ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 8 /Reuters/. Ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Дональд Трамп ялагдсан тохиолдолд засгийн эрхийг шилжүүлэн өгөх үйл явц тайван замаар явагдана гэдэгт итгэлгүй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден лхагва гарагт мэдэгджээ. Ж.Байден өнгөрсөн сард өрсөлдөөнийг орхисноосоо хойш анх удаа телевизэд ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлсэн байна. Түүнээс санал хураалтын дараа засгийн эрхийг шилжүүлэх үйл явц тайван замаар явагдана гэж бодож байгаа эсэхийг нь асуухад, “хэрэв Трамп ялагдах юм бол би үүнд итгэлгүй байна” гэж хэлжээ.
“Трамп өөрийн санаа бодлоо илэрхийлсэн. Харин бид түүнийг нухацтай хүлээж авахгүй байна. Хэрэв бид ялагдах юм бол цуст мөргөлдөөн болно гэж тэр хэлсэн” хэмээн Ж.Байден CBS News телевизэд ярилцлага өгөх үеэрээ ярилаа.
Энэ оны гуравдугаар сард Охайо муж улсад болсон сонгуулийн кампанит ажлын цуглааны үеэр Д.Трамп сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол “цус урсах аюултай” гэж анхааруулжээ. Тухайн үед Ерөнхийлөгч асан АНУ-ын автомашины үйлдвэрлэлийг гадаадын өрсөлдөөнөөс хамгаалах хэрэгцээ шаардлагын талаар ярьж байсан бөгөөд хожим нь тэрбээр автомашины салбарын талаар ярихдаа ийм үгийг ашигласан гэж тайлбарласан байна.
Д.Трамп 2020 оны сонгуульд өөрийгөө Ж.Байденыг ялсан гэх ташаа мэдэгдлийг хийсээр ирсэн бөгөөд Вашингтон, Жоржиа муж улсад сонгуулийн дүнг хууль бусаар хүчингүй болгохыг оролдсон хэмээн түүний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Зургаадугаар сард Д.Трампын эсрэг тун тааруу мэтгэлцсэнийх нь дараа Ж.Байдены нас, эрүүл мэндийн байдалтай холбоотой асуултууд урган гарч ирсэнтэй холбоотойгоор Ардчилсан намынхан түүнд өрсөлдөөнөөс гарахыг уриалж, улмаар тэрбээр өнгөрсөн сард өрсөлдөөнийг орхисон билээ. Түүнээс хойш дэд Ерөнхийлөгч Камала Харрис Ардчилсан намаас нэр дэвшиж, Д.Трамптай өрсөлдөж байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл14
өөрийгөө амьд үхсэнийг мэдэхгүй болтлоо зөнөгөрсөн Баадангын үгийг хэн тоодог юм, ккк
Саяхан болсон халдлагад Д.Трамп амь үрэгдсэн бол АНУ-д иргэний дайн болох байсан гэж судлаачид үзэж байна. АНУ сүүлийн он жилүүдэд хэзээ ч байгаагүйгээр хуваагдсан. Хамгийн аюултай нь элитүүд хоорондоо хуваагдсан. Америкид зуу зуун зэвсэглэсэн бүлэглүүд бий болсон.Тэд хангалттай их зэвсэгтэй. Д.Трамп одоогийн засгийн газрын эсрэг бүлэглэлүүдийн "найдвар тээх баатар" болсон. Хэрэв 11-р сарын 05-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиар сонгууль луйвардах,эсвэл Трампад ямар нэгэн юм тохиолдвол Камала Харрисийг дэмжигчид, Трампыг дэмждэг бүлэглэлүүдийн хооронд иргэний дайн болж болзошгүй хэмээн олон судлаачид маш их санаа зовж байна.
Biden baihgui bolson amigmd uhsen aluulsan todorhoigui orlon togogch l baiga
Нэг бол путин үхсэн путины орлон тоглогч гэж мэдрэлтээд нэг бол байден үхсэн байдены орлон тоглогч гэж мэдрэлтээд байх юмаа чи. Үнэхээр тэд үхсэн бол хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэднийг үхсэн гээд мэдээлнэ шдээ шизо минь.
өө, bipolar disorder чинь. тонгорч ярихын. трамп хүчээр засгийг авна гээч дээ. ан өгөхгүй байгам шиг буруу ярихын. яаж ч байсан ан л цус асгаруулах гээд байга юм шиг.
трамп угаасаа нэр муутай. нэг ч ялаагүй. дан хүчиндлэгэ
tw өөрөө хөтлөж байгаа нь хөгжилтэй байлаа гэх нь хайшаа
Эрх чөлөөт ардчилсан АНУ н сонгууль өрөөл бусдад хамаа байна уу. Тэд дотоод асуудлаа дотооддоо өөрсдөө шийдэг л дээ. Хаа холын бид эндээс шийдчих гээд байх бол АНУ өөрөө дэлхийн бүх улсын сонгуульд бузар савраа дүрж самуун өдөөдгөөс болж байна аа даа. АНУ манай улсад 7 сарын 1 ний самуун өдөөж санхүүжүүлээд хийж чадсан бол бид тэгж чадахгүй.
ковидоо одооноос тарааж бэлтгэлээ базааж эхлэж байна. яг сонгуулийн дараа хэл ам дарах lockdown. ядаргаа. тийм мөнгө байхгүй
өвлийн сард хил хаагдах нь ээ.
АНУ дэлхийн цагдаа мэт аашилж, ардчилалыг сурталчлах нэрийдлээр янз бүрийн улс оронд өөрсдийн ашиг сонирхолд үйлчлэхийн тулд хөндлөнгөөс оролцдог. Энэ нь нөөц баялгийг нь ашиглахад хүргэж, нутгийн ард иргэдийг цөхрүүлж байна.
Америк гэдэг их гүрэн олны нүдэн дээр нуран унаж байна. Тэгэхдээ энэ нуралт газар хөдлөлт шиг хурдан болохгүй. Аажмаар ёс суртахууны хувьд бүрэн ялзран, бүх асуудалд дабль стандартаар хандан, ярьдгаасаа тэс өөр үйлдэл хийж амин хувиа хичээх нь даян дэлхийн жигшлийг төрүүлж ганцаардахад хүргэнэ. Соёлт хүн төрөлхтөн америкчуудыг өнгөрсөн зуунаас эхэн үеэс эхлэн зэвүүцэн жигших болсон. Дэлхийн түүхэнд нэг ч их гүрэн мөнх оршиж байгаагүй. Диалектикийн хуулиар энэ гүрэн заавал мөхнө.Мөхөөх дайсан нь ОХУ ч биш,БНХАУ ч биш,Иран ч биш,БНАСАУ ч биш.Тэр өөрөө өвчин туссан амьтан доройтон үхдэг шиг өөрөө дотоод шалтгаанаас болж мөхнө.Ийм үйл явц нэгэнт өрнөөд хурдаа авсан үед аль ч намын хэн ч гарсан мөхлийг түр торгоохоос бус зогсоож чадахгүй.Ямар амьтан хэлсэн юм,америкийг хар хүн сүйрүүлнэ гэсэн нэг үг яваад байдаг. Хар обама л эхийг нь хатгаж орхив бололтой. Тавилан юм даа.
Зссссс,,,социализм коммунизм байгуулах гэж балайрч солиорч явсан,,,,аль өнгөрсөн зуунд л америк сөнөхнээ,,,,,сөнөх гээд байнаа,,,,,сөнөчихлөө л гээд байсан,,,байж л байна,,,хуцаад байлгүй эмээ уу,,,
Америк улсыг Израйль Их Британи хоёр удирдаж байгаа нь Америк европыг еврей англи хоёр удирдаж байна.