлхийн нефть, алт, зэсийн наймааны ихэнхийг, ер нь аль өнгөтэй өөдтэй гялалзан яваа бизнес нь бүгд жүүдүүдийн хяналтад, эсвэл мэдлийнх байдаг гэлцдэг.
Оскарын шагнал авсан хоёр киног монголчууд сайн мэднэ. “Шиндлерийн бүртгэл”, “Төгөлдөр хуурч”. Монголчуудын сэтгэлд хоногшин үлдсэн. Хувь заяагүй хөөрхийлөлтэй энэ үндэстнийг үзүүлдэг. “Варшавын гетто” хэмээх хороолол тэр чигтээ нацистуудад арчигдаж, хүн ард нь доромжлогдон алуулж хядуулсан тухай гашуун түүх буй. Дэлхийн II дайны үед нацистуудын тамын тогоонд тарчилж үхэгсдэд зориулж Иерусалим хотноо “Яд Вашэм” (Yad Vashem) гэж дурсгалын цогцолбор музей (Holocaust memorial) байх ба тийшээ очсон хүн ёстой цөс нь хөөрч, даралт нь ихсээд, сэтгэл нэн тавгүйтэн гардаг юм. Учир нь нацистуудын гарт үрэгдсэн 6 сая жүүдийн тухай бүх баримтыг голд ортол дэлгээд тавьчихсныг би өөрийн биеэр мэдэрсэн.
Хүн төрөлхтөн 3 дахь мянганыхаа эхний 24 жилийг туулж байна, “0” оноос манай тоолол эхэлдэг гээд бодоход төрт-улсаа устгуулсан жүүд нар 0073-1948 онд даян дэлхийгээр 1875 жил тэнүүчлэн орох орон хайж явжээ. Бараг 2000 жил өөрийн гэх төрт улсгүй явсан үндэстэн дэлхийд өөр байхгүй. Гэхдээ түүхийнхээ бүх үеийн турш халдлагад өртөж ирсэн эмгэнэлт түүхтэй. Тэдийг эхлээд перс, грекүүд, дараа нь селжүкүүд, ромынхон эзлэн түрэмгийлж тусгаар тогтнолыг нь мөхөөжээ. 0073 оноос хойш мөн ч их зовлон амсчээ. Византынхан, арабчууд түйвээж байснаа загалмайтан рыцарууд 200 жил, завсарт нь мамлюкүүд, Оттоманы түркүүд 400 жил энэ газар дээр эзэн нь байв. Тэгж тэгж дэлхийн нэгдүгээр дайн Туркийг ялагдуулснаар англичууд энэ нутагт ирж, 1948 он хүргэж байж НҮБ-ын шийдвэрээр, нацистуудад хамгийн ихээр хэлмэгдсэнийх нь төлөөсөнд төрт-улсыг нь сэргээж өгчээ. 2000 жил дарлуулж тэнүүчилсэн энэ хөөрхий ард түмнийг эдүгээ палестинчууд, Иран хавсраад зүгээр суулгахгүй байнга дарамталж, исламын ертөнц бараг тэр чигээрээ үзэн ядаж, устган сөнөөхөөр байнга зэхээстэй байж ирсэн байх юм.
Ямар үйлийн үрээр жүүдүүд ийнхүү үзэн ядагдаж төрөв өө? Хэн үүнд буруутай, хэн нь зөв юм бэ? Ингэхэд “Хүйтэн дайн”-ы хийрхлээр хөөрцөглөсөн монголчууд бид 1991 он хүртэл энэ улсыг мөн ч их хараан зүхэж, үзэл суртлын лүд барам болгож байсан даа. Атаархал гээч нь хүмүүс хоорондын авир араншинд байдаг юм болов уу гэтэл даян дэлхийн хэмжээнд хүмүүн төрөлхтөний дотор байдаг болж таарсан ба тэнгэрлиг явдагт нь дэлхий нийтээрээ атаархаж явсаных гэлтэй.
