![sonin.mn](/storage/news_images/172523766001.jpg)
ХХ зууны Монголын түүх жинхэнэ түүхэн үнэндээ нийцтэй болтлоо удна. Энэнд олон учир шалтгаан буй.
НЭГДҮГЭЭРТ; Энэ үеийн гол, чухал баримтууд бүгд ил болох ёстой.
ХОЁРДУГААРТ; Оросод олдсон, Хятадад олдсон, Монголд олдсон баримтууд харьцуулагдаж байж л цаад учир, утга нь, зорилго нь, эзэд нь тогтоогдох ёстой.
ГУРАВДУГААРТ; Манжийн төрийн уламжлалт бодлого, мөн сүүл үеийн нь бодлого, Хятадын шинэ төр, засгийн бодлого, санаархал, Оросын хаант засгийн бодлого, оролдлого, Октябрийн хувьсгалын дараах Оросын улаантнууд, цагаантнуудын Монгол дахь үйл ажиллагаа, энэ цаг үе дэх Японы хүчин зүйлүүд – наад зах нь л энэ бүхнийг нягтлан үзэж, зөвөөр, нэгэн утгатайгаар ойлгосон байх ёстой.
ДӨРӨВДҮГЭЭРТ; XX зууны эхэн үеийн Баруун Монгол, Зүүн Монгол, Төв Халх, Өвөр Монголын нийгэм-эдийн засаг, улстөрийн нөхцөл, байдлын бодит, зөв үнэлгээ, 1900-1924 оны хоорондох улстөрийн үйл явдлуудын шалтгаан, үр дагавар, хөдлөх хүч, гадна дотны оролцоо, санаархал зэргийг таньж, тайлж чадсан байх учиртай.
ТАВДУГААРТ; Өмнө дурдсан бүхнийг судалж, задлан шинжилж, зөвөөр үнэлж, дүгнэж, түүх болгон бичих чадвартай түүхчид, улстөр судлаачид, түүхийн философичдын баг, эрдэм шинжилгээний хүрээлэн ажиллаж байх ёстой. Энэ бүхэн бол XX зууны түүх маань үнэн мөнөөрөө бичигдэхийн “зайлшгүй бөгөөд хүрэлцээтэй” нөхцөл юм. Ийм нөхцөл одоо хэр нь бүрдээгүй, энэ тухай ултай, үндэстэй бодож, шийдвэр боловсруулж, хэрэгжүүлж чадах яам, хэлтэс, хүрээлэн байгууллага ч алга хэвээрээ л байна. Салбарын яамны чадавх ч шаардлагын түвшинд бус байна.
XX зууны эхэн үеийн Монголын түүх бичлэгт зориулж дараах зүйлсийг товч өгүүлье.
1900-1924 оны үеийн гадаад, дотоод нөхцөл байдал: Ар Монголын хойд ба урд талын хүн ардыг (Их Монгол улсын иргэд) Орос, Хятад (Манж) хоёр ихэд өөриймшүүлэн авчихсан, өөрийнхөө харьяатууд мэтээр үздэг, үнэлдэг болчихсон байв. Халимаг, Тува, Буриад нь Ар Монголын хойгуурх бүс нутаг, харин Өвөр Монголын олон хошууд нь Ар Монголын өмнүүрх бүс нутаг, өөрөөр нэрлэвэл Ар Монголынхоо бамбай болон оршиж байлаа. Ар Монголын үндсэн хоёр хэсэг болох Халх, Ойрдыг хооронд нь яс хаян элдвээр сөргөлдүүлсээр хүчийг задлах, сулруулах аргаар эрхшээлдээ бүрэн оруулахыг Манж-Хятадын төр чухалчилж байсан бол Хаант Орос Ар Монголыг эдийн засгийн хувьд мөлжих, мөн Манж-Хятад болон Японтой хийх тэмцэлдээ түшиц болгон ашиглахыг элмэлзсэн бодлого баримталж, ил далд хоёр нүүр гарган цагийн байдлыг ажсан, отсон байр суурьтай байжээ.
