sonin.mn

ТУНИС, 2024 оны аравдугаар сарын 8 /Xinhua/. Тунист өнгөрсөн ням гарагт болсон ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Каис Саид 90.69 хувийн санал авснаар улиран сонгогдсон тухай тус улсын Сонгууль явуулах бие даасан дээд байгууллагаас /ISIE/ даваа гарагт мэдэгджээ.


“Сонгуулийн урьдчилсан дүнгээр К.Саид 2 438 954 сонгогчийн санал авсан” гэж ISIE-ийн дарга Фарук Боуаскер хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна. Харин Аяши Заммель 7.35 хувь, Зухайр Магзауи 1.97 хувийн саналыг тус тус авчээ.


Ерөнхийлөгчийн сонгуулийн эцсийн дүнг ирэх 11 дүгээр сарын 9-ний өдөр гэхэд зарлана гэж Ф.Боуаскер мэдэгдсэн байна. Тунист таван жил тутамд ерөнхийлөгчийн сонгууль явуулдаг бөгөөд 66 настай К.Саид 2019 онд сонгогдсоноосоо хойш төрийн тэргүүний албыг дахин хашихаар болж байна.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг