Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойг тохиолдуулан Олон улсын инженерийн сургууль байгуулах гэрээг ШУТИС-ийн ректор Т.Намнан, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аж үйлдвэрийн их сургуулийн намын хорооны нарийн бичгийн дарга Ли Жанфен нар үзэглэв. Гэрээ байгуулахад Боловсролын сайд П.Наранбаяр, БНХАУ-ын ӨМӨЗО-ны дэд дарга Бао Шианхуа, Боловсролын танхимын дэд дарга Ван Вэй тэргүүтэй хоёр талын төлөөлөгчид байлцлаа.
Гэрээний хүрээнд шинэ мэдлэг, технологийг хөгжүүлэх, нэн шаардлагатай байгаа инженерийн чиглэлийн хүний нөөцийг бэлтгэх Олон улсын инженерийн сургуулийг Шинэ Зуунмод хотод байгуулах төслийг хэрэгжүүлнэ. Ингэснээр хоёр талын боловсролын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн бүтээлч эдийн засаг, худалдааны дэд бүтцийг дэмжихэд хувь нэмэр оруулах боломж бүрдэж байна.
Сэтгэгдэл5
Энэ хятадын гарт бүхнийг өгч болохгүй. Эрдэм мэдлэг олж авах эрх чөлөөг алдлаа. Үүнээс болж Монголын их сургуулиуд дампуурна.
Шинэ зуунгаа хот босох н дээ.
Хамгийн сайн Секс Болзоо сайт тавтай морилно уу -- Top25.fun
эерэг талаас нь нэг хараа ч. Намнан захирлын хөөцөлдөж хийсэн ажил. Энд муу юм байхгүй.Яагаад гэвэл Хятад шинэ технологиор их сайжирсан. Их сургуулиуд нь их хөгжсөн байна. Харин манайх тэнхимийн эрхлэгчдийг гадаад орноос шалгаруулж томилох хэрэгтэй. .
технологи нь сайжирсан гэнэ үү ямар технологи вэ зуун модоо хятадт өгөөд хар хорин руу зугтаж байна уу дунд сургуулийн сүүлийн хоёр ангид техникийн дээд сургуулийн дээд тоо физик сопрамат теорий механик электротехник электроник радио техник компьютер оруулж өгөөчээ ямарч хэрэггүй хоёр жил сурч байна