Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дорноговь аймагт Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр /2024-09-13/ танилцлаа.
Монгол, Энэтхэг хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд өндөр технологийн, хүнд аж үйлдвэрийн цогц бүтээн байгуулалт болох Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг 2021 оноос эхлүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахал, эдийн засгийн хямрал, тээвэрлэлтийн саатал зэрэг хүндрэл үүссэн ч бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй хэрэгжүүлж байна.
“Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК нь Газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолой, үйлдвэрийн гаднах дэд бүтцийн байгууламжууд, “Газрын тосны үйлдвэрийн хотхон” төслүүдийг хэрэгжүүлж байна. “Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл”-ийг үе шаттайгаар хэрэгжүүлж, 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй талаар болон үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцад УИХ, Засгийн газрын түвшинд шийдвэрлэх шаардлагатай тулгамдаж буй асуудлыг тус компанийн гүйцэтгэх захирал Д.Алтанцэцэг танилцуулав. Энэтхэгийн Засгийн газраас хөнгөлөлттэй зээлийн нэмэлт хэлэлцээрийг УИХ-аар батлуулан EPC 04 багц ажлын гэрээ байгуулах нөхцөлийг бүрдүүлэх, тоног төхөөрөмжийн импортын хил, гаалийн журмыг өөрчлөх, гадаад ажилтнуудын визийн хөнгөлөлт, түүхий эд нийлүүлэх, түүхий тосны хангамжийг баталгаажуулах яриа хэлэлцээг хийх зэрэг асуудлыг хөндлөө.
Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн бүтээн байгуулалтыг дөрвөн багцад хуваан хэрэгжүүлж буй. EPC 01 багц ажил болох технологийн бус барилга байгууламжууд, EPC 02, EPC 03 багц ажлуудын хүрээнд хийгдэж буй ажлууд, газрын тос дамжуулах хоолойн механик угсралтын ажлын явцыг төсөл хэрэгжүүлэгч компани болон ерөнхий гүйцэтгэгч компаниудын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулав. EPC 01, 02, 03 багц ажлуудыг БНЭУ-ын, газрын тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлыг БНХАУ-ын компаниуд гүйцэтгэж байна. Олон салбар дамнасан энэхүү томоохон төслийн инженерчлэл болон барилга угсралтын ажилд Энэтхэг, Итали, Франц, Герман, Их Британи, Америк, Канад, Нидерланд, Испани, БНХАУ зэрэг 10 гаруй улс орон оролцож байгаа нь уг төслийн цар хүрээ олон улсын шинж чанартай болсныг илтгэнэ. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн талбайд гадаадын нийт 1300 инженер, техникийн ажилтан бүтээн байгуулалтад оролцож байна.
Технологийн бус барилга байгууламжийн буюу иргэний нийт 11 барилга байгууламж, ус дамжуулах системийн барилга угсралтын ажил дуусаж, шат дараатайгаар Улсын комисст хүлээлгэн өгч байна. Газрын тос боловсруулах үйлдвэрээс гадна Монголд анх удаа газрын тос дамжуулах хоолой байгуулах ажил амжилттай үргэлжилж байна. Газрын тос дамжуулах хоолойн нарийвчилсан зураг төсөл, инженерчлэлийн ажлыг Канадын “Worley Parsons” компани гүйцэтгэж, Италийн “Prometheus” компани хяналт тавьж, хоолой барих ажлын ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын төрийн өмчит “Norinco International Cooperation” компани барилга угсралтын ажлыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард эхлүүлжээ. Өнөөдрийн байдлаар 430 км хоолой гагнан холбож, үл эвдэх радиограф, хэт авиа, соронзон бөөмийн сорилыг хийсэн байна. Дорнод аймаг дахь газрын тосны олборлолтын талбайгаас үйлдвэр хүртэлх 530 км шугам хоолойг 2025 оны III улиралд багтааж дуусгахаар төлөвлөжээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлэх 14 мега төслийн нэг учраас газрын тос боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болно. EPC 03 багцын ажил эхэлж байх үед Ерөнхий сайдын хувиар Алтанширээ суманд ирж танилцаад Засгийн газраас холбогдох шийдвэрүүдийг гаргаж байсан. Одоо үйлдвэрийн чухал хэсэг болох EPC 04 багц ажлыг яаралтай эхлүүлэх, тулгамдсан асуудлыг Энэтхэгийн Засгийн газартай тохироод УИХ-ын намрын чуулганаар хэлэлцүүлж, шуурхайлахыг чухалчилж байна. Стратегийн өндөр ач холбогдолтой уг төслийг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэлээ.
Сэтгэгдэл16
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нар нүүрсний хулгайд 2 сайд,19 гишүүн шууд холбоотой тэдний нэрсийг зарлана гэж Данх Хүрэлсүх нарыг айлган сүрдүүлээд ялаа 5 жилээр хөнгөлүүлсэн байна.. Үндэслэлгүй хөрнгөжсөн гэдгийг үндэслэгүй хөрөнгөжөөгүй гэж Данх захиалгаар засуулжээ.. Энэ 2 хулгайч сайдын нэг нь Хүрэлсүх гэж олон хүмүүс ярьж эхлээд байна.
Оюунэрдэнэ ээ,,,,нэг л өглөө сэрэхэд,,,,ангарскийн нефть боловсруулах үйлдвэр үнс нурам болцон байна шүү,,,
Барууны орнуудад Путинг урьсан гэж Хүрэлсүх Данх нарыг барууны орнуудад зорчих эрхийг нь хаах,Монгол улсад ОУВС-с зээл авах зэргийг хориглохоор ярилцаж байгаа гэнэ.
