sonin.mn

НЬЮ-ЙОРК, 2024 оны аравдугаар сарын 7 /Forbes/. Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг дэлхийн хамгийн өндөр цалинтай төрийн тэргүүн болжээ. 


“Дэлхийн улс орнуудын одоогийн удирдагчдын дунд нэг саятан бий. Тэр бол Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг юм. Түүний жилийн цалин 1.69 сая шахам ам.доллартой тэнцэж байгаа нь түүнийг дэлхийн хамгийн өндөр цалинтай удирдагч болгож байна" гэж “Forbes”  сэтгүүлд мэдээлсэн байна.  


Хамгийн өндөр цалинтай удирдагчдын жагсаалтын хоёрдугаарт, жилдээ 570 мянган ам.долларын цалин авдаг Швейцарын Ерөнхийлөгч Виола Амхерд бичигджээ. Гуравдугаарт Австралийн Ерөнхий сайд Энтони Албанез (413 мянган ам.доллар) орсон бол АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден (400 мянган ам.доллар) жагсаалтын дөрөвдүгээрт эрэмблэгдсэн байна. Түүний араас Австрийн Канцлер Карл Нехаммер, Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Лаксон, Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо, Германы Канцлер Олаф Шольц нар оржээ.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг