sonin.mn

Боловсролын сайд П.Наранбаяр өнөөдөр багшлах эрхийн гэрчилгээ олгох, гэрээт багшийн талаар мэдээлэл хийв.


Энэ үеэр Үнэн ба зөв намын дарга А.Отгонбаатар Боловсролын сайдад хандан "Та гурван намын янханчлал дор сайд болчихоод багш нарынхаа цалинг нэмье гэж Л.Оюун-Эрдэнэд хэлж чадахгүй байна. Улс орныг сүйрүүл гэвэл боловсролын салбарыг нь сүйрүүл гэж хэлдэг юм. 45 хоногийн курсээр багш бэлдэх гэж байгаа чинь боловсролын чанарыг нэмэгдүүлж байгаа асуудал юм уу? Чи өөрийнхөө хувийн сургуульд 45 хоногийн багш эхлээд ажиллуулж чадах уу?" хэмээгээд өндөг шидсэн юм. А.Отгонбаатар төрийн тусгай хамгаалалтынханд баригдаж гарах үедээ: "П.Наранбаяраа, өндгөн толгой дээр чинь өндөг хагалах гэсэн юм.." гэв.


С.Сарнай