
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч бөгөөд Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Монгол Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам болон дагалдан яваа төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Сэрээжав, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань тэргүүтэй албаны төлөөлөгчид угтав.
Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжиж буй энэхүү төрийн айлчлалын үеэр төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын эрх зүйн орчныг бэхжүүлэх хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Ерөнхийлөгч То Лам-д бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс нь 1954 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр дипломат харилцаа тогтоосон.
Сэтгэгдэл2
Дурлаагүй бол бүү дурла, дурласан бол бүү суу, суусан бол бүү хүүхэд төрүүл гэсэн уриатай оюутан найз Фан Ван Донгийн орон цэцэглэн хөгжиж, Машкатай бүжиглэж байсан миний эх орны хөгжил зогсолтод байгаа нь харамсалтай. ямарч ард түмэнд зовох цаг байхад мандан бадарч болдгийг энэ орны ард түмэн амьдрал дээр харуулжээ.
Гаднаасаа Азийг доорд үзддэг Оросууд, дотроосоо тэдний гар хөл Буриадуудын турхиралтаар Монголчууд тэдний нохойнууд шиг олон жил Вьетнамчуудыг төлөг гэж доромжилж ирсэн.Вьетнам засварын газрууд Монгол охидууыг бузарлаж байна гэж боргоолддог. Энэ хавар Вьетнам эмэгтэй жуулчныг хүчиндээд мөнгийг нь дээрэмдсэн.