1911 онд Ар Монгол тусгаар тогтнолоо зарласнаар, Манжийн төр мөхсөнөөр, бас нийт Монгол даяар үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэл өрнөснөөр, мөн Орос, Японы сөргөлдөөн ширүүсэж, Япон Хятадыг түрэмгийлэх болсноор байдал онц эгзэгтэй болжээ.
1917 онд Оросод пролетарийн социалист хувьсгал ялснаар нөхцөл, байдал бүр ч их ээдрээтэж, энэ далимаар Хятадын шинэ удирдлага Ар Монголын автономийн эрхийг устгаж Их Хүрээнд гамин цэргийн томоохон ангийг байрлуулж чаджээ. Улаан Оросыг үл ойлгосон, эмээсэн Ар Монголын хутагт, хувилгаад Хятадын эрхшээлд орох, байхыг илүүтэйд үзсэн байна. Чин үнэнийг хэлэх аваас Хятадын бүгд найрамдахчуудын энэ үйлдэл Монголын “феодалуудын” оролцоотойгоор хийгджээ. Тэр цагийн Хятадын удирдлагад Ар Монгол дахь Оросын уламжлалт сонирхол, мөн Оросын шинэ засгийн газар, тэрчлэн Москвад төвлөх болсон Коммунист Интернационал (Коминтерн)-ын бодлого, санаархлыг ойлгох, тооцох чадавх байгаагүй нь үнэн юм. Гэхдээ Хятадын бүгд найрамдахчууд болон Оросын большевикуудын хооронд найрсаг харилцаа тогтож эхэлсэн нь ч бас үнэн болно. Оросын цагаантны цэргийн ангиуд улаан армид цохигдож ухарсаар Монголын хилд шахагдан ирсэн, мөн Барон Унгерны Азийн морин дивиз хэрхэхээ мэдэхгүй золбирон үлдсэн нь Ар Монголд цэрэг-улстөрийн нэгэн хүчийг бас буй болгожээ.
Азийн морин дивизийн командлагч, дэслэгч генерал Барон Унгерн өөрийн удирдагч болох атаман Семёновтой холбоо тасарч хэрхэхээ мэдэхээ больсон үед нь Монголын эх орончид мөнхүү дивизийн хүчийг ухаалгаар ашиглаж Хятадын гамин цэргийн хүчийг Хүрээнд, хойд хил хүртэлх замд, Чойр орчимд, мөн Туул голын Улхын булангийн өмнүүрх газарт бут цохижээ.
Монголд цөмрөн, хөөгдөн орж ирсэн цагаантнууд (генерал, хурандаа нар) ганцхүү Хятадаар дамжин Европруу дүрвэн гарах боломжтой болохоор Хятадын цэрэгтэй тулалдахгүй нь тодорхой юм. Энэ зоримог алхмыг Оросод, мөн Хятадад хааны засаглалыг сэргээх зорилготой Барон Унгерн л харин хийж зүрхлэх байжээ. Оросын улаан арми цагаантны үлдэгдэл хүчийг устгаж дуусаад л Ар Монголыг (гамин цэргийг) үл хөндөн орхих байв. Иргэний дайны хөлд нэрвэгдээд байсан оросууд шороон түмэн Хятадтай зөрчилдөхөөс зайлсхийх нь ч зөв болно. Ингээд л Ар Монгол яг л Өвөр Монголынхоо адил хувь заяаг эдлэх байлаа. Барон Унгерн Хятадын цэргийн хүчийг (12 орчим мянган цэрэг) бүр мөсөн устгаснаар Ар Монгол дахь нөхцөл, байдал огт өөр шинжийг олсон байна. 1921 оны эхээр Богд хаант Монгол улс дахин сэргээн байгуулагджээ. Гэхдээ Монголын шинэ төр, засаг Барон Унгерныг талархагч, дэмжигч хүч болжээ. Ингэхлээр Оросын улаан арми Монголын хилд нэвтрэн орох боломжгүй, Унгерны дивиз цагаантны үлдэгдэл хүчийг цуглуулан хүчээ зузаатгаад улаан цэрэгтэй тулалдах, ялагдал хүлээх бүрдээ Монголруу эргэж бүгсээр байж ч мэдэхээр нөхцөл бүрджээ. Энэ байдлыг таньж, тооцсон хойд хөрш маань Хиагтад Түр засгийн газар байгуулах, журамт цэргийн хороо байгуулах, “мөнхүү засгийн газрын урилга, шийдвэрээр” Монголын хилд нэвтрэн орж Унгерны дивизийг, цагаан цэргийн үлдэгдэл хүчнүүдийг бут цохих өвөрмөц тактик боловсруулж хэрэгжүүлжээ.
