БРЮССЕЛЬ, 2024 оны есдүгээр сарын 10 /DW/. “Иран улсаас Орост баллистик пуужин нийлүүлсэн тухай холбоотнуудын өгсөн найдвартай мэдээлэл” Европын Холбоонд /ЕХ/ бий гэж тус холбооны гадаад бодлогын албаны төлөөлөгч Питер Стано өчигдөр мэдэгджээ.
Тэрбээр мэдэгдэхдээ, “Бид ЕХ-ны гишүүн орнуудтай хамтран энэ мэдээллийг нягтлан судалж байгаа, хэрэв мэдээлэл батлагдвал энэ нь Украины эсрэг өдүүлсэн ОХУ-ын хууль бус дайныг Ираны тал дэмжиж байгааг харуулна" гэж цохон тэмдэглэсэн байна.
"ЕХ-ны удирдагчид маш тодорхой, нэгдмэл байр суурь баримталж байгааг гадаад бодлогын албаны төлөөлөгч дурдаад, “Европын Холбоо олон улсын түншүүдтэйгээ хамт Ираны эсрэг шуурхай хариу арга хэмжээ авах болно" гэж анхааруулав.тХарин Ираны Гадаад хэргийн яам дээрх мэдээллийг няцаасан байна. “Иран улс дайнд оролцогч талуудын аль нэгэнд зэвсэг экспортолсон гэх мэдээллийг бид эрс няцааж байна” гэж тус улсын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Насер Канани долоо хоног тутмын хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.
ОХУ-д ойрын зайн тусгалтай баллистик пуужин нийлүүлсэн байж магадгүй талаар АНУ холбоотнууддаа мэдэгдсэн гэж АР агентлаг мэдээлжээ. Мөн “The Wall Street Journal” сонин болон “CNN” суваг тагнуулын байгууллага дахь эх сурвалжийг эш татан мэдээлсэн байна.
Дээрх мэдээлэлтэй холбогдуулан Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөгч Шон Саветт хэлэхдээ "Иран улсаас ОХУ-д баллистик пуужинг нийлүүлэх нь Украины эсрэг Оросын цэргийн түрэмгийллийг дэмжиж байгааг илэрхийлнэ" гэжээ.
“Ийм түншлэл нь Европын аюулгүй байдалд аюул учруулж байгаагийн сацуу нөхцөл байдлыг тогтворгүй болгоход чиглэсэн Ираны нөлөө Ойрх Дорнод төдийгүй дэлхий даяар хэрхэн тархаж байгааг харуулж байна” гэж тэрбээр тэмдэглэжээ.
Харин Украины Гадаад хэргийн яам энэ алхмыг Украин-Ираны харилцаанд "сөрөг үр дагавартай" гэж мэдэгдсэн байна. Орост баллистик пуужин нийлүүлсэн нь Иранд нэмэлт хориг арга хэмжээ авахад хүргэж болзошгүй, гэхдээ тус улсаас Москвад нисгэгчгүй онгоц нийлүүлсэнтэй холбогдуулан хэдийнэ аваад буй хэд хэдэн арга хэмжээг тооцож үзвээс нэмэлт хориг үр дүнтэй эсэх нь тодорхойгүй байна гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
сирийн террористүүдт бесплотникүүд өгч худалдаж авч украйнд өгснөө яриад байна уу
Delhii neg iimerhyy baina?...Mongolchyyd mini eb negdeltei ter ylasaaraa amar amgalan baibal saihnaa,gebch ta bidniig Kommunizmiin gej muu heldeg chag yeesee holdood byyr sanagnii tolgoi bolj dee!!!sasin hereggyi ch geh sig lam nar byrhan syteenee doord yzej yabdag hyn terlehtenii yamar ylasyyd baidag bol?...tegeed eersdee arban har horiig yylgalan dairch haach yabsan Mongol hyniig oryylahgyi geh yg dyyldah l baina syy!!!!!!!!!ta nariin syteen ter Amerik chini sasing deedeldeg oron syy!!!!heregtei hynd tystaig haraaaahan muuldaggyi ardyyd daa,eersdedee heregtei bygdiig mengeer zodoj bicheg barimtaar batalgaajuulan eh orondoo abchiraad tednii tysiig eeriin ard tymenii telee nemdeg ardyyd bol harin ch Amerik yum bilee.Einsteiniig eh orondoo yrisan daraa ni yab?.....Einsteinii ganch haramsaj yabdag zyil ni atomiin bembeg baisan baih suu!!!!!!!!!!!!!!!!!!!!!hegjimiin zohiolch Strabinskii,Prokobiich geed delhiin nertei myndagchyyliig Amerik bolson hoino gertee yriad l tednii chadalaar olo