Жүүдийн хэбров хэл 2000 жилийн тэнүүчлэлийн явцад устан алга болж, үндэсний гэх соёлгүй болж үлдсэн ч XIX зуунд (1890 он) эрдэмтэн Элизэр Бэн-Ехуда МЭӨ 200 оны Библийн судраас сэргээж (120 000 үгтэй 17 боть) амьд хэл болгосон гайхамшигт жишээ юу өгүүлнэ вэ, суу билэг гэж чухам энэ биш гэж үү? 1948 оноос даян дэлхийн жүүд нар тийшээ нүүдэллэн очиж, хүн амаа бүрдүүлсээр эдүгээ 10 сая даваад байна. Хүн амынхаа тоо толгойгоор дэлхийд 90-р байр хавьд, нутаг дэвсгэрийнхээ хэмжээгээр 147-д жагсдаг жижиг үндэстэн шүү дээ.
Нутаг дэвсгэр гэдэг нь 22 мянган ам дөрвөлжин км, гэвч анхнаасаа унаган нутгаа бараадсан, НҮБ-аас зааж өгсөн нутаг нь тэр, Монголоос 70 гаруй дахин жижиг, нутгийнх нь ихэнхи цөл, ийм нутаг дээр чихцэлдэн суугаа. Баруун эргээс зүүн хил ороход машинаар нэг цаг, хойд Ливаны хилээс өмнөшөө Нэгэвийн цөл хүрэхэд 3 цаг л хангалттай. Өмнөшөө бол үржил шимгүй элсэн цөл, сөнөмөл тэнгис хэмээх давстай том нуур бий. Монгол хүний монгол ухаанаар бол, тэнд хүн байтугай адгуус ч тэсч тогтохоор нутаг биш. Далайн хөвөөгөөр амьдрал өрнөж, хүмүүс нь зайгүй чихсэн. Угаасаа хөдөө гэж байхгүй тул хүн амын 90 хувь нь хотод аж төрдөг гэх боловч нэлээд нь “Нийтийн гал тогооноос” (дээр үеийн СССР-ийн колхоз маягийн киббүц гэгч) амьдралаа залгуулдаг.
Ингэхэд тэд юугаараа аж төрж, өл залгуулдаг улс вэ гэдэгт нийтлэлийнхээ эхэнд би хариулчихлаа. Инновацын үзэл санаа гээд. Дэлхийн хамгийн том атлаа хамгийн нягт хөдөө аж ахуй лав тэнд байна. Шинжлэх ухаан-технологийн хувьд мөн л тийм. Хэдэн жилийн өмнөх нэгэн статистикаар бол, ДНБ нь 257.6 тэрбум ам.доллар, хүн ам тутамдаа ногдуулбал нэг хүнд 33 450 доллар болно. Улсын төсвийнхөө 25 хувийг батлан хамгаалахдаа зарцуулаад тэр шүү дээ. Дэлхий дээр гоёл чимэглэлд явдаг бриллиантын 80 хувийг Израильд үйлдвэрлэдэг. Түүнээс олдог орлого жил бүр 6 тэрбум доллар. Энэ тоо одоо өссөн ч байж мэднэ. ХАМАС, Хезболлагийн пуужингийн атак дор ийм их баялаг бүтээчихэж гээд энгийнчлээд ойлгочих.
Энэ улсад ажилгүйдэл, ядуурал, архидах, нийгмийн эмзэг давхарга, агаарын бохирдол гэсэн ойлголт байхгүй. Эрх чөлөө, ардчилал нь яг л АНУ-ын хуулбар. Дүгнэвээс дэлхийд тэнгэрлиг үндэстэн аль вэ гэвэл Израиль, жүүдүүд л гэж хэн ч заана. Дэлхий дээр 200 улс оршин байна гэхэд тэднийг хөгжил дэвшил, хөгжлийн хурд, өөрийгөө хэрхэн тодорхойлж байгаагаар нь: Гол чухал улс орнууд; Шилжилтийн орнууд; Харгис хэрцгий дэглэм бүхий;
Бүтэлгүй дампуу орнууд гэж ангилж үздэг. Энэ шалгуураар бол Израиль нь дээрэсээ 20 дотор өлхөн бичигдэн “гол чухал” хэмээх тодорхойлолтыг хэдийнэ авчээ. Ардчилал, зах зээлийн гэрэлт ирээдүйд хүрэх бүлэг улсыг 2 дахь ангилалд багтаадаг бол улс төрийн дэглэмээсээ шалтгаалан муугаа үзэж яваа хэсэг нь 3 дахь ангилалд, харин заяанаасаа тэнгэрлиг байх тавилангүй хэсэг нь бүтэлгүй дампуу гэсэн ангилалд явна.
