Украйнд Оросын хийж буй дайн дажин, олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэртэй холбогдуулан их хөршийн Ерөнхийлөгч Путиний Монголд хийсэн энэ удаагийн айлчлал ихээхэн сүр дуулиантай боллоо. Өнөө ч зарим хүмүүс элдэв ёс бус үг, санаа бодлоо нийгмийн сүлжээгээр илэрхийлсээр байна.
Айлчлал айлын санаачлагаар болсон болов уу. Яагаад ? өнөө өрнөд дорнодын том хавчлага, хоригт ороод буй Путин Монгол болон дэлхий дахинд хэлэх гэсэн үгээ заавал өөрийн бие, үйлдлээр үзүүлэх хэрэгцээтэй байлаа. Тэрээр Халхын голын дайны ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан урьдын адил Монголчуудад нэгдүгээрт, та нарыг энэ Монгол Улсыг чинь бид Оросын ард түмний хөвгүүд, охидын амь бие, ариун цусаар хамгаалсан юм шүү гэдгийг хатуу ойлгуулах, хоёрдугаарт, энэ Монгол Улсыг чинь бид байгуулж, хамгаалж ирсэн, манай Оросын нөлөөний бүс шүү гэдгийг дэлхий дахинд бас дахин сануулах шаардлагатай болсон.
Ингэхдээ Монголын хувьд ашигтай зарим жижиг буулт Оросын тал хийлээ. Монгол Оросын худалдаа Монголын талд тэрбум долларын алдагдалтай явж ирсэн.
Оросын тал Монголын экспортод томоохон татвар ногдуулж ирснээс манай цөөхөн хийгээд бага хэмжээтэй бараа бүтээгдэхүүн орос оронд зарагдах нөхцөлгүй байсныг харин өөрчилж татварыг тэглэлээ. Энэ бол Оростой чөлөөт худалдаа хийх боломж нээсэн сайн үйлдэл юм. Бас олон жил яриад Оросын хоригтой байнга мөргөлддөг Эгийн голын УЦС байгуулах асуудал нааштай тийш эргэлээ гэж ойлгов. Мөн 3 дугаар цахилгаан станцын өргөтгөлийн асуудлыг шийдвэрлэх болж байх шиг. За тэгээд агаарын болоод газрын тээврийг чинь түлш шатахуунаар үл таслана гэх зэрэг амлалтууд Путин өгөх шиг боллоо. Нэг ёсны жижиг наймаа юм л даа.
Сүүлийн үед дипломат харилцааг наймааны явдал болгох асуудал энэ ээдрээтэй ертөнцөд ихээхэн дэлгэрээд байна. Дайн дажин Ойрхи Дорнод, Израйль Палестиныг хар л даа.
Тэгэхээр олон улсын эрүүгийн шүүхийн шийдвэрийг зөрчин байж, Путинийг Монголд айлчлахыг зөвшөөрсөн нь манай улсын эрх ашигт ч нийцсэн гэж үзэж болно. "Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага" шиг Монгол оронд өөр зам байгаагүй. Тэгээд ч гэсэн өнөө Монгол орны тусгаар тогтнол, аюулгүй байдалд олон улсын эрүүгийн шүүхээс илүү хөрш зэргэлдээ их гүрэн Орос онцгой ач холбогдолтой юм. Тиймээс Улаанбаатар дахь дипломат корпус эсэргүүцсэнийг, Урайны тал дургүйцэн зүхсэнийг тоогоод хэрэггүй. Яахав тэдний зөв, зарчмын асуудал байсан. Уучлаарай өөр арга байсангүй л гэх хэрэгтэй.
Эцэст нь Монгол Улсын аюулгүй байдал гэдэг бол энэ ард түмний хамгийн дээд зэргийн эрхэмлэх нандин эрдэнэ билээ.
Монгол Улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин Т.Залаа-Уул
Сэтгэгдэл35
Зөв шүү
Маш зөв айлчлал болсон. Монголын үндэсний эрх ашигт тэр ОУ эргүүгийн шүүх, ногоорсон нацист мансуурагч падлий ч байхгүй!
Украины ард түмэнд баярлаж бахархаад баршгүй юмшүүдээ,,,баатарлаг украин ард түмэн, оросын фашизм, бөгспутиныг бут цохин,,,хандыг нь хага дараагүй бол,,,,,,,,,,,,,, ,,, ,,,, ,,,байж л байх байсан юмдаа,,, СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,
Украины ард түмэнд баярлаж бахархаад баршгүй юмшүүдээ,,,баатарлаг украин ард түмэн, оросын фашизм, бөгспутиныг бут цохин,,,хандыг нь хага дараагүй бол,,,,,,,,,,,,,, ,,, ,,,, ,,,байж л байх байсан юмдаа,,, СЛАВА УКРАИНЕ,,,,СЛАВА ГЕРОЯМ,,,,
66.181.182.149-т Сало в кокаине! Героинам сало!