Хиагтад болсон хурал, зөвлөлгөөнд яг Ар Монголоос, яг Хүрээнээс ирсэн төлөөлөгч хэдхэн хүн оролцсон нь үнэн. Гэхдээ уг хурал, зөвөлгөөнд оролцсон орос, монгол хэлтэй буриад хүмүүс бол угтаа Их Монгол улсын л харъяатууд, Чингисийн эзэнт гүрний л иргэд шүү дээ.
Нарийн ярих аваас Дамдины Сүхбаатар ч мөн буриад гаралтай, Монголын гүнрүү шилжин нутаглаж байсан буриад айлын хүү. Тэр цаг үед халимаг, буриад, барга, тува, цахар эрчүүд бүгд Их Монголын харъяатууд хэмээн тооцогдож байв. Тэгэх ч ёстой. Хүннүгийн эзэнт гүрний бүрэлдэхүүнд багталцан байсан олон хэлний нүүдэлчдийн хэн нь ч гэсэн “би Хүннү хүн” гэж хэлэх эрхтэй. Энэний нэгэн адил Их монгол улсын бүрэлдэхүүнд байсан монгол угсааны аль ч ястны хүн ард өөрийгөө “би, бид монголчууд” гэж нэрлэх эрхтэй. Тэгэхлээр Хиагтын хурал, зөвөлгөөнд оролцож, түр засгийн газар, журамт цэргийн хороог зохион байгуулалцаж байсан монгол угсааны иргэд бол мөнхүү хурал, зөвөлгөөний зүй ёсны л төлөөлөгчид юм. Тэр цаг үед яг л ингэж үзэх, тооцох нь зөв байжээ. 1915 оны Хиагтын Орос, Хятад, Монголын хэлэлцээрээр Ар Монголыг Хятадын Автономит муж хэмээн тохиролцчихсон, дэлхийд зарлачихсан байсан болохоор 1917 онд Орос оронд Октябрийн хувьсгал ялаагүй бол, Оросын шинэ засаг, төр Хаант Оросын үеийн шударга бус гэрээ, хэлэлцээрээс бүрэн татгалзаагүй бол Ар Монголын тусгаар тогтнол бараг л боломжгүй байх байлаа. Хувь улс төрчийн (гадаад) нөлөө, оролцоог тооцох аваас (тооцох ч ёстой) В.И.Ленин, И.В.Сталин, Барон Унгерн нарыг нэрлэх, үнэлэх учиртай. Тухай тухайн үеийн олон улсын нөхцөл, байдал, цэрэг-дайны хэрэгцээ, шаардлага, марксист-ленинист үзэл суртал гэх хүчин зүйлүүдийн хам нөлөө, оролцоо ч энд мөн дурдагдах, үнэлэгдэх ёстой. Түр засгийн газар, ардын журамт цэрэг Оросын улаан армийн сүр хүч, ивээлийн дор Их Хүрээ дэх засгийн газрыг татан буулгаж Монголын улстөр, цэргийн эрх мэдлийг тайвнаар шилжүүлэн авчээ. Чингэж гамин цэргийг Унгерны дивизтэй хамтран монголчууд бутцохиж, харин цагаантны хүчийг Оросын улаан цэрэг бутцохиж Ар Монгол Зөвлөлт Оросын дагуул орон, Коминтерны туршилтын талбар болж үлдсэн түүхтэй.
Аажимдаа Ар Монгол нь Орос ба Хятадын хоорондох бамбай, бүр хамгийн найдвартай Бамбай болжээ. Учир нь Орос, Хятадын хооронд зөрчил, тэмцэл үүслээ гэхэд л хэзээнээсээ Манж, Хятадад дургүй монголчууд мөнхөд л Оросод талтай байх нь тодорхой билээ.
