sonin.mn

ПАРИС, 2024 оны есдүгээр сарын 20 /France24/. Францад болсон ээлжит бус сонгуулийн дараа улс төрийн мухардмал байдал олон сарын турш үргэлжилсний эцэст пүрэв гарагт Ерөнхий сайд Мишель Барнье засгийн газрын бүрэлдэхүүнээ Ерөнхийлөгч Эммануэл Макронд танилцуулжээ.


Э.Макрон Их Британи улс Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарах асуудлаарх хэлэлцээнд ЕХ-г төлөөлөн оролцож байсан М.Барньег хоёр долоо хоногийн өмнө Ерөнхий сайдаар томилсон юм.


Долоодугаар сарын эхээр болсон сонгуулийн дүнгээр улс төрийн эв нэгдлийг хангах боломжгүй парламент бүрэлдсэнээр улс орныг түр засгийн газар удирдаж байгаа юм. Одоо Э.Макрон М.Барньегийн засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах ёстой. BFM телевизийн мэдээлснээр, М.Барнье консертатив үзэлтэй сенатч Бруно Ретайог Дотоод хэргийн сайдаар томилохыг санал болгосон бол Европын хэрэг эрхэлсэн албыг хашиж байсан Жан-Ноэль Баррог Гадаад хэргийн сайдын албан тушаалд дэвшүүлэн томилохоор болжээ.


Харин Батлан​​ хамгаалахын сайд Себастьян Лекорню албан тушаалдаа үлдэнэ гэж BFM телевиз мэдээлсэн бол 33 настай хууль тогтоогч Антон Армандыг Санхүү, эдийн засгийн яаманд томоохон албан тушаалд томилохыг санал болгосон байна.


Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдэд олон нийтийн худалдан авах чадварыг сайжруулах, аюулгүй байдлыг хангах, цагаачлалын асуудлыг зохицуулах, төрийн санхүүг илүү сайн удирдах зэрэг асуудлууд багтаж байна гэж М.Барньегийн ажлын албанаас мэдэгджээ.



Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг