ВАШИНГТОН, 2024 оны аравдугаар сарын 10 /Reuters/. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч, дэд Ерөнхийлөгч Камала Харристай мэтгэлцэхгүй гэж Ерөнхийлөгч асан Дональд Трамп лхагва гарагт мэдэгджээ. Fox News телевиз 10 дугаар сарын 24-нд эсвэл 27-нд болох хоёр дахь мэтгэлцээнд оролцохыг урьснаас хэдхэн цагийн дараа Бүгд найрамдах намаас нэр дэвшигч ийнхүү мэдэгджээ.
Д.Трамп, К.Харрис нар есдүгээр сарын 10-нд анх удаагаа халз мэтгэлцсэн юм. Д.Трампын хувьд ирэх 11 дүгээр сард болох сонгуулийн өмнө дахин мэтгэлцээн болохгүй хэмээн мэдэгдсээр иржээ. Улмаар тэрбээр 10 дугаар сарын 23-нд мэтгэлцээн зохион байгуулах CNN телевизийн урилгад татгалзсан хариу өгсөн бол К.Харрис хүлээн авчээ.
11 дүгээр сарын 5-нд болох сонгуулийн үеэр Д.Трамп, К.Харрисын хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөх төлөвтэй байгааг санал асуулгын дүнгүүд харуулж байгаа юм. Fox News мэдэгдэхдээ, хоёр дахь мэтгэлцээн нь “нэр дэвшигч нарт эцсийн үндэслэл дүгнэлтээ хэлэх боломжийг олгоно” гэсэн байна. Өнгөрсөн долоо хоногт дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчид болох Миннесота муж улсын захирагч Тим Уолз, АНУ-ын сенатч Ж.Д.Вэнс нар мэтгэлцсэн юм.
Д.Трамп “Truth Social” нийгмийн сүлжээний хуудсандаа “Мэтгэлцэх зүйл байхгүй тул дахин мэтгэлцээн болохгүй” гэж бичсэн байна.
Тэрбээр мөн одоо мэтгэлцэхэд хэтэрхий оройтсон гэдгийг дурджээ. Д.Трамп өнгөрсөн зургаадугаар сарын сүүлчээр тухайн үед Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай халз мэтгэлцсэн билээ. Уг мэтгэлцээнээс хойш сар хүрэхгүй хугацааны дараа Ж.Байден өрсөлдөөнөөс нэрээ татсан юм. Мэтгэлцээний дараа Д.Трамп Ж.Байденыг илүүрхэж байсан боловч К.Харрис сонгуульд нэрээ дэвшүүлснээр өрсөлдөөн ширүүсэж, зарим санал асуулгын дүнгээр Ерөнхийлөгч асныг илүүрхэж эхэлжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл5
Камала авгай сонгогдож мөнгө хэвлэгч банкируудын эзэд зэвсэг үйлдвэрлэгч корпорациудын эзэдийг баярлуулж, дайныг үргэлжлүүлж эцэст нь цөмийн дайн болж дэлхийн бүх хотууд сүйрч олон тэрбум хүмүүс үхээсэй.
сенатад шийдсэн шийдвэрийг конгресс хүчингүй болгож хойшлуулж украйнд мөнгөөр цутгаж зэвсэг өхгүй рамштейнд очихгүй гээд хар салхиар шалтгаан хийчихлээ ер нь орсын гүн рүү тавих пуужин онгоц америк өхгүй нь лавтай болоолтой трамп еврей баячуудыг тэтгэж байна балмад хүн болтой орост магницкийн хууль гээд хориг зөндөө тавьсан дүрвэгсдийг зогсоож чадахгүй бриксийг долараар наймаа хийлгэж шахаж чадах уу ёвроп америкгүй амьдарч чадах уу дайны талбарт өдөр бүр шинэ зэвсэг орос туршиж байхад украйн дийлэх үү зелинский 10 11 12 сард орсыг болгоод өгнө гэх юм яаж------------------
Аймхай Путиний хөлийн ул
Нэг муу хүүхнээс айдаг тааруухан новш юмаа. Манай нөгөө хэн шиг юмдаа.
Энэ мэдрэл муутай гичийгээс хэн айх юм.