sonin.mn

OУОХ-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б. Баттүшиг нь Индонезийн ҮОХ-ны Гүйцэтгэх хорооны спорт хариуцсан гишүүн, Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, Азийн и-спортын холбооны Дэд Ерөнхийлөгч Харри Варганэгараг хүлээн авч уулзлаа.


May be an image of 2 people and text

Харри Варганэгара нь “Жакарта 2018” Азийн наадмын Зохион байгуулах хороонд Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч, орлогч даргаар ажиллаж байсан бөгөөд олон төрөлт спортын наадмыг эх орондоо хэрхэн зохион байгуулах талаар туршлагаасаа хуваалцан, Монгол улсад Залуучуудын зуны олимпын наадмыг зохион байгуулах асуудалд зөвлөмж өгч, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.


May be an image of 3 people and text

Индонези улс нь 284 сая хүн амтай бөгөөд зуны олимпын наадмаас спортын 4 төрөлд нийт 40 медаль хүртээд байгаагийн гуравыг нь Парис-2024 олимпын наадмаас авсан аж. Хоёр улсын ҮОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд манай улсаас чөлөөт бөх, бокс зэрэг спортын төрөлд харилцан тамирчин солилцох, хамтарсан бэлтгэл хийх тал дээр хамтран ажиллах болно.