Ар Монгол ба Оросын хооронд давхар зөөлөвч бас байгаа болохоор бүр ч найдвартай болчихож байгаа юм. Энэ бол Халимаг, Тува, Буриад, Барга нарын нутаг, орон зай, хүн ард. Тэд Оросод бүх талаар уусаж дуусталаа Монголд элэгтэй байх нь мэдээж болно. Манжийн төрийг зөөлөн аргаар мөхөөж, манж нарыг өөртөө уусгаж чадсан Хятад (Шинэ Хятадын эрх баригчид) Манж чин улсын вассал, колони байсан улс орнуудыг хуучин янзаар нь эрхшээн захирахыг шууд зорилгоо болгожээ. Тэд Ар болон Өвөр Монголыг Хятадын муж болгон үлдээхийн тулд тэр цаг үеийн Банчин Богдыг хүртэл ашиглаж байлаа. Гэхдээ Хятадын дотоод дахь тэмцэл, зөрчил, Японы түрэмгийлэл, Өвөр Монгол дахь бослого, хөдөлгөөн тэдний санаархалд боломж олгоогүй юм. Оросын төр, засаг Хятадын санаархлыг ч далдуур зөвшөөрдөг (нууц хэлэлцээрүүд), мөн Ар Монголын хүсэл, зорилгыг ч ил, далд дэмждэг овжин аргыг цагийн байдалд нийцүүлэн хэрэглэсээр байжээ. Тэр арга нь ч эцсийн дүндээ зөв үр дүнд хүргэсэн билээ. Тийм бодлого, хандлага л өнөөгийн бодит байдлыг буй болгожээ. Оросын хаант улс болон Манж чин гүрний хооронд тогтоод байсан хилээр тооцож Монголын газар нутгийг өөртөө нэгтгэх зорилго, оролдлого нь Хятадын талд олон бэрхшээл учруулах байсан нь тодорхой юм. Энэ нь ЗХУ ба Хятадын хооронд мөргөлдөөнийг үүдэж ч болох байв.
Ингээд бодохлоор Ар Монгол тусгаар улс болсон нь Оросод ч ашигтай, мөн Хятадад ч ашигтай үйл хэрэг мөн болно.
Хоёр том гүрэн хоорондоо шууд хиллэх нь сайн ч талтай, мөн сөрөг, муу ч байдаг нь түүхээр нотлогдсон үнэн билээ. Өнөө гэхэд л Оросын өмнөд хил ч тайван, Хятадын хойд хил ч тайван байгаа. Амар тайван хил хязгаартай байна гэдэг их ч том тух тохь, их ч том арвилан хэмнэлт, их ч том амар амгалан, их ч ховор тохиодог хувь тавилан юм. Европын нэгдсэн улсууд (Европын холбоо, Нато) ба Оросын Холбооны улсын хооронд хүн ам цөөтэй, хөгжлөөр сулавтар бамбай улсууд байсансан бол одоо Орос, Укрианы хооронд дэгдээд байгаа шиг дайн гарахгүй шүү дээ. Томчууд дундаа жийрэг, бамбайтай байх нь мөн ч олон талын ач холбогдолтой, энх тайвны үйлсэд тун ч хэрэгтэй.
Судлаач, профессор Д.Чулуунжав
Сэтгэгдэл48
Путины айлчлалтай холбогдуулан Хүрэлсүх Гаагын шүүхийн ордерийг мэдсээр байж ямар учраас Путиныг урьсан, Гадаад Яам Ромын дүрэмтэй холбогдсон хуулийн гаргалгааг тайлбарлахгүй байгаа нь л сонин байна. Бидний өмнөөс оросууд л яриад байх юм. Ингэж болохгүй. Тусгаар улс биз дээ.