Бүтэлгүй дампууд тооцогдохоор, шашны мухар сүсэгтээ хав баригдаж төөрөлдсөн, түүхийн хүрдийг гэдрэг ухраахыг мөрөөддөг палестины ХАМАС, Ливаны Хезболла, нэмэгдээд Йемений хусит гэх шиит-зейдитүүд мэт нь жүүдүүдийг яаж ч боорлоод тэрхүү тэнгэрлиг ард түмнийг мохоож хүчрэхгүй юм. XXI зуун нь маш олон улс үндэстний яс мөсийг таньж таниулж мэдрүүлж, үлдээхийг нь үлдээж, уусган үгүй болгохыг нь байхгүй болгох хуультай. Энэ хууль үйлчлэхгүй буюу зүрхэлж ойртохгүй үндэстэн бол гагцхүү жүүд нар байх болов уу.
Харин монголчууд бидний хувьд жүүд шиг тэнгэрлиг байж чаддаггүй юм аа гэхэд, дампуу бүтэлгүй 4 дэх ангиллаас нэн холуур байх ёстой. Хэдийгээр монгол, жүүдийн хооронд ердийн хар ухаанаар төсөөлөмгүй их зай байгаа ч, бид тэднээс нэг их цөөхүүлээ биш, бид дэндүү их нутагтай, хөрсөн доороо асар их баялагтай, 70 сая малтай, гэвч хамраа сөхөлгүй тэднээс бага ч атугай суралцаасай хэмээн, монголчуудынхаа хор шарыг хөдөлгөе гэхдээ энэхүү нийтлэлийг толилуулж байна.
Д.Баярхүү
Сэтгэгдэл28
шүд Баярхүү гуай наад тэнгэрлиг Израйль алуурчин улсанцар руугаа зайлна уу даа
Ээ эргүү ямар ч сайхан мэдээлэл өгөөд нэмэр алга.
энэ Баярхүүнийн хүргэн нь жүүд үү бэр нь жүүдүү эс бөгөөс их мөнгө аваа юу яагаад хаа хамаагүй еврейн тухай байн байн ухуулга бичээд суудаг болоо вэ яах аргагүй цаанаа учиртай болж дээ
энэ өвгөн расист хүн байна даа 40 гаруй мянган хүнийг алж бой хийж байгаа еврей нарт доль цохиод гадаад яамыг хүчиндэж томилолт авах санаатай юм уу даа эцгийгээ ал буюу цэгя тархи
Баярлалаа танд. Гайхалтай.
алга дарам газрын төлөө дайн хийж байгаа алуурчдад ийм хагас сэхээтнүүд удахгүй газраа арилжих вий боломж л олдвол тоохгүй сийхгүй хийнэ улсын архиваас нууцад орох газрын зурагнуудыг баярхүү шиг юмнууд хэдэн сая доллараар зарж хагартал баяжаад одоо баруунд амьдарцгааж байна анхбаяр саандар гээд үндэсний урвагчдын баруунд хадгалуулсан мөнгийг царцааж ял өгөх хэрэгтэй
Baharhuu GAIHALTAI. Shileever niitlel l bichih um. You are the ONE, only ONE. You must must must bid for Mongol Ambassador in the Middle East Countries AGAIN. YOU are the only Relevant Candidate no matter what. Give a try boldly, dearest friend. No one will dare to compete with you. Good luck
Besides you do always express your Identity n Values reflecting your Elite Position or High Status in Society. In society that is actually underdeveloped yet. Keep Enlightening, Entertaining n promoting the society spreading your knowledge n edu like wildfire.
