Хүний оюун санааны ертөнцөд (биет бус соёлын сан хөмрөгт) элдэв янзын төөрөгдлийн эзлэх хувь, хэмжээ ямагт л өндөр байсаар иржээ. Айх, гайхах, сүрдэх, бишрэх, үл ойлгох сэтгэлийн илрэлүүд болох савдаг, лус, бурхан, чөтгөр, сүнс, диваажин, там, эрлэгийн элч, лусын хаан, тэнгэрийн луу гэхчилэн олон хийсвэр, худал дүр, ойлголтыг хүмүүс буй болгожээ. Буй болгоод зөвхөн зогссонгүй тэдгээрийг ашиглан шашны сургаал, номлолуудыг бүтээж, мухар сүсэгтнүүдэд үйлчилдэг санваартнуудыг ч бас төрүүлэн гаргажээ. Түмэн шидийн төөрөгдлүүд, тэдгээрт түшиглэсэн шашин, шашинцрууд, шашин суртлын субъект болсон лам нар, сүм хийдүүд чухамхүү ингэж төрсөн түүхтэй.
Шашин бүхний анх үүссэн түүхийг 4-5 мянган жил дамнуулан яг үнэнээр бичих аваас төөрөгдлүүд ямар хар мөр, сөрөг үр дагаврыг үүдэж, үлдээж ирснийг хүн төрөлхтөн таньж, ойлгож, гайхах, жигших болно.
Гэтэл иймэрхүү түүхийг зориудаар, бүр тодорхой бодлогын үүднээс зөвхөн л магтаж, бишрэх, шүтэх сэтгэл төрүүлэхүйцээр бичиж иржээ. Ядаж голлох таван шашны анх үүссэн, газар авч дэлгэрсэн, бусад шашинтай өрсөлдөж тэмцсэн, урсгалууд хоорондоо дайтсан, эерэг болон сөрөг үр дагавар үлдээсэн гэхчилэн бүрэн түүхийг нь бичмээр байгаа юм. Шашин судлал аль ямар ч улс оронд одоохондоо шинжлэх ухаан болж чадаагүй шахам байгаа нь ч бас нэгэн үнэн. Тухайн үзэгдлийг танин мэдэх онол, аргазүй, үнэн мэдлэг, зөв мэдээллийн үүднээс хийгдээгүй элдэв түүх, намтар, дурсамж, домог бол жинхэнэ судлал, үнэнийг олж тогтоох хэрэгсэл биш юм. Өөрөө мухар сүсэгт гүнзгий автагдсан хүн шашин судлалаар ажиллаж үнэнийг олж тогтооно гэж үгүй. Түүхэн баримт, биет эх сурвалж, өнгөрсөн үеүдийн бодит үнэн, үеэс үе дамжиж ирсэн домог, түүхээс зөв мэдээллийг шинжлэх ухаанчаар олж, чадварлаг ашиглаж байж л шашныг судална шүү дээ. Хүмүүнлэгийн шинжлэх ухааны гол гол салбарын гүнзгий мэдлэгтэй, байгалийн хувьслын болон нийгмийн философийн талын өндөр боловсролтой болж байж л шашин судлах боломжийг олдог... “Хүнийг бурхан бүтээсэн. Хүн нэг бүрийн амьдрал, хувь заяа бурхдаас бүрэн хараат. Бурхдын бүтээл болох хүний биед мэс хүргэж, огтчиж, өөрчилж болохгүй. Бурхдын таалал, хүслийн эсрэг хандах нь нүгэл.” Ингэж үзэж, зүйлчлэн сахиж байсан цаг үе байжээ. Ийм үзэл санаа олон зууны туршид оршиж, олон хүний аминд хүрсэн нь үнэн.
Хүнийг бурхан бүтээгээгүй. Хүн бол байгалийн хувьсал, шалгарлын бүтээгдэхүүн. Хүн бол оюун ухаантай болтлоо хувьсаж хөгжсөн хүн дүрстэй мич, хүн төрхтэй бич мөн.
