sonin.mn

Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн шинэ улирал эхлэхэд 11 хоног үлдээд байна. Энэ шинэ улирлаас эхлэн “Шунхлай” групп нь Үндэсний дээд лигийн “Apes” багийн ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллахаар болж, багийн нэрийг “SG Apes” хэмээн өөрчиллөө.


Энэ хамтын ажиллагааны хүрээнд “Шунхлай” группийн “АПУ” ХК, “Шунхлай” ХХК, “Скайтел” ХХК, “Дижитал Концепт” ХХК буюу GS25 байгууллагууд “Apes” багтай хамтран ажиллаж, Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулах юм.


Шунхлай групп нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш нийгмийн хариуцлагын хүрээнд бүх төрлийн спорт, спортын холбоод, тамирчид, дасгалжуулагчдыг дэмжиж, тэдэнтэй хамтран ажиллаж ирсэн. Энэ удаа Монголын сагсан бөмбөгийн спортын хөгжилд хувь нэмрээ оруулж, сагсан бөмбөгөөр дамжуулан залуучууд, гэр бүл, нийгэмд эерэг өөрчлөлт авчрах шинэ төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.