Mongol hyn gedeg ylamjilsan yhaantaisan odoo ter aldagdsan hereg yy?.....gelegnyyd ee!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
Шатрын дэлхийн аварга Алёхин Таль хоёр жүүд хүмүүс юм ! Алдарт их мастёр Бронштёйн Корчной хоёр бас жүүд ! Монголоос алдарт нийтлэлч Д Бөярхүү гуай бас жүүд юм байсхийгээд л Иёрусалимын хуучин хананд очиж мөргөдөг юм ! Гурван монгол хүн нэг оростой тэнцэнэ ! Гурван орос хүн нэг гёрмантай тэнцэнэ ! Гурван гёрман хүн нэг жүүдтэй тэнцэнэ ! Гурван жүүд хүн нэг монголтой тэнцэнэ ! гэсэн нэг үг бөйдаг да !
Израйл бол жинхэнэ цэрэгжсэн улаан коммунист дарангуйлал ноёрхсон улс. Монгол бол ардчилал хүний эрх мандсан дэлхийн хамгийн ардчилсан дур зоргоороо цэнгэж жаргасан улс билээ. Монгол улс израйл шиг болно гэвэл монголчууд дэг журам сахилга бат хүмүүжлээс айгаад бүгдээрээ амиа хорлож үхнэ монгол улс устана.
жүүдүүдэд тэнгирлэг юм нэг ч байхгүй,сатаначууд.ямар ч инноваци байхгүй бүгд луйварчид,мөнгө хүүлдэг л "инновацитай",энэ банкны ипотекийн болон,лизингийн булхайг л харин бодож олсон ухаантай,дэлхийн бүх шашинд мөнгө хүүлэхийг буруушааж,нүгэл гэж үздэг байхад ганц жүүдийн шашин л гэмд тооцдоггүй юм шүү дээ,таван настай эрэгтэй хүүхдийн цусыг ханаж ууж үйлддэг шашных нь ёс жаяг, бүгдээрээ нийлж өсвөр насны эрэгтэй хүүхдийг эмлэдэг гаж үйлдэл,эр нь эртэй,эм нь эмтэйгээ хуримладаг синогогтой ёстой онголоор бол есөн шид нь бүрдсэн чөтгөр шулмын үндэстэн учир,бид ертөнцийг захирах бурхны хүүхдүүд,бусад нь бидний боол гэж номлодог тул хүн төрөлхтний дургүйг хүргэсэндээ орох оронгүй тэнүүчлэх болсныг мөнгөнд худалдагдсан энэ худалч мэдэхгүй байв гэж,гитлер зүгээр ч нэг эднийг хороогоогүй гэдэг нь өнөөдөр батлагдаж бна даа,дэлхийн бүх дайн,өнгөт хувьсгалын ард банкны эзэн жүүдүүд байдгийг мэдэн будилж,магтан дуулж,тархи угаагч баярхүү гэж жүүдүүдээсээ ч илүү хорлонтой сүг нэг байнаа???!!!
онголоор-монголоор залруулав
Энэ хужаа царайлсан Баярхүү гэгч орцгой шүдтэй нөхөр фашистуудын үлдэгдэл байх. Маш олон гэмгүй хүүхэд,хөгшид мөн олон энгийн хүмүүсийг хоморголон усатгаж аймшигт геноцид үйлдэж байгаа хүмүүсийг амаа олохгүй магтаж байгаа нь хачирхалтай.Ер нь ийм хүмүүс улс оронд аюул учравал хамгийн түрүүнд дайсаны талд дагаар орох аюултай шүү.
Энэ хужаа царайлсан Баярхүү гэгч орцгой шүдтэй нөхөр фашистуудын үлдэгдэл байх. Маш олон гэмгүй хүүхэд,хөгшид мөн олон энгийн хүмүүсийг хоморголон усатгаж аймшигт геноцид үйлдэж байгаа хүмүүсийг амаа олохгүй магтаж байгаа нь хачирхалтай.Ер нь ийм хүмүүс улс оронд аюул учравал хамгийн түрүүнд дайсаны талд дагаар орох аюултай шүү.