Сүүгээр бойжигч хөхтөн амьтны, жишээ нь шимпанзегийн эхийн хэвлийд үүсэх, төрөх, өсөж нас бие гүйцэх, үржих, хөгшрөх, үхэж үрэгдэх үйл явц хүнийхтэй ав адил. Хэлбэрийн хувьд бүх эрхтэн нь төсөөтэй, хөхний байрлал нь ч цээжиндээ, хүнс тэжээл нь ч адилхан. Олон сая жилийн турш дахь хувьсал, шалгарлын эцэст шимпанзе ч гэсэн хүний адил оюун ухаантай амьтан болж хувирах боломжтой. Гэхдээ хүн буй болсноор манай дэлхий дээрх амьтан ба ургамал “хувьсах, хөгжих ердийн, байгалийн арга, замаа” хүмүүсээр эвдүүлжээ. Зоопаркад тэжээгдэж байгаа шимпанзе хэзээ ч хүн болж чадахгүй. Орчны өөрчлөлтөнд зохицох, өрсөлдөгчтэйгөө тэмцэх, амьдрах, амьд үлдэхийн төлөө хөдөлмөрлөх, зэвсэг ашиглах, зэвсэг бэлдэх зэрэг идэвхтэй үйл ажиллагааны тусламжтайгаар л бич хүн болж хувирна. Гэхдээ бидний уураг тархийг огцом хурдаар хөгжүүлэх биотехнологийн аргыг хүн төрөлхтөн нээж, олж ч болох юм. Энэнийг үгүйсгэх аргагүй. Хэрэв тэгвэл оюун ухаантай шимпанзе, оюун ухаантай горилла мэт амьтад буй болж, хүмүүс олон олон туслагчтай, бүр зарц, боолтой болж ч мэднэ. Нохой эзэндээ үнэнч гэдэг дээ.
Оюун ухаантай болсон сармагчингууд гар, хөлтэй юм болохоороо хүний хийдэг бүх ажлыг хийнэ. Хуш модыг гэмтээхгүйгээр самар түүнэ, өндөр модонд ургадаг жимсийг түүнэ, хүнсний ногооны талбай дээр тэд хамгийн сайн туслагчид байж чадна. Трактор ч бариад явна.
Элдэв чипний тусламжаар хүмүүс бид өөрсдийн уураг тархины сэтгэн бодох, санах, дүгнэлт хийх мэтийн чадавхыг дээшлүүлж, хурдыг нь өсгөж ч болох юм. Биологийн аливаа процесс явах, хэрэгжих технологийг төгс сайн таньж чадваас биотехнологийн олон зуун сая жилийн туршид сулдаа хөгжиж хүрсэн тэр ид шидийн гэхээр чадавхыг хүмүүс бид ашиглаж бараг “Бурхад” болж хувирах болно. Ийм ирээдүй холгүй болчихоод байна. Амьтдад байдаг ер бусын чадавхыг хүнд ч буй болгож болно.
Биотехнологи бол амьд амьтдыг бүтээх, хөгжүүлэх, эмчлэх, засварлах, амьтдад зориулсан сэлбэг, хэрэгсэл бэлдэх, хүний насыг уртасгах (200-300 жил болгох), хүний дархлааны эсийг дасгалжуулж хорт хавдрын эсийг 100 хувь устгуулж, идүүлж ч болох арга, замыг хүн төрөлхтөнд бэлэглэх технологи шүү дээ. Амьтдыг бүтээсэн арга, технологи бол мөн амьтдыг мөнхөд төгөлдөржүүлэх, хүн төрөлхтний байнгад хоосон мөрөөдөж ирсэн “аугаа хүч чадалтай бурхдыг” жинхэнээр буй болгох арга, ухаан юм. Биотехнологийн “ид шидээр” манай лам нарт “Бурхдыг бас Чөтгөрүүдийг” бүтээж өгч, шавар, гуулин, хүрэл биш жинхэнэ шүтээнүүдтэй болгож ч болох билээ…
Дэлхий дээрх бүх юмс, үзэгдлүүдээс хамгийн нарийн нандин, гайхамшигтай нь амьдрал, микро ба макро амьд биетүүд юм. Тэд дотроо бүр их гайхамшигтай нь оюун ухаант хүн. Ямар сайндаа л бүх шашин хүнийг “аугаа их ид шидтэй, хүч чадалтай бурхад, ертөнцийн эзэд” бүтээсэн гэж үзэж, бүгд нэгэн зэрэг төөрөлдөж байхав.
