sonin.mn

ТОКИО, 2024 оны есдүгээр сарын 27 /Kyodo/. Японы Батлан хамгаалахын сайд асан Шигэрү Ишиба эрх баригч Либерал-Ардчилсан намын /ЛАН/ даргаар сонгогдлоо. Ингэснээр тэрбээр 10 дугаар сарын 1-нд Японы шинэ Ерөнхий сайдаар томилогдоно. 


Өдгөө 67 настай Ш.Ишиба эхний шатны санал хураалтын дүнгээр 154 санал авсан бол хоёр дахь шатны сонгуульд түүнтэй өрсөлдсөн Эдийн засгийн аюулгүй байдлын асуудал эрхэлсэн сайд Санаэ Такаичид 181 хүн санал өгсөн байна. 


Намын даргын сонгуульд тав дахь удаагаа нэр дэвшиж байгаа Ш.Ишиба хоёр дахь шатны санал хураалтаар хууль тогтоогчид болон ЛАН-ын жирийн гишүүдээс өгсөн 414 саналаас 215-ыг авсан бол С.Такаичи 194 санал авчээ. 


Хоёр дахь шатанд ЛАН-аас парламентад сонгогдсон 368 депутат саналаа өгсөн бол Японы мужуудын тоогоор бүс нутгийн намын үүрүүд 47 санал өгсөн байна.


Японы парламент ирэх долоо хоногийн мягмар гарагт Ш.Ишибаг Ерөнхий сайдаар томилох ёстой. Шинэ даргын хувьд санхүүжилтийн дуулианд өртсөн намаа шинэчлэх, удахгүй болох парламентын ээлжит бус сонгуулийн өмнө сонгогчдын итгэлийг сэргээх сорилтуудтай тулгарч байна.




Д.Жаргал

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг