Францын “Үндэсний нэгдэл” намын дарга Марин Ле Пен болон тус намын зарим гишүүнийг шүүх хурал өнөөдөр Парис хотод эхэлнэ. Европын парламентын депутатуудын туслахуудыг ажилд авах нэрийдлээр тус парламентаас олгосон мөнгийг угаасан гэх хэрэгт тэднийг буруутгаж байгаа юм.
Марин Ле Пен, түүний эцэг Жан-Мари Ле Пен болон Үндэсний нэгдэл намын 23 гишүүн 2004-2016 онуудад Европын Холбооноос олгосон “нийтийн хөрөнгө мөнгийг зориулалт бусаар ашигласан” гэх хэрэгт холбогдсон байна.
Тэд парламентын туслахуудыг цалинжуулахаар мөнгө авсан боловч үнэн хэрэгтээ намынхаа ажилтнуудад цалин олгож байжээ. Намыг үүсгэн байгуулагч Жан-Мари Ле Пен эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралд ирээгүй байна.
2004-2017 онд Европын парламентын гишүүнээр, 2011-2021 онд намын даргаар ажиллаж байсан Марин Ле Пенийг “Европарламентын мөнгийг угаах төвлөрсөн тогтолцоог бий болгож, 6,8 сая еврогийн хохирол учруулсан” гэж буруутгаж байгаа ажээ.
Хэрвээ түүний гэм буруутай нь тогтоогдвол 10 хүртэлх жилээр хорих ялаар шийтгүүлж, 1 сая еврогийн торгууль төлөхөөс гадна 5-10 жилийн хугацаанд төрийн байгууллагад сонгогдох эрхгүй болох юм. Тодруулбал, 2027 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцох боломжгүй. Шүүх хурал 11 дүгээр сарын 27 хүртэл үргэлжлэх бөгөөд 2025 оны эхээр шүүхийн шийдвэр гарах төлөвтэй байна.
Б.Адъяахүү
Ням - 02 сарын 22,
2026
Сэтгэгдэл5
Европын Холбоо дотроосоо нуран унаж байна. Польшийн ЕХ-ны гишүүн Доминик Татченский дахин "бөмбөг дэлбэлэв. Тэрээр ЕХ-ны тэргүүн Урзула фон дер Леуенийг авилгач гэж шууд буруутгалаа.Фон дер Леуен цар тахлын в.ак.цинаас олон тэр бум еврогийн ашиг олсон нь шүүхээс нотлогдсон ч ажлаа хийсээр байгаа билээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, бид Брюсселийн "шатрын хүү биш" Улс орнууд бие даасан байдлаа алдаж байна. ЕХ өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол задрах нь өдрөөр тоологдож байна. Би ганцаараа биш гэж мэдэгджээ. Сүүлийн үед Унгар,Польш,Словяк, Чех, Итали,Францын ЕХ-ны гишүүд Брюссель,ЕХ-ны бодлогыг хурцаар шүүмжилдэг болсон нь нэгэнт ил болсон. Дээр нь Францад Марине Ле Пений "Үндэсний фронт" нам иргэдийн дунд нэр хүнд нь өссөөр байна. Германд 2025 онд Бундестагийн сонгууль болно. Урьдчилсан сонгуулиар доктор Вайделийн AFD намын нэр хүнд иргэдийн дунд улам өссөөр байна. Европ их өөрчлөлтийн өмнө иржээ.
За бас нэг орос троолл
UNEN
ЕХ задрах уу, ОХУ задрах уу.
Орос задрах уу европын холбоо задрах уу ч гэх шиг. Та нар оорсдоо богсоо арчаад сурчих л даа