Энэ хужаа царайлсан Баярхүү гэгч орцгой шүдтэй нөхөр фашистуудын үлдэгдэл байх. Маш олон гэмгүй хүүхэд,хөгшид мөн олон энгийн хүмүүсийг хоморголон усатгаж аймшигт геноцид үйлдэж байгаа хүмүүсийг амаа олохгүй магтаж байгаа нь хачирхалтай.Ер нь ийм хүмүүс улс оронд аюул учравал хамгийн түрүүнд дайсаны талд дагаар орох аюултай шүү.
2 дайны өмнө жүүдүүд германы санхүү, мөнгө, физик, хими, анагаах ухааны тоглгойд гарч герман улсыг зайдлах гэж дургүйг нь хүргэснээр Гитлерииг сонгон шангаа сайн хүртсэн дээ
Комментийн ихэнх нь Д.Баярхүү рүү дайрчээ Дайрсан үгийн утга нь хужаа Эд нар Путлерийн орос троллууд байна Монголчууд Жүүдээс суралцаж тэнгэрлиг үндэстэн болж хөгжвөл орос улс сулран доройтоно Оросуудын мөнхийн хорон хүсэл Монголчууд жүүд паалантай жорлонд биш орос модон жорлонд амьдрах ёстой Хэрвээ оросын үгэнд ороогүй Монгол зоригтон гарч ирвэл түүнийг хужаагийн эрлийзээр доромжилж эр зоригийг мохоох женкочууд босоо хөхчүүд орос троллууд оросуудад бий
саяхан мзрайлын цэргийн байрлуу хезболла пуужингаар сэтлэн орж зуун арван хүн гэмтээж дөрвөн цэрэг үхэв тэгсэн чинь украйныг сүйтгэдэг орсын харагдахгүй пуужин байжээ гэх мэт өдөөн хатгалаг хийж байнлээ одоо америкаас сүүлийн үеийн 94 хүн ажлуулдаг ПВО-агаараас эсэргүүцэн хамгаалах пуужин ачуулсан гэнэлээ мусальманууд израйлыг ялах нь цаг хугацааны асуудал Турк л ата турк хүч хүрэхгүй байна элбэгдорж жүүдүүдтэй их нөхөлөж байсан их тэнгэрт их юм хийсэн
1917 оны Октябрийн хувьсгалыг Ленин Троцкий Свердлов гэх мэт еврей хумуус улдирдаж 2937 оны хэлиэгдуулэлтийн уеэр польшийн еврей Дзержинскийн байгуулсан НКВД д еврей нар голдуу ажиллаж байв Одоо Украины онгот хувьсгал дайныг Порошенко Яценюк Тимошкова Зеленский гээд бас еврей нар удирдаж байна Одоо яизраиль Ираны эсрэг цомийнн бомбог хэрэглэвэл дэлхийн 3 р дайн ч гарч болзошгуй боллоо
Ельцины уед березовский Ходорковский зэрэг еврей нарын булэглэл Оросын байгалийн баялгийг бухэлд нь атгаж олигарх нарыг торуулмэн Ельцин оороо бол онцын шуналгуй ч эхнэр нь еврей охид нь еврей хумуужилтэй бас еврей хургэд нь Березовский нартай. Нийлж Оросыг бухэлд нь захирч байв Их ч хоронготэй болж одоо хуухдууд нь бугд гадаадын иргэд болсон Ельцин оороо Сибирийн орос хун ибайсан ба анх удаа Оросын торийн тэргуунээр Орос ундэстэн В Путиныг томилсон Энэ хоероос омно орос хун торийн тэргуун байгаагуй Николай хааны эхнэр герман гэртээ герман францаар ярьдаг дараа нь Ленин Троцкий гээд еврей удирдагчид Хрущев ябрежнев украин гаралтай байв