Хаа очиж,,,,БАРОН ФОН ШТЕРИНБЕРГ бол монголын түүхэнд эерэгээр бичигдэх гавьяа байгуулсан л юмдаа,,,,хүрээг чөлөөлж богдыг аварсан барон шүүдээ,,,,хөл нүцгэн улаан алуурчин большивекуудыг бодвол язгууртан угсаатай боловсрол мэдлэгтэй хүн байжээ,,,,
Гаагын шүүхэд МУ - 2000 онд нэгдэн орсон гэхээр 1998 онд коммунист С.Зоригийг хөнөөсөн алуурчид өөрсдийгөө хамгаалуулах гэж орсон бололтой. Тэр шүүхэд чинь гэмгүй хүмүүсийг хэлмэгдүүлж шоронд тамласан Элбэгдоржийн хоточ нохой Эрдэнэбалсүрэн шүүгчээр томилогдсон гээ биз дээ. Путин рүү үсчихийн оронд Элбэгдоржийнхоо зангиаг нь зүүлгээд гутлыг нь тослоод авчирч шүүхийн хаалгаар оруул.
Монголчуудаа, Та бүхнээс ганцхан зүйл асуу яа ! ХХ зууны эхэн үед Монголын нийслэлийг Хят адын гамин цэргээс чөлөөлж өгсөн Барон Ун герн Монголын түүхэнд яахаараа хамгийн сө рөг муу хүнээр тодордог бнаа ?! Хариуг сонирхон сонсоно шүү.....
Манайхан Путиныг урих, урихгүйг шийдэхгүй шүү дээр. Эд нар өөрсдөө 5 жил тутамд ирж өөрсдийнхөө бодлогыг тулгах хуваарийн дагуу ирж байгаа нь энэ. Тэрнээс биш монголын урилгаар наадуул чинь тоож ирэхгүй.
Орос Хятад сүжрээд ирэхээр Монголд ашиггүй болдог
ОРОС ХЯТАДЫН ҮҮДИЙГ САХИЖ МӨНГӨ БАРАА ТАВОР ГУЙДАГ БОЛСОН ОРОС ХЯТАДЫГ МУУЛВАЛ МОНГОЛТОЙ ХАТУУ ЯРИНА Ч ГЭХ ШИГ ГУЙЛАГЧИН ОРОС
Бид буфер зоонтой улс. Хятадад өвөр Монголоо, Орост Буриад, Тувагаа алдсан. Оросын Холбоо задарч Буриад минь тусгаар улс болоосой
tegeed buriadtaigaa hujaagiin kolonn boloh uu hoo. chinii hurliiz sanaa bol mash horlontoi mongoliig hujaad barij uguh yum bnaa. buriad 0.5 say buriaduud bna. bid niileed hyatadiig yaj chadahgui sh de. Orosoos oor hujaa barih uls baihgui ee. evropiinhon hajuud bgaa ukrainaa hamgaalij chadagui baij tuv aziin mongoliig yah yum be de.amerikuud hyatadtai yg mongoliin tuluu baildaj haragdaach dee. iim hujaa hurliizuud sanaa bol aimaar shu.zvgeer buriadaa aban tubag avan geh bolovch tsaan ni bideniig hujaadbarij uguh muu sanaa ni bgaa yum daa..
