![sonin.mn](/storage/news_images/1725345668456991564_861657665561266_4151145598371614498_n.jpg)
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийлээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Халх голын байлдааны ялалтын 85 жил, Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг үргэлжлүүлэн тэмдэглэх хүрээнд албан ёсоор айлчилж байгаад талархал илэрхийлэв.
Хоёр улсын төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх талаар ярилцлаа.
Айлчлалын хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж байгааг сайшаан тэмдэглэв. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт хоёр талын хүчин чармайлтын дүнд урагшилж байгааг тэмдэглэж, байгаль орчны үнэлгээ хийх хамтарсан Ажлын хэсэг байгуулах болсныг өндөр үнэллээ.
Энэ оны сүүлээр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр худалдааны эрх зүйн орчныг тэлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж бий болгоно гэж итгэж байгаагаа талууд илэрхийлэв.
Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдэж, гурван улсын холбогдох байгууллагууд холбогдох төслүүдийг цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж буйг сайшаан тэмдэглэлээ.
Сэтгэгдэл14
Дайны гэмт хэрэгтэн мөн үү, биш үү. Бодлоо бичигтэн
Монгол улсын гадаад харилцааны яамны мэргэжилтэнгүүд чадваргүй гэдгийн харж байна. Илүү дутуу олон улсын гэрээнд орж болохгүйг үнэхээр амьдрал дээр амсаж байна. Тэр олон улсын эрүүгийн шүүх гэгчээс бүүр гарцгаа. Ахиж үүнээс өөр хэрэггүй олон улсын гэрээ байвал сайн шалгаад гарах ёстой бол гар. Монгол улсын гадаад харилцааны яамны суурь муу байна.
Монгол улсыг хорлож байгаа мэт ажиллаж ирсэн гадаад бодлогогүй яамныхаа мэргэжилтэнгүүдийг солих цаг болсон.Улаанбаатарт байгаа монголын төр засгийн газрын чадвар 0 юм байна. Анализ хийх чадвар 0, гүн ухааны логик 0, сэтгэн бодох чадвар 0, зөвхөн монголын түүх цээжилсэн гадаад хэлийг зах зухаас гадарладаг хүмүүс цалингийн гол болж чихсэн байдаг гэж ойлголоо. Германд сууж байсан элчингийн машинаар хар тамхи зөөж байсан гэхээр арай юм биш үү. Одоо хурдан гадаад яамны цэвэрлэгээнд орох цаг бус уу. Монгол улсыг математик мэддэг, гүн ухаан мэддэг, технологи мэддэг, гадаад хэлтэй хүмүүсээс сонгон шалгаруулж ахин яамныхаа генийг сайжруулах хэрэгтэй.
Баривчлах ч одоо өнгөрсөн. Цэдэнбал даргынхаа өвөлжөөг ч болсон буцааж аваач хө
Энэ жил Орост сурах 600 монгол оюутанд тэтгэлэг огчээ Цаашдаа ч огно биз дээ
Амьдралаас хол акедимжсан Орос боловсрол Ази доорд Европ дээрд гэж тархи угаадаг.Хэнд ч хэрэггүй хог.
Мунадаг шүү Оросууд . Манай улсын өмөг түшиг !
Боол сэтгэлгээ
Баруун талын төмөр зам хэрэггүй шүү. Тавагтолгойг дампууруулж, монголчуудыг модыг нь бариулах төсөл
Монголын баруун аймгийн хөгжлийг төмөр зам дэмжих болно. Чи ганцаараа монголд амьдарч байгаа бол хамаа алга.
Баруун талын төмөр зам барилаа гэхэд юу зөөх вэ. Ямар бараа зөөхийн тулд төмөр зам барих юм бэ? Аймаг хооронд сүү, ааруул зөөх юм уу?
ene koridorch manaid ashigtai yum bish shuu. hussen yum manaihaas asuuhgui manai nutagt cholootei hiine alsdaa 3dagch horshiin ashig sonirhol shahagdan yorin tusgaar togtnoloo aldah suuria tabisan baina. ardchilal humigdan delhiid haygdana. nogoo orosiin prokuroriin helseniig hiisen baina.uuniig oilgohgui tegeed bas geo yarina iim haranhui baij 2 holbooton ulsiin 1 shuteed nogoog muulna iim tengerleg humuus songuuli ogno
Монголд гайгүй ханддаг Оросын хоёрхон удирдагч байсан.Нэг нь Брежнев нөгөө нь Путин. Иван Грозныйгоос эхэлж орхиод Оросын анхны хаан Петр нь 1710 онд бүгдийг Үнэн алдартны шашинд оруулж ороогүйг нь хөрөнгийг нь хурааж устгах тушаал гаргаж байсан.Казанид гэхэд татгалзсан 500 Татар ноёдуудын хөрөнгийг хурааж хамжлагат болгож эхэлсэн ч Исламын шашинт Түрэг Кавказ үндэстнүүд болон Буддист Халимагуудыг чардайгаад дийлээгүй. Харин бөө мөргөлтнүүдийг бүрэн сөнөөсөн. Их Екатерина нь Ойрад Халимагуудыг устгах тушаал гаргаж Төв Азийн Түрэгүүдэд тусламж амлан турхираад зогсохгүй 2 удаа аймаглан устгасан.Зөвлөлтийн удирдагчид ч бүгд адил. Сталин үндэстний бодлого онолоороо Ойрдуудыг эхний удаа хувьсгалын дараа цагааны талд орсон гэж, 2 дахь удаагаа Германы талд орсон гэж аймаглан устгасан.
МОНГОЛООР ДАМЖУУЛЖ ХЯТАДТАЙ ХИЙХ ЭКСПОРТ , ИМПОРТОО ҮЛЭМЖ НЭМЭГДҮҮЛЭХ ЗОРИЛГОТОЙ ИРСЭН ! УУЛ УУРХАЙ , ХИЙ , НЕФТЬ , ТАРИА БУУДАЙГАА НИЙЛҮҮЛНЭ . МОНГОЛ УЛСЫГ ЖИЙНЭ.