.jpg)
“Нийслэлд Х.Нямбаатар хэрэгтэй юу. Хэрэггүй бол “Женко”, “Зи” хоёрын аль нэг “хүүхэлдэй”-г хотын дарга болго” гэвэл өнөөдөр хэн ч байсан “Х.Нямбаатар нь дээр ээ” л гэнэ.
Гэвч улс төрийн газрын зураг дээр Х.Нямбаатарыг ялагдуулахаар зураад эхэлсэн бололтой. Ирэх 12 дугаар сард хамтарсан Засгийн газрыг огцруулах юм гэнэ гэсэн яриа гараад эхэлснээс харахад энэ тун ч холоос төлөвлөж буй ажил бололтой. Тэгэхээр тайлбарлах гээд үзье. Хэрэв Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулъя гэвэл юун түрүүнд нийслэлд ялагдуулах учиртай.
Ингэж байж МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хариуцлага ярих барьцтайхан сэдэвтэй болно. Дээр нь нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатараас мулталж авах нь гарцаагүй.
Хоёрдугаарт, хотоос Х.Нямбаатарыг зайлуулж чадаагүй үед Засгийн газрыг огцрууллаа гэхэд шинээр томилогдох Ерөнхий сайд төрийн хийгээд намын албан тушаалыг өөрийн багаар байгуулж чадахгүйд хүрнэ. Тиймээс энэ удаагийн НИТХ-ын сонгуульд МАН ялагдах нь “нэг сумаар хоёр туулай буудах” ач холбогдолтой юм. МАН-ынх нь нөхдөд шүү дээ.
Харин эндээс хэн хожих вэ гэвэл өдгөө Ардчилсан намаас нийслэлийг бараг өрх тусгаарлуулчихаад байгаа Х.Баттулга. Түүний лайвчид төрийн сэнтийд заларч Ардын намын захиалагчдынхаа хүслийг гүйцэлдүүлнэ. Дээр нь одоо л нэг эвэндээ ороод ажил нь урагшлах гэж байсан нийслэл хэмээх их айлыг хэрүүл тэмцэл, хулгай зэлгийн замбараагүй нөхцөлд оруулах биз. Ер нь Женко хэмээх Х.Баттулга хэмээх улс төрч хувь замналаараа энэ улсад хэрэгтэй юм нэгийг ч хийгээгүй хүн. Харин ч үймээн шуугиан зохион байгуулах дээрээ гаршсан. Энэ өөрийнх нь хүсэл зорилго уу, аль эсвэл гадаадын хүчин зүйлийн гар хөл болж хийдэг юм нь уу гэдгийг өнөөхөндөө таахад бэрх.
Эргээд сэдэв рүүгээ ороход энэ бүхнээс хэн хожих гээд байна вэ. Хотын удирдлагыг хүртэл тавьж туугаад, нийслэлчүүдийн эрх ашгийг 4 жилээр ухраан байж хожоо хайж байгаа нь тэгвэл хэн юм бэ. Ардын намын цагаан ордноор тархсан шуумаар бол Н.Учрал, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан тэргүүтэй нөхөд гэнэ. Тэд нам дотроо хийгээд төрийн албан тушаалын цулбуурыг авахад тээг садаа болсон Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарыг нэг цохилтоор зайлуулахад НИТХ-ын энэ удаагийн сонгуулийн үр дүн маш чухал хэмээн үзэж буй аж. Эхлээд нэгдмэл дайснаа дарах дараа нь дундаа учраа олох бодолтойгоор Х.Баттулгын багийг дэмжиж эхэлжээ. Тийм ч учраас өнөөдөр НИТХ-ын сонгуульд Х.Нямбаатар ба бусад хэмээн хуваагдаад байгаа гэсэн үг. Уг нь Ардын нам Х.Нямбаатарын буянаар л өнгөрсөн зун УИХ-ын сонгуульд олонх болсон юм шүү дээ.
Д.Дандархүү
Сэтгэгдэл41
Нян бактерййн явуулга бн. Нямкаагаас илүү Женко нь арай зангарагтай байх
Зангарагтай ШААдаг сда нь ч үнээ шүү)))
урвагч женког шоронд хийж ялыг нь үүрүүлээчээ ороzын хулмас долоосон лалар.