Ар монгол аймаг тусгаар улс гэж нэрлэгдээд явж байгаа нь чулуунжав гуайд огт таалагддаггүй болтой юмуу даа
Хуний олон цоонхоо уусгадаг юм байна яхэдэн зууны турш захирч байсан Яил Хааны монголчууд уусаад сураггуй болсон Тэрэнтэй адил Яовор Монгол нэр тодий улдсэн яодоо бугд хятад хэлээр сурдаг Буриадууд ч ялгаагуй хэлээ мартаж россияне болсон Дэлхийгээр нэг монголчуудаа алдсан одоо ч алдсаар байгаа бидэнд Овор монгол буриад хамаа ч алга Бидний уеийнхэний хуухдийн хуухэд Солонгос Яамерикт амьдраад монгол хэлээ мэдэхгуй харь хумуус болж байна Ятэр харин бодууштай асуудал
Си дарга Хятад улс байгуулагдсаны 100 жилийн ой буюу 2049 оноос өмнө амжиж хойд нутгаа буюу Ар Монголыг өөртөө нэгтгэнэ гэж нууц ам тангараг өргөсөн юм ! Тайваныг авчихаад дараа нь Ар Монголыг гээд ! Гэвч энэ стратёги нь сүүлийн үёд өөрчлөгдөөд эхлээд зөөлөн боорцог ар Монголыг дараа нь хатуу ааруул Тайваныг гэж төлөвлөж байгаа байх миний бодлоор !! Одоо хятадууд танкгүй онгоцгүй болсон оросуудаас айхаа больсон ! Оросууд нь ч укрианы дараа өөр улстай дахиж байлдах сонирхолгүй болсон ! Өөрөөр хэлбэл ар Монголын төлөө хятадуудтай байлдахгүй !! Путиныг үхмэгц Хятад улс ар Монголд цэргээ оруулах бодолтой байгаа байх ! Амёрик Тайваныг хамгаалах гэрээтэй болохоос биш Монголыг хамгаалах гэрээгүй бөгөөд хуруугаа ч хөдөлгөхгүй ! Барууныхан эсэргүүцэх бөйтугай Си даргад баяр хүргэнэ ! Ганцхан Япон л жаахан сандарч гүйх байх ! Путин амьд байхаас Ар Монголын тусгаар тогтнол маш их шалтгаална !!
Нохой долоо,,,шижинбэний илжиг болсон окурокоос,,,,монгол улсын тусгаар тогтнол хамаардаг шалтгаалдаг гэж харин ч нэг лөөлөө юм байлгүйдээ,,,,,
Ene uvgun Baabar bolicheee uheechee Diaper bag old pussynees oor beleg delhiid barihgui
Uursdiiguu Ar Mongol gej bichihee bolioch Ar Mongol gej bhgui … Mongol yls gej bgaa Iim medleg myytai setguulch bh ch gejdee
Ар монгол гэдэг үгийг хятадууд үүсгэсэн юм.
Boovoo unzuulsan uvuunuud hogshin yanhogar emgen Tinagaas garahgui.Nogooh hogshin pussynees garahgui
Дотоод монгол, гадаад монгол гэж ойлголт хятадаас(манжаас) гарсан болохоос биш ар, өвөр гэдэг бол монгол хэлэнд уулын ар ба өвөр гэсэн нутаг усны ялгааг гаргасан нэр юм. 202.9.46.184 буруу ярьж байна. Жишээлбэл тэр нутгийн уулыг өвөр монголын хөх хотын арын уул гэж үзвэл хөх хотоос хойших нутаг нь Монгол улсын нутаг болно.
Д. СҮХБААТАР БУРИАД БАЙСАН ГЭСНЭЭС БУСАДТАЙ НЬ САНАЛ НИЙЛЖ БАЙНА. ЁСТ БЭЙСИЙН ХОШУУНЫ ТАЛААР СУДЛААД УЛИГ БОЛСОН СЭДЭВ ШҮҮ ДЭЭ. БУУРЬТАЙ СУУРЬТАЙ ДҮГНЭЛТ ГАРГАНА БИ ЗЭЭ.
Юун буриад вэ. Манжийн хай сы овогтон байсныг одон эрдэмтэд дээр нотолчихоод байгаа. МАН-ын олон дарга нар Сү Батболд Хүрэлсүхээс авахуулаад манж гүйфэн гаралтнууд байгаа шүү.
Буриад.
Д. СҮХБААТАР БУРИАД БАЙСАН ГЭСНЭЭС БУСАДТАЙ НЬ САНАЛ НИЙЛЖ БАЙНА. ЁСТ БЭЙСИЙН ХОШУУНЫ ТАЛААР СУДЛААД УЛИГ БОЛСОН СЭДЭВ ШҮҮ ДЭЭ. БУУРЬТАЙ СУУРЬТАЙ ДҮГНЭЛТ ГАРГАНА БИ ЗЭЭ.
