sonin.mn

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Нотариатчидын танхим, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хамтран “Газрын харилцаан дах нотариатчидын оролцоо” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны албан хаагчид, дүүргүүдийн Газар зохион байгуулалтын албаны газар өмчлөлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нар оролцов. Тус сургалтыг НЗДТГ-ын Хууль тогтоомж, гэрээ, эрх зүйн газрын дарга Д.Амгалан нээж үг хэлснээр эхэлж, Монголын Нотариатчидын танхимын ерөнхийлөгч Ч.Баянжаргал газар өмчлөлийн эрхийн шилжилт хөдөлгөөн, газар эзэмших, ашиглах эрх шилжүүлэх, эд хөрөнгийн тухай ойлголт, хууль ёсны өв залгамжлал болон тулгамдаж буй цаг үеийн асуудлаар хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл өглөө.