Гахай толгойлсон Бээжинхүү Данх МАН-ынхаа хамгийн баян хулгайч дээрэмчдэд сайдын албан тушаал зарж хагартлаа баяжиж байгаа..МАН намынхаа хэдэн баян тарган хулгайч авлигачин сайд нарунхаа эрх ашгийн төлөө ажиллахаас биш ард түмний төлөө биш юм.
Bolovrolgui.injneriin tolgoigui.zugeer nam dagasan hulhi sirktat .tai nuhed 20 ond gazriin tosni uildver barina gd UIH.EKiin songuuliar buun peklamdaad bsan Odoo haana bn.Enethegees irsen olon say$ haa bn.Delgersaihan bol ui ch hhgui .chadvargui nuher.Sainshandiin gazriin tosnii uildveree neheech.Dornogoviinhoon.
Bolovrolgui.injneriin tolgoigui.zugeer nam dagasan hulhi sirktat .tai nuhed 20 ond gazriin tosni uildver barina gd UIH.EKiin songuuliar buun peklamdaad bsan Odoo haana bn.Enethegees irsen olon say$ haa bn.Delgersaihan bol ui ch hhgui .chadvargui nuher.Sainshandiin gazriin tosnii uildveree neheech.Dornogoviinhoon.
зогсоохгүй тэр чигтэн хөдөлгөөөд бариад дуусгачаасай.
Бага оврын хэд хэдэн нэрэх төхөөрөмж байхад болох байсан. 1000 000 000 тэрбум доллараар босох төсөл 2 тэрбум хүрлээ. Мөнгө хулгайлах гэж ямарч дэд бүтэцгүй газар сонгож бөөн бөөн мөнгө зарлагадаж хулгайлав. Хятадаар босгуулахгүй хаа байсан Энэтхэгийг сонгов. Ажиллах, бүтээх чадваргүй МАН ХҮҮК ДАНХ огцороо
Энэ хоер хулгайч эрх мэдэл албан тушаалаа тийм амархан тавьж өгөхгүй. Одоогоор ууж идсэндээ ханаагүй байгаа..Удахгүй идсэндээ пологтож чацга хаялахаар зайлах болно..
Үйлдвэр гэж шон ч босгоогүй мөнгө дууссан юм уу? Дэд бүтэц, захиргааны, иргэний байрууд, дамжуулах хоолойд зараад
Саяны сонгууль бас Орос руу тусламж гэж мөнгө далдуур өгсөн гэж зарим хүн ярьж байна.
С.Зориг агсны нүдний шилнээс ДНХ илэрч, улстөрчид нууц уулзалтууд хийж байна “…Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг хөнөөсөн хэргийн газраас олдсон арваад ширхэг үсийг АНУ-д шинжлүүлсэн. Энэ нь өнгөрсөн хугацаанд энэ хэрэгт сэжиглэгдэж шалгагдсан бүх хүнийхтэй тохироогүй. Тиймээс мөрдөгчид шинжилгээгээр илэрсэн ДНХ буюу үсний эзэн хэн болохыг тогтоохоор ажиллаж байна” гэж ЦЕГ-аас 2024 оны тавдугаар сард мэдээлсэн. Улмаар тухайн үед хэргийн газарт байсан асаагуур, үдээс, даавуу, хувцас, сүх, нүдний шил зэрэг дээрээс олдсон ДНХ мэдээллүүдийг Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын ДНХ шинжилгээний лабораторид шинжилсэн байна. Эдгээрээс талийгаачийн нүдний шил дээрээс олдсон ДНХ шинжилгээний дүгнэлт нэлээд “асуудал”-тай гарч улс төрийн хүрээнд хөдөлгөөн үүсгээд байна. Тодруулбал, уг ДНХ мэдээлэл нь нэр бүхий улстөрчид рүү хөтөлж, тэд үүнийг дарахаар нууц уулзалтуудыг хийгээд эхэлжээ.
2017 ond ehleed $1.3 terbum zartsuulsan mortloo bolovsruulah uildver ni barigdaagui. Nemej enethegees mongo neheed baigaa gesen. Ajilchidad ni hogjliin banknaas zeel avch tsaling ni tavidag gesen. Hoyorhon savny suuri bosgotson uur uildverleliin yu ch barigdaagui mortloo baahan kasktai humuus zurgaa a huulj ard tumnee huuraad l. Neg l olon ulsiin companiud, heden myangan hun oroltsoj bosgoj baigaa gej baigaa bolovch bosson uildver baihgui.
Buruu l management-eer yavj hamag munguu urj bn daa gej bodoh bolloo. Anhandaa ih bayarlaj asar demjij bailaa. Ih mungu shuu dee. Hairan um. Haramsdag. Ingej l balardag Chutguriin Toirogtoo (Vicious Evil Circle) ordog um b. "Oruuldag" ch gej helj bolhoor um shig. Ouyk l baasiig ni tseverlej barij avah shiv dee. Sain shahval 2 jijig Ovoriin Atomiin Station-iig mash huurhun Tech Buhii Ded Butetstei ni barichih Mungu shuu. Ep ni manai diplomatuud uursduu ene Conceptiig ogt meddeggui ch Delhiitei zeregtsen neg geo bodlogo yavuulj, uuniig ni gadaad tavtsand tailbarlaj bas ch uneluulj Mongoliin min Nuur TAHLAGDAJ baiv.
Сахал Эрдэнбилэг Бээжинхүүгийн төмсгийг атгачихсан уу?
Тосны үйлдвэрээ хурдхан шийдээд өгөөрэй . Оросын хараат боолын байдалаас салж нуруу тэнийх юмсан дааа