Чулуунжав аа Ар Монгол гэж хятадукд л ярьдаг юм Овор Монгол гэж засагтзаюхиргааны нэгж л болохоос байхгуй болсон ш дээ ябугд зовхон хятадаар хэлд орж сурч байна
Өвөрмонгол ар монгол гэсэн хоёр үг хятадаас үүсэлтэй. Өвөрмонгол хятадын өвөрт байгаа болохоор хятадууд өвөрмонгол гэж нэр өгсөн юм. Монгол хятадын ар талд байгаа болохоор хятадууд ар монгол гэж нэр өгсөн юм. Хятадууд монголоос өвөр монголыг салгаж авсан шигээ ар монголыг оросоо салгаж авах хүсэлтэй байгаа. Хятадууд монголыг өвөрмонголтойгоо адилтгаж монголыг бидний нэг хэсэг гэж боддог.
Дотоод монгол, гадаад монгол гэж ойлголт хятадаас(манжаас) гарсан болохоос биш ар, өвөр гэдэг бол монгол хэлэнд уулын ар ба өвөр гэсэн нутагусны ялгааг гаргасан нэр юм. 202.9.46.184 буруу ярьж байна.
Путиныг байгаа дээр ундсэн гол асуудлуудаа тохирох хэрэгтэй шуу Дараагийн уеийн оросууд Монголыг мэдэх ч угуй сонирхдоггуй шуу яхятадтай илуу хамтрах сонирхолтой яхятадын байр суурийг Путины уеийнхэнээс илуу харгалзаж узнэ Путин бол аргагуй Нжгд тэр дайны дараах уеийнх Соцзмын уеиийг сайн мэднэ тэгээд ч чекист байсан Манай ардчилагчид Оросыг муулаад Хятадыг магтаж сайшаагаад гуйдэг яхоер улсынибайр суурь яг таг ницлаэл ямар ч Америк туслахгуй шуу Оросын эсрэг узлийг АН ы зарим ноход дэвэргэж Монголыг мон ч их хорлох юмаа
Бөгспутиныг оросууд өөрсдөө буудаж алнаа,,,,яаг,,,чаушеску каддафи саддам хусейн шиг,,,
Oyutollfoin mongol udirdah exx erunhiilogxh gsn kkk
Германы нэрт эдийн засагч Ханс Вернер Синн "ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БОЛ МОНГОЛЫН Ч БИШ БҮР ДЭЛХИЙН ТҮҮХЭНД ГАРСАН ЗУУНЫ Ч БИШ БҮР МЯНГАНЫ ШИЛДЭГ ЛУЙВАР" гэж дурдсан байдаг. Барууны холбоотон орны нэрт эдийн засагч ингэж хэлж байна гэхээр монгол улс дэлхийд дээгүүрт ордог оюутолгойн ордоо барууны сатануудад алдчихсан гэсэн үг.
Чулуунжав аа Монголын тусгаар тогтнол Хятадад ашигтай болсон гэсэн чинь оорийн чинь санаа Хятадууд тэгэж уздэггуй байсан Маогийн уед юу гэж байсныг мэдгээ биз дээ ядэн Сяо Пиний уед монголчуудад нэг их мэдэгдээгуй Харин Америкт очоод эцэг ябуштэй уулзахдаа газрын зураг дээр Монголыг заагаад манайх гэсэн тухай Бушийн дурсамжинд байгаа Унш Яхарин одоогийн дарга Орос Америктэй Монголын талаар юу гэж чрьсаныг бид одоохондоо мэдэх боломжгуй Путин бол Монголын талд гэдэгт итгэлтэй байна Тэр бол дайны дараах уеийн толоологч уух туухээ сайн мэднэ ямагадгуй Путин туруу ирэхдээ Монхийн гэрээ байгуулсан нь цаанаа маш учиртай байхаа
Хятадад ашиггүй ээ, танай сайт угаасаа Монголын эсрэг бодлоготой сайт шүү дээ. Эртнээс Хятадаа өмгөөлж хамгаалж ирсэн бдаг. Хажуугаар нь Өрнөдийн бодлогыг дэмждэг.