тарвагууд аа бүү горьд
Женко Монгол төрийн бүх л өндөрлөгт гарсан. Тэр үед хийгээгүй хүн одоо юу хийхийн юу ч чадахгүй хор л найруулах байх. Нямбаатар шиг хотын дарга хэзээ ч байгаагүй шүү.Ард түмэн одоо хэн нь хэн бэ гэдгээ мэднээ.
Нийслэлд юм хийе бүтээн байгуулалт өрнүүлье, хотоо сайн сайхан болгож урагшлуулж сайжруулж хөгжүүлье иргэдийн амьдралыг дээшлүүлье гэж бодож байгаа хэн боловч Нямбаатар түүний багийг дэмж, Мөрийн хөтөлбөрийг нь сайн уншаарай,
Олигтой ажил хийгээгүй хүнийг намыг чвуулсан нь дээр
Юу ч хийгээгүй Женког, АН-ыг бодохоор бүүр цаанаасаа угнаасаа уур минь хүрч, уушги сагсайдаг дааа. Өгөр Мояанууд
Дунд нь яс хаяхдаа үнэн мэрэгжлийн өндөр түвшинд хийх гэж оролдох юмдаа энэнд нь итгэж байдаг нь хэд юм болдоо Могол хүний саруул ухаанд итгэж сур Хэн нь хэндээ гэдгийг бүргэд мэдэж байгаа Ард түмэн хэрсүү болсон шүү
Амарбаясгалан,Амарсайхан,Учрал... нар арай үгүй байлгүй дээ. Очиж очиж Женкотой хуйвал дана гэж юу гэсэн үг вэ ?! Тийм хачин ёс суртахуунгүй юм гэж яаж байж болдог юм,Нямбаатарын баг хотод босоогоороо гарнаа, Женко бүрмөсөн будаа болноо... Мөрийцөх үү.....
амарсайхан чинь женкогийн хамаатан шүү
Бордюр Нямбааа баяртай хөө,
Женко бүр баяртаы
Женко бүр баяртаы
Одоо та нар хангалттай идэж уулаа улсдаа зүтгэнэ гэж төрд орчоод юм хийхгүй юм бол ард түмэн та нарыг өршөөхгүй үйлийн үр гэж нэг юм байдгийг санаж явцгаа
одоо
Овоо юм хийгээд байгааг нь бодоод Нямбаатарын багийг гаргачихмаар байгаа,харин хаана том төсөл мөнгө байна тэр рүү зүтгэж ,тэндээс хувьдаа мөнгө цохиод гаршчихсан Женкогийн багийг бол сонгохгүй шүү.
НЯН БАКТЕРИ БУЮУ НЯНГАР Л ГАРАХГҮЙ БОЛ ХЭН Ч ЯАХАВ. МАН ААС ДЭВШСЭН " ЗАЛУУС " ДАНДАА ДЁБИЛ ЮМНУУД БАЙНА ЛЭЭ. ХУЛГАЙ ХИЙХДЭЭ ГАРШСАН МАН ЫГ ЗАЙЛУУЛАХ.
Нямбаатраа дэмжнээ улсаа хоролдог Женког шоронд нь хийчиж чадахгуй Путинээс айгаад байдгиймуу
урвагч женког шоронд хийж ялыг нь үүрүүлээчээ ороzын хулмас долоосон лалар.
Hund nuhtsul dund ajlaa zorigtoi hiij bui Niambaagaa Demjitsgeee Ard Tumeen. Boginohon hugatsaand Ih Ajiliin Ard Garlaa. Borduure bol Zohion Baiguulalttai Horlon Suitgeh Uil Ajillagaa. Buruu Songolt hiigeed daraa ni balardag shuu, Ta min ee. Yag unuuduriin huvid Niambaag gantsaarduulah Horlont Ajil yavj bn. Ard Tumen bid Niambaa chamaig demjij Sanalaa ugnu uu. Hen ch bidniig zogsooj diilehgui. Songuuliin Shtab deer chin bieeereee ochloo. Surtalchilgaa chin unuudur Haana Yavj Baigaag "MEDEHGUI" gelee. MAN iim doroi teneg mangar Doldoi MANAN NAM bolchihson um uu?