Лам нарын ч буруу биш дээ. Байгалийн шинжлэх ухаан хөгжөөгүй цаг үед хүний үүслийн талаарх үнэн мэдлэг, зөв мэдээллийг лам нар хаанаас ч авах билээ. Материйн оршил, хувьсал, бодисын харилцан үйлчлэл, химийн урвалууд, органик бодис, органик молекул, биоэнерги, биотехнологи, вирус, бактери, нэг эст бүдүүлэг биетүүд гэх мэт нь шашин үүсэж байсан үед (одоогоос 3000-1500 жилийн өмнө) таньж мэдэгдээгүй байсан шүү дээ. Үүсэх, төрөх, өсөж бойжих, нас бие гүйцэх, үржих, хөгшрөх, үхэх үрэгдэх зэрэг нь ямар ч хөхтөн амьтантай адилхан, хэлбэр дүрс нь, гар, хөлийн хуруу мэт нь ч яг шимпанзе шиг – энэ бүхнийг мэдэж байгаа хэрнээ л “хүнийг бурхан бүтээсэн, яаж амьдрах, хойд насандаа ямар төрөл олохыг нь ч бурхад л мэддэг” гэхчилэн ямар ч нотолгоогүйгээр үзэх нь үнэхээрийн том төөрөгдөл байв. Хүн төрөлхтөн ер нь таньж чадаагүй бүхий л юмс, үзэгдлүүдийн хувьд төөрөлдөж иржээ. “Тэнгэр дуугарч, цахилгаан цахихыг луу хүрхрэн догширч галаар тургиж байна. Нар, сар хиртэхийг тэд мангасын аманд залгиулах гэж байна” гэхчилэн тайлбарлаж байжээ. Шинжлэх ухааны олон салбар хөгжихийн хэрээр л хүмүүс байгаль, нийгэм, мөн өөрсдийнхөө талаар үнэн мэдлэг, зөв мэдээлэлтэй болж байна. Гэхдээ өнөөдөр ч гэсэн олон олон төөрөгдөл байсаар буй. Байсаар байгаа төдийгүй бүр улстөрийн зорилгоор ашиглагдаж, дахин давтан сэргэсээр буй төөрөгдлүүд ч бас байгаа. АНУ-ын элит давхрааны үзэл суртал болж хувирсан онцгой, сонгодог, шилмэл үндэстэн, угсаатны тухай онол, хийрхэл бол нэлээд эртнээс улбаатай аюултай төөрөгдөл юм. Энэ төөрөгдөл дэлхийн III дайн, цөмийн сүйрэлд ч хүргэж мэднэ.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл38
Үнэхээр захиалгын бичээс байна яг галзуу хүн шиг ер нь ямар санаатай ийм ямарч баталгаа нотолгоогүй юмыг үнэн юм шиг дахин дахин оруулаад байгаам бол
төөрөгдөсдийг дагаж хийрхлээ гэжээ. үзэл онол пилсоп чинь өөрөө нэр томьёотойгоо гээзд. хэнийг юуг хэлээд. тайлж чадаагүй л байгаа
сэрж үзээч мухар сүсэгт итгэгчээ
янзлахгүй л. нагацын дэргэд… . хуулга хэдүүлээ билээ. эртний түрэг гарвалын аймгууд одоо ч дал сэтлэдэг. мэргэ тавиад болохгүй байж. мэргэ ““айсуй”” юмуу? итгэж үнэмших зүйл ховордохоор мухар сүсэг далдых ихэсдэг гэх.
МУХАР СҮСЭГ ГЭЖ ЮУ ВЭ? БАЙГАЛИЙГ ХЭН БҮТЭЭВ? ЛОГИКООР ТАНИН МЭДЭЖ БОЛОХГҮЙ ОЙЛГОЛТ ХЭРХЭН ҮҮСЭВ.
зөнөжээ
Хөгийн новшоо. Чи хүний нэр барихгүй шүү. Д.Чулуунжав бид хоёрыг муудалцуулна гэж санавал ёстой горьдсоны чинь гарз... Судлаач Х.Д.Ганхуяг...
Чулуунжав гэдэг хуний бичсэн зуйлийг тааралдвал заавал уншдаг, сурхий хун, философч хун чинь алив юмсыг эрэгцуулсэн судалгаа шинжилгээтэй, шинжлэх ухаанчаар бичдэг хун, Энэ нийтлэлд буруу юм юу Байна, Хуний мухар сусэгээр олон хумуус тооролдож яваа нь унэн, туунийг ашиглаж Янз бурийн зуйл хийдэг нь ч унэн дээ
Zonog uvgun uheechee
Zonog uvgun uheechee
д’өтгөр. их өтгөр. д’хүрээ да хүрээ их хүрээ хүү үүрээ. “хүрээний хамбаас болгоомжилж яваарай” 🎞. мөөгний хүрээ. 🧬 мөөг хүн хоёр эгэл эсээс 🔀.