ГААГА- ын ОУЭШ гэгч бол шүүх биш . Шүүх гэсэн нэрийн дор нууцлагдсан америк , НАТО - гийн залхаан цээрлүүлэх харгис цагдаагийн газар . Энэ шүүхээ ашигладаг Аюулгүйн Зөвлөлийн байнгын гишүүд нь өөрсдөө элсдэггүй тул хууль бус залхаан цээрлүүлэх , тамлан зовоох байгууллага !!!! Тийм учраас энэ байгууллагаас монгол улс гарах ёстой . Эрдэнэбалсүрэнг дуудан авч ирж үйлдсэн олон гэмт үйлдлийн нь төлөө шударга шүүхээр шүүж зохих ялыг нь эдлүүлэх хэрэгтэй !!!! Шудрага л байцгаая л даа ....
Америкийг хүнээр жишвэл ядарсан хүмүүст туслах нэрийн дор ядарсан хүмүүсийг ашиглан ашиг хонжоо олж явдаг зальтай луйварчинтай адил.
Оросыг хүнээр жишвэл,,,,согтуу тэнэг иван шууд л сүхээ шүүрэн тааралдсан бүхнээ алж хядахын адил,,,,
Ар Монголын тусгаар тогтнол Оросод ч Хятадад ч ашигтай гэсэн нь Ар Монголдоо бол харин ашиггүй гэсэн далд санаа юу? Хэ хэ хэ. Монгол хэл сайн сурахгүй бол иймэрхүү энзэг гарах осолтой шүү. Монгол сэтгэлгээний хэл учир тэр.
..ЯАХААРАА Д.СҮХБААТАР БУРИАД БОЛЧИХОВ ..УГ НЬ ДАРИГАНГ ХАЛХ ХҮНСЭН БИШ БИЛ ҮҮ..?
Дарьгангын буриад. Тэнд халхууд байгаагүй. Баргууд, дараа нь хойноос буриадууд зугтаж орж ирээд нутагласан. Халхын хамаг сайнууд нь зөөлөн цаг уур бараадаад, бээжингийн нөмөрт амьдардаг байсан.
Зөв бичсэн байна гэхдээ зөвлөлт хүчирхэг хятад сул байсан үед одоо хятад хүчирхэг орос суларч байгаа үед хятадад ашиггүй монголд бүр ч ашиггүй орос доройтвол хятадууд монголыг сибиртэй цуг эзлэнэ америк яааж чадахгүй шүү
Эмээ уу,,,,оркоо,,,
Чулуунжав гэдэг энэ хүн юм уншдаг,юм бодож чаддаг эрдэмтэн хүн шүү. Яагаад энэ хүн рүү дайраад байгааг сайн ойлгохгүй л байна. Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй,үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг л болж буй бололтой.
Барон Унгерн бол монголд гавьяатай хүн. Хүрээний бүх эрчүүдийг цусан түйрэнд хутгах гэж байхад гамин чандрууг нам багалзуурдсан хүн гэтэл урвагч Сундуй гүн орост барьж өгсөн гэдэг дээ.
рокоссовский цэргийн жанжин авч явсын байна.
За Сүхбаатарыг буриад хувцас өмсөөд явсныг бол мэдэхгүй.Эцэг Дамдин нь ч гэсэн Цагаан дээлт болохоос буриад лав биш.Сайн хүн болгоныг буриадууд манайх гэж өмчлөх гээдбайдаг нь сонин л байна шүү.Өөрсдөө муу хүмүүс байж
Манайхаас энэ 2 улс Өвөрмонгол, Буриад бусад овог аймгийг минь аваагүй байсан бол Монгол өдийд шаал өөр улс байсан байх даа
Олон хүчин зүйлийг тооцсон зөв үзэл бодол байна. Баярлалаа.
Ийм том эрдэмтэн байж жанжин Сухбаатарын талаар шар сонины ойлголттой байна гэх хачин юмаа Сух жанжин Ест бэйсын хошуунд яг баримттай 5 уеэр амьдарсан евег Элбэг нь хятад пуус талсан хэрэгээр хоригдож хуртэл явсан туухэн хумуус байдаг
Манай уос мөн ч тустай бүсэд байгаа юм бна даа.Бид өөрсдийн сул талаа давуу тал болгон ашиглаж чадах ухаан бидэнд байгаа даа
Тийм шүү! Баярлалаа 🇲🇳😍🇲🇳💐🌺