sonin.mn

Есдүгээр сарын 19-нд БНХАУ-ын ГХЯ хэвлэлийн бага хурал хийв. Энэ үеэр тус яамны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч Курт Кэмпбеллийн хэлсэн үгэнд холбогдуулан хэлэхдээ, "Америкийн албаны хүмүүсийн хэлсэн үг нь бодит байдлыг үл тоомсорлож, Хятадын заналхийлэл гэгчийг илт дэвэргэж, сөргөлдөөнийг улам өөгшүүлэн, хүйтэн дайны үеийн сэтгэхүй, үзэл суртлын өрөөсгөл үзлээр дүүрэн байна. Үүнд Хятад улс эрс дургүйцлээ илэрхийлж байна.


Америк Хятадыг хамгийн том сорилт хэмээн буруугаар үзэж байгаа нь өөрийн ноёрхогч үзэл бодлоор бусдыг төсөөлж, Хятад, Америкийн харилцааг ноцтой буруу дүгнэж буй явдал юм.


Энэ нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэхгүй бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг хүлээлттэй ч нийцэхгүй юм. Хятад улс дэлхийн улс орнуудтай найрсаг хамтын ажиллагаа өрнүүлж, бусад оронтой харилцаагаа хэвийн хөгжүүлж, гуравдагч тал руу чиглэхгүй байх болно. Харин АНУ харин цэргийн эвслээ бэхжүүлж, өөрийн талдаа зогсоохын тулд бусад орныг дарамталж байна. Хятад улс үндэсний батлан хамгаалахын бодлого баримталж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахын тулд цэргийн маш хязгаартай чадавхийг хөгжүүлж ирсэн бөгөөд ямарваа оронд чиглэхгүй юм" гэжээ.


Г.Бямба