хамбын хүрээ, мёртвая петля. үхлийн гогцоо
Манай хүн донгосоод эхэллээ гэхдээ бусад зөнөгийг бодвол арай гайгүй !
зөнөг өтгөрүүллээ гэнээ амьтас, тахар.
зөн хайв шашинт болчлоо одоо яанаа 😄
баахан хатгаад зоогоод яваад байсан чинь зөн уг байжээ. их энхлэгт. амины найлзуур мод. найлзуурыг засаж нуруу
д’өтгөр. их өтгөр. д’хүрээ да хүрээ их хүрээ хүү үүрээ. 🎞“хүрээний хамбаас болгоомжилж яваарай”. мөөгний хүрээ. 🧬 эгэл эсээс мөөг хүн 🔀.
Шинжлэх ухаан гэдэг бол шинжлээд баталсан онол,туршилтаар баталсан сургаал. Гэхдээ заримдаа буруу байгаад залруулах, явцуу хүрээнд зөв, өргөн хүрээнд бас өөрчлөх тохиолдол бий. ШУ д таамаг байдгийн адил шашин олон сургаал, таамаг агуулдаг. Нэг нэгээ нөхөж нийгмийн сэтгэл зүй, ёс суртахуунд асар их нөлөөтэй. Ямар ч нийгмийг элит гэгдэх боловсролтой хэсэг хөгжүүлж авч явдаг. Элит хэсэгт боловсролтой, мөнгөтэй, нийгэмд нөлөөтэй хүмүүс ордог. Байгалиас төрчихсөн авьяас, чадвар хүн бүрт байхгүй. Хэдэн үеэрээ авьяас чадвар, боловсролоо хөгжүүлж чадсан хэсэг ноёлогч анги мэт харагдаж болох ч яг тийм биш. Элит хэсэгт доороос орно, дээрээс хасагдана, өөрөөр хэлбэл хөдөлгөөнтэй, амьд нийгэм. Бурхнаас заяасан хувь заяа ч мөн, боловсрол, зүтгэл, авьяас ч мөн гэж болно. Бүх хүнд төрөхөд нь авьяас, чадвар өвлөгдөж болно, өвлөгдөхгүй ч бий. Боловсрол мөн адил, боловсролтой болж болно, боловсролгүй үлдэх ч бий. Мөнгө хөрөнгө өвлөж болно, өөрөө бий болгож болно, бүр ядуу ч үлдэх бий. Ийм олон хувилбар
ёсыг элит дээр хийдгиймөө. уг байгууламж нь тэгж зохцуулсан.
эрхтэн бүтэн эрдэнэт хүний бие. зүсэхгүй гэмтээхгүй. 🔋🪫 цэнэг газардуулах. the effects of shell shock: WWI. одоо ч байдаг байгаа шүү
The Effects of Shell Shock: WWI Nueroses | War Archives 👶🏼
Санал нийлж байна. Судалгаа баталгаагүй бүхний 99% худлаа.Цагийн юм цагтаа байдаг. Дэлхий гадаад их далайд гурван халимны нуруун дээр байдаг.Дунд нь Сүмбэр уул оршино.Хүнийг Бурхан бүтээсэн.Еврейчүүд Бурхнаас сонгогдсон үндэстэн гээд олон шашны тулгуур үзэл санаанууд худлаа. Хамгийн аюултай нь шинжлэх ухааны ард нуугдсан энерги,сансар баталгаагүй бурдаг мунхруулгууд.
сар дүүрч байхад кексдэхгүй🤰🏼сүүжний яс гэр хонуулахгүй… гм гм
манантай өдөр байна, мандах нар нь гараад ирвэл тунгалаг болно хө
Их мэдэгч хэтэрхий мэргэн жараахай дэмий чальчигч буддын шашин монголд шинжлэх ухаанчаар хөгжиж байсан АХ гарч шашниюыг хорилосноор шашингүй үзэлтэн болсон мэт боловч марксизм гэгч шашин ноёрхож буддын уламжлалт шинжлэх ухаанч шашин нь мухар сvсэгээр солигдсон шүү
шашныхан шашингүй үзэлд их дуртай. заавал байгууллагаар дамжих албагүй юм чинь. уяаны газар. бие - сүм хийд, үзэл онол оюун - шашин. дайран өнгөрөөд давах. карл чойрчин семинарист.
Нам гэдэг улс төрийн хувьд явцуургүй болохоороо өөрийнхөө дотор байгаа шалтгааныг олж устгадаг Улс төрийн аллага хийдэг байгууллага мөн. Түүний тод жишээг сүүлийн 34 жилийн турш Элбэгдорж хэмээх хүний бүлэглэл батлаж байна.
ер нь нам хэрэггүй юм байна гэсэн. элбэг
Профессор Д.Чулуунжав шашны талаар шинэ өгүүллийг "судлаач Ганхуяг"-ийн нэрийг барьж зад шүүмжлэв. Бас миний өгүүллийг А.Баатархуяг нэрээр шүүмжлэх. Энэ новшийн балиар арга чинь хол явахгүй ээ, тэнэг лаларуудаа. Үнэндээ Д.Чулуунжав Буддын шашныг мухар сүсгээс ялгаж, цэвэр ариун байлгах гэж бичдэг. Харин мухар сүсэгт автсан тэнэг лаларууд Буддын шашныг муулсан гэж ойлгох. "Миний шашин гаднаасаа биш, дотроосоо сөнөнө" гэж Будда чин үнэнийг хэлжээ. Судлаач Х.Д.Ганхуяг.
Лам нарын сарын цалин хэд вэ. Нийгмийн даатгал маатгалд хамрагджийнуу.
ta nar sig sasin ch ygyi nam ch ygyi tenegyyded lam nariin chalin yamar hamaatai gej?.....lalaryyd aa!!dotooddoo amidarch chadahgyi hamgiin enerengyi sasinaa muulaj baij zaya chinbi gomdson bailgyi dee!!!ta nar muu amidarch baigaa bol syymjilkmeer baigaa bol eersdiigee tolind ehleed haraad daraa ni sasin ryy dairaarai!!!erdee l ene syy dee!!!arhi yyj,tamhi tatasanaaraa sain hyn bys?...abilgal heel hahyylaaraa bas saijrahgyi ee,abgai hyyhenyyd ergyylen salig samuunaaraa saijrahgyi ee!!aygyi bol TEMBYY tysaj zasarsgyi ebchind nerbegdej zamaa aldana biz!adgiin myygaar ene chag ye chini taban chebyyn chag irne gej sasinii nomond bichsen baidag ter chagt ni ta bid amidarch baigaam sigee?...bye byeen yl hyndetgen dairch dabsilsanaas eersdeesee saltgaalah byheniig eertee singeej amidarbal eert chini heregtei baih!Sasin taniig dyydaagyi ,syymjleed egeech gej?....egyyleegyi,zygeer yabhad chini oroldson hereg echyyhen ch ygyi bilee?...ted eh bolson zyrgaan zyil hamag amitanii amgalan orsig hemee
83 хоосон савнууд, бохир гэмтсэн цоорсон хөмөрсөн савнууд гэнээ.
zaluus aa!!!Gadniihanii bichsen nom tobhimoliigf olj ynsaach!!!ene byrangyi baidalaasaa salahad ert deer yeiin eryylk saryyl chagiin taamag chini hereg bolno?......Bi ta nart hereg boloh bolob yy?hemeen nomiin ners bichsygei!!!!Joachim Barckhausen;L'empire joune Genghis-Khan,1942on;Paris;
анхдагч. булгийн эх рүүгээ оч гэнээ.
чж гуай, та нөгөө үлгэрүүдээ шивсэн үү. pdf болгоод ebook хийв үү. интернетээс шууд ушчихна. эсвэл хэвлүүлж байна уу.
Монголчууд чөлөөт цагаа зөвхөн хүн судлал хийж өнгөрүүлдэг учраас урлаг хөгжүүлэх нь Монголд ашиггүй. Тиймээс урлаг соёлын салбарт улсаас битгий хөрөнгө оруулалт хийж бай!
Хүнийг худал мунхруулаад ч гэсэн амар тайван байлгавал бие өвдөх зовох нь бага байдгиймаа
“дутуу” нүгэлтэх - нүгэл болохгүй ч гэх шиг. бүрэн нүгэл. бүтээлийн зоригдлын тухайд хэлсэн байлгүй. ихээр төрүүлэх, үйх сөнөөх…