Майдар хот, мухар төмөр зам, шинэ сум гээд олон хог баына даа
Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны өнгийг харвал АН-аас нэр дэвшиж байгаа Женкогийн 35 нэр дэвшигч бүхэлдээ хар бараан, гутранги, харлуулсан зүйл их ярьж байна. Харин Х.Нямбаатар яалт ч байхгүй дэд бүтэц, авто зам, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гээд салбар бүрт бүтээн байгуулалт өрнүүлж байна. Түүнийг хотын мэрээр ажиллах үед нийлслэийн төсвийг Ерөнхий сайд анх удаа 40 их наяд төгрөг болгож хэдэн арав дахин нэмэх гэж байна. Энэ бол алтан боломж. Нямбаа дарга гялалзуулж байна. Бодож санаж байгааг нь үргэлжүүлэх нь зев гэж би бодоод хувьдаа сонголтоо хийчихсээн аль хэдийнэ. АН олонхи болвол ямар ч төлөвлөгөө байхгүй зүгээр л шүүмжилдэг хоосон толгойтнуудад УИХ, ЗГ төсвийг нь баталж өгөхгүй. Ингэхээр хэн хохирох вэ. Бид л хохирно. Муугаар бодоход АН хотод олонхи боллоо гэхэд дахиад л бүхнийг эхнээс нь эхлүүлнэ гээд бодохоор цаг хугацаа хамгийн хайран байнаааа.
Нямбаатар их мэрийж байгаа боловч УБ хотын газрыг зарж авлигдаж одоогийн ийм муухай лалрын хот болгосн тэр Мие, Бадамжунай АН-аас Наранхүү гэх мэт, бас төрийн албыг 60 тэрбумаар арилжих гэсэн мафи гэмт хэргийг Ардын намынхан чимээгүй болгон хариуцлага огт тооцоогүй учир ардын намынхан орон нутгийн сонгуулиар хотод л лав ялагдана! Бүр юуч үгүй ялагдаж ёстой хошного царайлах байх даа!
Монголын амин чухал эрх ашиг бол эв нэгдэл билээ. Монголчуудыг хагаралдуулах иймэрхүү юм бичдэг нөхдүүдийг үндэсний эв нэгдэлд заналхийлсэн үндэслэлээр шууд баривчлан саатуулах ёстой.
Speaker-n Guril-iin Une buuna gesen ajil, shine horshoo, cement-iin une buuna gesen ajiluud ni bugd budaa bolson gej unshlaa. Butsen buteen baiguulsan Shirheg ch ajil baihgui gej Sait-uud negen zereg bicheed bn shuu uu dee. Uyyn Niambaatariin hiisen ajiltai haritsuulah gej. Ter Bor Teegiinh ni asuudal zamharch bgaa um uu? Yaah gej sonsgol hiideg um be? Hudlaa bol hudlaa gutgeleg geech ee. Tuurugduulj hanahgui bn uu
Nodnin 11 sard orson tsas zudiig toolgui Malchid hamag Malaa aldsanii daraa 2-r sard l Noirnoos Serj ajillasan OBEG-iig hariutsdag S.Amarsaihand Hariutslaga tootsoj Malchidiin aldagdaliig tuluulj zailuuldaggui dahin devshuuleed baidagiin uchir shaltgaaniig sonsmoor baih um.
Niambaatar's Success Records are Sky High. I don't care about others One Bit. Those who disqualify for Mongolian Development Future should be forced out from their job immediately.
Jenko haana mungu terluu dairna ot gereeg bayr hiihed nadaa 1 yam mungu ta nar ot yah ni hamaagui gej baisan urbagch
Одоо Х.Баттулга болноо….Дарга сайд,ерөнхийлөгч УИХ….бүдийг нь хийж үзлээ туршлаа баяжлаа..Одоо болнооо…
Хот яах вэ Баттулгыг сонгож байдаг Хөвсгөл ,Орхоны оркуудыг л гайхаад байхийн.
Хот яах вэ Баттулгыг сонгож байдаг Хөвсгөл ,Орхоны оркуудыг л гайхаад байхийн.