Энэ бол Монголын одоогийн нийгэм хэт материалжсаны нотлогоо юм. Ганц хүүхдүүд ч биш том хүмүүс маш их ганцаардалтай аж төрдөг. Боловсрол муу, хулхи байхын хэрээр улам ч их ганцаардана. Хорвоо ертөнцийг буруу таниж, сэтгэлээ хуурч явсаар өөрийн мөн чанартайгаа нүүр тулдаг. Гэвч энэ тохиолдолд ихэнх нь зугтаана, хулчийна. Өөрөөсөө. Тэгээд ганцаардахгүй гэж мунхаглахдаа эрээвэр хураавар хүмүүсийн дунд орж өөрийгөө гутаана. Өөрийн зуурсан бантан дээр нэмээд өрөөлийн тулга тойрсон хэрүүл дунд умбана. Тэртэй тэргүй утга учир маруухан амьдрал нь бүр хэнээгээ алдаж гүйцэнэ. Чингэж амь тэмцэж явахдаа дундаж Монгол хүн материалаар л өөрийгөө болон өрөөлийг хуурч байна. Гоё машин, сайхан байр, албан тушаал, мөнгө, эрх мэдэл гэх мэт. Гэвч мөн чанартаа илүүг олох тусам хоосныг нь ойлгож шаналж стресд орно. Үр хүүхдүүд нь ч энэ л замаар замнадаг. Одоо бага ангийн хүүхдүүд гэхэд л нэгэнтэйгээ аймаар харгис, хүмүүн бус харилцдаг. Харилцааны гол агуулга "Чи юутайв, танайх юутай юм бэ? Манайх тийм юмтай
- ". "Манай аав Ар Икстэй тэх үү! Гачин юм уначаад чи цаашаа байцан байдаа". Үг хэллэг нь хүртэл энэ л явцуу хүрээндээ хэлбэрждэг. Ягшдээ, харагдаач, аймаар уу, арай юу, тийм гэсэн, худлаа гар гэх мэт. Хараал нь хүртэл зүгээр гадуурхах биш бүхэл бүтэн хүнийг ор мөргүй үгүйсгэсэн булшлах гэсэн, байхгүй болгох гэсэн харгис хандлагатай. Гичий, зомби, орк, тороол, лалар. Ерөнхий байдал ийм. Одоо энэ дундаас нэгнийгээ үзэн ядах давлагаа эхэлнэ. Тэр орцонд нэгнийгээ алгадаж цохиж буй хүүхэд үүний нотлогоо. Тэр нь аажимдаа талцсан тэмцэл болно. Үр дүнд нь анги давхаргын ялгаа зааг тогтоно. Албан ёсоор. Тэгээд дахиал түүх эргэнэ дээ.
Синга Баярхүү жүүд Баярхүү болчихов уу даа.
хүн биш чөтгөр шулам болжээ еврей болж төр илжигдоржийн бөгс долоогч
Medlegtei bolobsroltoi hynii ygiig abch syr!!!!zaluusaa ene hynii bichsen ni ynenii hybitai,yagaad ch bid tednees syralzahgyigeer ene chag yed tenchej yabah nio baga boljee....Delhii heterhii hegjiliin habtgai nymand tylgyyrlan yragsaa ahihsaar baina,Manai zaluus ene metiin egyyleliig saitar ajiglan hyn l yum bol?...ta nariin ajillah chag ni irjee.Mani metes ni nas yabjee gej yzeh tedii ch ene byheniig bas anhaarah ynsih sonnirhoho saltgaan baina.....bi 75 tai ta nar zaluu hymyys ikhenh ni baigaa bolob yy?...tiimees sine sorgog zyil byriig yhaaran syglaj sydlan ylamjlan medlegeen tygeej hegjiliig sat sataar abch eersdeeree baharhah sidiig oloh heregtei,manai ylasiin nytag debsgertee bys orsin togtoj tyynii irgediin yhamsar yildel byrt eh oron mini hyazgaargyi hegjil dagana gej boddog.eneeder Tebdiig har!!!!eh orongyi Dalai lam olon ydaa helsen dee,hynii eh nytag gedeg bol terlehiin hair yram erch hych ni boldog gedeg.getel eh orondoo baij bid hegjil debsiliig oiroos bys?...holoos harj
Баярхүү маш үнэн бичжээ.
Баярхүү Монголоос зайлвал таарна. Фашист, нацист новш болж