Австри улсад өчигдөр болсон парламентын сонгуульд Херберт Кикл тэргүүтэй Австрийн Эрх чөлөөний нам бусад улс төрийн хүчнүүдээс хамгийн олон суудал авчээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээллээр, Киклийн нам сонгогчдын 29,2 хувийн санал авсан бол Австрийн Ардын нам 26,5 хувийн, Социал демократ нам 21 хувийн санал тус тус авч эхний гуравт багтсан байна. Эдгээр гурван нам парламентад 58, 52, 41 суудалтай болж байна.
Үүнээс харвал, Австрийн эрх чөлөөний нам парламентад үнэмлэхүй олонх болоход олон суудал дутуу байгаагаас гадна Ардын намын дарга Карл Нехаммер сонгуулийн өмнө мэдэгдэхдээ, Киклтэй хамтран эвсэл байгуулах боломжгүй гэдгийг шууд хэлж байсан юм.
Энэ удаагийн сонгуульд 6,3 сая австричууд оролцсон нь нийт сонгогчдын 74,9 хувь болж байна. Ням гаргийн орой сонгуулийн урьдчилсан дүнг зарлах үед 55 настай Х.Кикл хэлэхдээ “манай нам шинэ эрин үеий үүд хаалгыг нээлээ” гэв. Мөн парламентад суудалтай бүх намтай хамтран засгийн газар байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлжээ. 1956 онд байгуулагдсан Австрийн эрх чөлөөний нам өмнө нь гурван ч удаа засгийн газрын бүрэлдэхүүнд орж байсан юм.
Харин одоо “Европы эсрэг байр суурь” ба Украинд халдсан Оросыг буруушаахгүй байгаа зэргээс шалтгаалан Ардын нам, Ногоон нам хоёр Киклтэй эвсэхгүй гэдгээ мэдэгдээд байна.
Кикл мэдэгдэхдээ, Европын Холбоонд элсэх гэсэн Украины амбицийг зогсоож, Киевтэй хийж буй хэлэлцээнд хориг тавина гэж байсан юм. Түүнээс гадна, цагаачдыг нэвтрүүлэхгүйн тулд “Австри хэрэм” барина гэж мэдэгдэж байлаа. Мөн Оросын хий Австрид хэрэгтэй байгаа учраас юуны түрүүнд үндэсний эрх ашгаа эрхэмлэнэ гэдгээ хэлж байв.
Б.Адъяахүү
Ням - 02 сарын 22,
2026
Сэтгэгдэл4
Европын Холбоо дотроосоо нуран унаж байна. Польшийн ЕХ-ны гишүүн Доминик Татченский дахин "бөмбөг дэлбэлэв. Тэрээр ЕХ-ны тэргүүн Урзула фон дер Леуенийг авилгач гэж шууд буруутгалаа.Фон дер Леуен цар тахлын в.ак.цинаас олон тэр бум еврогийн ашиг олсон нь шүүхээс нотлогдсон ч ажлаа хийсээр байгаа билээ. Тэрээр цааш нь хэлэхдээ, бид Брюсселийн "шатрын хүү биш" Улс орнууд бие даасан байдлаа алдаж байна. ЕХ өөрчлөлт шинэчлэлт хийхгүй бол задрах нь өдрөөр тоологдож байна. Би ганцаараа биш гэж мэдэгджээ. Сүүлийн үед Унгар,Польш,Словяк, Чех, Итали,Францын ЕХ-ны гишүүд Брюссель,ЕХ-ны бодлогыг хурцаар шүүмжилдэг болсон нь нэгэнт ил болсон. Дээр нь Францад Марине Ле Пений "Үндэсний фронт" нам иргэдийн дунд нэр хүнд нь өссөөр байна. Германд 2025 онд Бундестагийн сонгууль болно. Урьдчилсан сонгуулиар доктор Вайделийн AFD намын нэр хүнд иргэдийн дунд улам өссөөр байна. Европ их өөрчлөлтийн өмнө иржээ.
европчууд колончилж байсан бол одоо өөрсдөө тусгаар тогтнолоо алдаж бусдын эдийн засгийн эрхшээлд орж авилга хээл хахууль дүрэгсдийн гарт өрсөн Орсын байгалийн баялгийг хамтран хувааж хямд өртгөөр идэх хувь заяагүй болж хятад энэтхэг маш хурдтай хөгжиж байна нато ёвропийн холбоо задрахгүй бол нэг хүний гар үхнэ
Зүүнтнүүд Монголыг ч Европыг ч дампууруулж байна. Аз болоход Австрид барууны нам яллаа. Монгол улсад ч гэсэн барууны нам сонгуульд ялаасай!
Баруунтнууд Европыг дампууруулаад бас европыг дүрвэгсдээр дүүргээд байна. Харин монгол бол дотроосоо илжирч байгаа орон.