Хоосон улстөржиж хийрхсэн этгээдүүд ямар ч мэдлэггүй бурж, олон нийтийг үймүүлэх санаархалтай. Иргэд сонгогчид хэнээр ч хэлүүлгүй зөв сонголтоо хийнэ шүү дээ.
TULGU NYMBAATAR, DANKH HUDLAA HUTSAHAAS UUR YMGUI 2 HULGAICHIIG ZAILUULAH HEREGTEI. DANKH, GALCH, GACHGAR OYUNERDENE, TULGU NYMBAATAR BUSDIIN ADIL YU HIIH CHADVARGUI, UMHII AMNAAS TSAASHGUI BUGD ADIL HULGAICH, LUIVARCHIN.
Ouy, Niambaa, Golomtiin Bayasgalan nart HUDULMURIIN BAATAR tsol darui ugue Euk uu, Choijood Gaviyat ugue. Ajil achaalal ni ihedheer yamar ch Hun ajlaa Zurh Setgeleesee hiij, Uls Turiig ch tayagdan hol hayaj Amjiltad hurdegiig Golomtiin Bayasgalangiin Chin Setgeliin Ugnees olj mederch chadlaa. Tuuhen uil yavdal bolj bn shuu, ard tumeen. Ouyk-iin ergelt butsaltgui shuluun shazruun zan harakter, Niambaagiin 300 terbumaa haramgui zoriglon er hun shig shuurhai shiidverlesen zeregees harahad Mongol maani hugjih, devshih um bn gedeg Itgel Unemshil Anh Udaa turluu duu. Oligarhuud ene 300 terbumiin sanhuujiltiig dor ni so groom idej gudarch luivardah baisan shuu. 14 tom Mega Tusuliig yag shuurhailan heleltseh gesen ene notstoi CRITICAL ued yagaad MAN uuruu saatuulan 5 honogiin Zavsarlaga avav gedeg bodol bas hardlaga turuv. Tailbar sonsoh heregtei bn.
ЖЭНКО ЦУС ЯРЬЖ ЖАЛГАЖУУЛДАГ НЯМБА НЬ АРАЙ ДЭЭР . ЖЭНГО БОЛ ЭЛС ЦООЛЖ БГААД Л 20 ЖИЛ УЛСЫН ХӨГЖИЛ ГАЦААСАН МАЛШД. ТЭР ХООРОНД ОРОС ХЯТАДАД НҮҮРСЭЭ НАРИЙН ЦАРИГ ТАВИАД 20 ДАХИН ИХ ЭКСПОРТЛОСОН ЕРДӨӨ САНАМСАРГҮЙ ЗҮЙЛ БИШ ХОРЛОН СҮЙТГЭГЧ АЛКАШ
Утаагаар амьсгалж өвчин тусаад цагаа алдаж машиндаа хономоор байвал баттулгын багийг сонгох хэрэгтэй
Жкнко Зикагийн хамсаатнууд худал яриж хулгай хийж ард түмнийг хохироож энэ улсыг хамгийн их хохироож ханахгүй нь. Өөрсдөө л мөнгө хийж завшдаг. Улс ард түмнээ хохироосноо яг эсрэгээр төөрөлдүүлж сурталчилдаг, хүмүүсийн бухимдал дээр дөрөөлж айхтар ухуулаг сурталчигаанд олон ядарман хүмүүс хууртагдаж хаширахгүй юм даа. Хамгийн гайхалтай нь тэднийг шийтгэж хариуцлагыг нь үрүүлж чадахгүй нь яалтай гаслантай билээ
Jenkogiin tolgoid Singopuriin mafiin hytad nuguu li bil gedeg chini bgaa , ternii mungiig ugaaj Bayngol buudal , mah , talhnii uildveruudiig assan jil bur tuunii huvitsaa boloh mungu tuunii dansruu yvdag n todorhoi , ter l alsaas udirdaj bg n todorhoi ! odoohondoo Jenko arai huurai duu Oyunkagaa ogtsruulahgui bizdee .
МАНАН НЯМБААТАР ОДОО ЗАЙЛАХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ АНын ЗАЛУУЧУУДЫН ЦАГ НЬ ИРЛЭЭ.
АНын ЗАЛУУЧУУДЫН ЭСРЭГ НЯНБАКТЕР БУСДАА ХОШУУЧИЛАН ОРЛОО ДОО