Путин ах үхэж далдрвл юм гайгүй болох болов уу. Янз бүрийн л юм бодхиин. Путиндээ биш ороз хүний чанарт л бүх юм бх шиг бноо. Олон үндэстнийг дарлаж газар нутгийг нь эзэлхээр ийм дээоэнгүй болчихдог юм шигээ
Зөв айлчлал байсан. Оросын ард түмний тусыг Монгол хүн хэзээ ч мартахгүй.
Харин тийн, танай ээжийн тэмбүүг эмчилсэн
орсыг мартвал оргүй сураггүй болно
Чааваас!!
😂😂😂
тэнэгтээд байгаач, Монголд ямар ч ашиггүй айлчлал болсон. Халх голын ялалтанд ирсэн юм бол тийшээ очихгүй яасын, тэнгэрт тулсан үнээр амбасын үеийн станц өргөтгөнө гэнээ, сэлбэг материалгүй барууны хоригт орчоод үлийгээгээрээ хийх вэ дээ, зураг төсөл нь гараг гэж 2-3 жил, барих гэж 10 жил болох биз.
амбасын станцыг авч үлдсэн хэд дахин их хүчин чадалтай төслөөс тооцоогүй хийжээ япон хятад солонгос бол яг заасан хүчин чадлаас хэтрэхгүй
ОУ н хоригт орсон барааг нутгаараа тээвэрлэж Орост хүргэж тэнэгтэв дээ
😂😂😂
Энэ хоёрын барааг нутаг дээгүүрээ гаргаж байж л бид бусад газраас энэ хоёрын нутгаар бараа авна шүү дээ. Өөр арга бидэнд байхгүй. Энэ хоёрын зөвшөөрөл дураараа бидэн дээр ирэх бурхан ч чөтгөр ч энэ дэлхий дээр байхгүйюм даа.
76 д биеэ огуулэхгуй манай монголчууд Тэгээд аль улс барих юм Оорсдоо чадах уу Техникийн хувьд чадлаа гэхэд хумуус нь гадагшаа дураэчихсэн ш дээ яхятад нуурсээр ажиллпдаг станцад хоронго оруулалт хицхгуй гэсэн яевроп ч мон адил Орос зовшоорч байгаа нь тх юм
коммунист Т.Залаа-Уул 3 дугаар цахилгаан станцын өргөтгөлийн асуудлыг өөрөө ойлгож байна уу 300 сая доллараар хийх өргөтгөлийг 5 нугалж тэрмбум доллар давсан төлбөрийг Путлерт өгч бид нар хулхидуулчихаад байж байна Төвийг сахих бодлого гэдэг нь дайтаж байгаа 2 талыг урихгүй байх ёстой Энэ дүрэмийг дэлхийн бүх орнууд мэддэг Коммунистууд түрэмгийлэгч Путлерийг урьж Рашизмыг дэмжиж байгааг дэлхийн орнуудад харуулж Монголыг муухай харагдуулж төвийг сахих бодлогоо зөрчлөө Путлерийг урьсан нь төвийг сахих бодлогоо орхиж Путлерийг баривчлахаар шийджээ ойлголтыг Монгол улс өөрөө дэлхийн орнуудад болон Украйны талд ойлгуулсан Ийм буруу ойлголтыг коммунистууд хийсэн Хүрэлсүх ерөнхийлөгч алдаа хийсэнээ нууж буруугаа шүгэл үлээсэн иргэд рүү тохож байна
Бариагүй байжээ баахан мөнгө шаадаг нь чи, чиний дайсан ямарч ялгаагүй. Барихгүй яасан юм бага мөнгөөр, бариагүй байгаа биз дээ. Одоо тэгээд их мөнгөөр барихболов уу харж байна. Эргүү тэнэг украйнд найдсан тэнэг хүүр вэ. Чиний украйн Монголд хориг тавьж, хорлох санаатай байгааг монголчууд мэдээгүй гэж бодоод байна уу. Урвагч минь Украйндаа очиж амьдар.
Улсаа бүрэн байлгах гэсэн Югославын дарга Милошевичийг ОУЭШ гэж хилс ял тулгаж байгаад цааш харуулснаас хойш дэлхийн олон шударга төв орнууд энэ хоёр нүүрт байгууллагаас нүүр буруулж зай барьж ирсэн ш дээ. Цаад байгууллагын мөн чанар эзнийг нь мэдэлгүй ОУ-ын байгууллагад нэгдэнэ гэж хөөрцөглөж явахын гор уршиг хэр аюултайг одоо нэг гадяамныханы орой руу нь орж байгаа болов уу? Эрлэгдорж 20-иод жилийн өмнө НАТО-гийн түнш орны статустай Монголынгоо болголоо" гээд дээд хэмжээний уулзалтуудад бөөн зардал гарган орж дагаж баахан гүйсэн. нөгөөдүүл нь тоогоогүй орхисон байх...Ийм харалган сүгэлзүүруудын гай ядуу тарчиг жижиг Монголыг алах гээд байх юм.НаТО тоосон бол Өдийд Хятад орос хоёрт бөөрөө гргуулчихсан байна.Ямар азаар Эрлгдорж эндээс далд орсон????
Олон улсын эрүүгийн шүүх нэртэй хуурамч байгууллага монгол улсыг маш ихээр хохироосон эрүүгийн гэмт этгээд Элбэгдорж Сайханбилэг нарт орогнол олгож байгаа хэрнээ монгол улсыг Путинг баривчилсангүй гэж хуцах хэрэггүй. Зүсээ хувиргасан эрүүгийн шүүх байгууллагын өөдөөс салаавч өгмөөр байна.
эрүүгийн шүүхэд африкууд шүүгддэг эрүүгийн шүүхээс гарах хэрэгтэй монгол их хохирсон
Хамгийн тэнэг хүмүүс л Монголын тусгаар үлдсэний үнэ цэнийг ойлгохгүй үлдэнэ. Эсвэл санаатайгаар Монголыг живүүлэх сонирхолтой этгээдүүд уначихсан 1 төвт-Еврейн дэг журмыг биелүүлсэнгүй, Ардчилал, төвийг сахисан ч гэх шиг хуцдаг байгааг бид сайн таньдаг. Хужаадаа очиж хуцан уль. Монголд Т.Т, А.Б. хоёр N°1.
Бид өөрсдийгэээ бодох эрх байлгүй дээ
Ардчилагч Залаа -Уул дипломат хүн учир олон талаас нь нухцтай харсан байна. Би ч ардчиллыг дэмждэг бас ийм л бодолтой байна. Бид Монгол маань даан ч балчирхан байна. Бид нэгдвэл аяндаа сайхныг үзэх байх
3 -р станцад италичуудаар зуух бариулаад экономайзерын экран шатаад хагас тербум доллар үргүй болгосон итали улсаас хүмүүсээс гаргуулж хариуцлага хүлээлгэснэ үү нүүрсний станцын турбо генераторыг орсууд л сольж тавиж чадна гуч гаруй жил орсын хоёр станц хүчин чадлаасаа илүү ачааллыг дааж ирлээ улаанбаатрын гэр хорооллыг дэлхийд хамгийн хямд орсын утаагүй гаазаар хийлгэеэ нүүрс монголоор дүүрэн байхад нүүрсний одоо ажиллаж байгаа нүүрсний станцын уураар ажилладаг цахилгаан генераторыг өргөж аваад оронд нь солиод тавиулахад яагаад болохгүй гэж дээ хөргөлтийн ус ууршиж байдаг градиран мөн сонгинын амралтын газар буюу ""доод нисэхээс "" авсан гүний усны скважин худгууд насос холбоо телемеханикууд шугам хоолой насос нь бэлэн байгааш дээ утааны нам даралтын өндөрийн хоёр яндан түлш дамжуулах вагон хөмрөгч дробилка бутлуур конвейр туузан дамжлага аспираци бүгд ажиллаж бай
Энэ хүн эрүүл хүн үү?
Энэ хүн эрүүл хүн үү?
Чи өөрөө овоо тэнэг гар байна
Өө энэ муу Зантгар уул чинь бүр овоо шүү! Үүнийг улс төрийн реалист бодлого гээд байгаа юм ! Зөв ! Залаа уул гуайд баяр хүргэе ! Дипломат алба хашиж байсан хүн шиг зангарагтай юм бичсэн байна!
Маш зөв. Ийм л байх ёстой
ХБАТТУЛГА ЭЛС ЦООЛЖ ЭКСПОРТ ЗОГСООЖ ТЭР ХООРОНД ОРОС ХЯТАДАД НҮҮРСЭЭ НАРИЙН ЦАРИГААР НҮҮРСЭЭ 20 ДАХИН ИХ ЭКСПОРТЛОСОН
Монгол улсыг байгуулж өгсөн ч гэх шиг
Ийм хөдөөний орк, боорцог хуушуур царайтай хүн монголын нүшр царайг төлөөлөөд элчээр яваад байж болохгүй ээ. Зургийг нь хараад цочлоо шүү нээрээ. Аймар айраг боорцгонд умбаж өссөн махан толгойтой нэгэн шиг харагдаж байна. Сумынхаа засаг даргыг хийхэд яг таарч.
Америк барууныхан Монголын нөхцөл байдлыг ойлгохын дээдээр ойлгож байгаа. Тийм болохоор элдэв хориг энэ тэр гэж сүржигнэхгүй. Хэрвээ тэгвэл өөрсдийнх нь нэр хүнд унана гэдгээ мэдэж байгаа. Монголд хориг тавиад ашиг олох ч үгүй. Ашиггүй юманд дэмий хөдөлдөг улс нь америк биш