Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2024 оны 09 дүгээр сарын 21-26-ны өдрүүдэд Нью-Йорк хотноо ажиллаж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно.
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийг “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд тус тус оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр, засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ. Мөн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон гишүүн зарим улсын төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцохоор төлөвлөж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд 140 орчим улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцохоо мэдэгджээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож байна.
Сэтгэгдэл7
мантуу Фүүкийг хүлээж авах уу?
Энэ нүүрсний хулгайчийг би л лав ерөнхийлөгчид сонгоогүй.Тэгэхээр миний хувьд Монгол улсын ерөнхийлөгч биш..
Эсгий хийх газар нохой хэрэггүй.Америк явах зардлын мөнгөө Монголын нэг ядуу гуйлгачин айлд хандивла.
Путин ар руу очлоо, яах гээд муухай империалист улс руу явах гэж байгаа юм бэ. Путлерийг баривчлаагүй гээд өөрөө баривчлагдах вий дээ
НҮБ-ын бүрэн эрхт төлөөлөгч Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын хуралд оролцоно гэдэг нь сайхан сонсогдож бна. НҮБ-ын ногоолин танхимаас Монгол улсын тэрбум мод хөтөлбөрийг зарласан нь ёстой олон улсыг алмайруулсан явдал болсон. Сүүлийн жилүүдэд Монгол улсын нэр хүнд олон улсад маш их өсч байгаа нь Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн үйл ажиллагаатай шууд холбогдоно. Амжилт хзүсье.
Хууль бусаар төрийн эрх авчаад ичихгүй том улс орноор тэнээд бидний татварын мөнгө үрээд явахым, тэгээд бас ажил хийхгүй яахууу энэ хүүрийг
Суурин төлөөлөгч монголын байгаа шүүдээ зардал нь хамаагүй юу