
“20 минутын хот” Үндэсний хороо анхдугаар хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.
с гарсан шийдвэрийн талаар УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, "20 минутын хот" үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар нар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр тэд: " "20 минутын хот" Үндэсний хороо өнөөдөр анхныхаа хурлаа хийж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэлээ.
Улаанбаатар хотод замын нөхцөл байдал ямар байгаа талаарх Нийслэлийн Засаг Даргын мэдээллийг сонслоо.
Есдүгээр сард нийслэлд авто замын нөхцөл байдал хүнд байхаар байгаа. Зам засварын ажлуудыг хийнэ.
Тодруулбал нийслэлийн замын бараг 60, 70 хувьд засвар хийх учраас олон газар зам хаана. Үүний зэрэгцээ дээд хэмжээний айлчлалууд олон болох нь. Тиймээс иргэдийн санал асуулгыг сонсоод судалгаа хийнэ.
Улаанбаатарчуудын дийлэнхи нь зөвшөөрсөн тохиолдолд дугаарын хязгаарлалтыг яаралтай эхлүүлэх чиглэлийг Х.Нямбаатар даргад өглөө. Дугаарын хязгаарлалтын тухайд энэ жилийнх сүүлийнх байна. Дараа жилээс автомашины дугаарын хязгаарлалт хийхгүй, өөр шийдлүүд хэрэгжүүлнэ." гэсэн бол Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Нийслэл энэ жил замын сангийн 77 тэрбум төгрөгөөр авто замын бүтээн байгуулалтыг хийхээр төлөвлөсөн. Дээрх ажил өнгөрсөн зургаадугаар сард хийгдэж дууссан. Одоо хийгдэж буй авто зам засвар, шинэчлэлийн ажил нь бондын 270 тэрбум төгрөгөөр хийгдэж буй ажил. Бид замын ажлыг хамгийн ихдээ ажлын 15 хоног хийж дуусгаж байгаа. Энэ жил Улаанбаатар хотын нийт авто замын 70 орчим хувийг засварлаж, шинэчилхээр төлөвлөж байна. Ирэх жил бид гэр хорооллын дундах авто зам болон явган хүний замыг засварлаж, шинэчлэхээр төлөвлөж байна” гэв.
Сэтгэгдэл25
Шаа Шаа Долиисон өмхий хар пяздаанууд
Бүх ядуучуудыг 10 с дээш жилтэй машаантай нь хөөгөөд гаргачихаар УБ сайхан болно гэж цуурч бна, хуцаж бгаан шүү
Hiisen ni deer demjij bna
zow
Зөв
Зөв
Тэгш сондгой.Эсвэл тэг зогс.
Buruu. Hun bolgon tegsh sondgoi mashintai bolson bnshd
Оk
Зуны налгар үед баахан баяр наадам гэж ажлаа бүрэн хаясан бж одоо зам засна гэээд тэнэгтээд бх юм.
Үнэн үнэн
Zailaa
Тэгш сондгойгоор явахаас өөр арга байхгүй хүн болгон машин унадгаа болих хэрэгтэй автобусаараа үйлчлүүлж сур
ugui.hyazgaarlalt hiihgui
zail demjehgyi
zail demjehgyi
Zuv
Zuv
Сүүлчийн удаа гэж хэзээ ч бүү амлаж бай амьдрал баян зүгээр хийх ажлаа сайн тайлбарла
Зөв зоригтой зорилттой шийдэлийн эхлэл Амжилт хүсье
За хувь заяатайгаа эвлэрье дээ. Улаанбаатарт амьдран суухын тулд машин бага унъя. ээжээс төрөхдөө машин ганзгалж төрсөнгүй нь ямар аз вэ?
last one hed bolchwoo golgooo. odoo teged sanal awj demjihgui bhad hyazgaarlahuu
Урд хөрш шөнийн цагаар замаа засдаг, өдөр нь ухсан нүхэн дээрээ зузаан төмөр лист тавьж замын хөдөлгөөнийг чөлөөтэй байлгадаг. Амралтын өдрөөр ч амрахгүй ажилладаг шүү Нямбаатар аа. ХУД-ийн 17-р хорооны Эрдэнийн төгөл хотхоны гаднах нийтийн эзэмшлийн өчүүхэн зам талбайг засах гэж бараг нэг сар боллоо. Тэд зам засварынханы ажил 11:00 цагт ажил нь эхлээд 16:00 цагт буучихдаг. Ирж шалгаж үзээрэй.
Demjihgui
Demjihgui