
Сүүлийн үед орчин үеийн Монгол хэлийг муутгах, бохирдуулах, гадаадын элдэв үгийг эх хэл рүү маань шургуулах, нүүр номонд /facebook / Монгол үгийг зориуд алдаатай бичих зэрэг хорт ажиллагаа эрчимтэй явагдаж байна. Монгол соёлоо дорд үзэж, харийн соёлыг дээдлэн шүтдэг хүмүүс олон болжээ.
Иймээс юуны өмнө Монгол хүн бүр зөв мэндэлж суръя. Орчин үеийн хүмүүс уулзаад “Сайн уу? гээд Юу байна?” гэхэд нөгөөх нь “Юу ч байхгүй” хэмээн хариулах аж. “Амар байна уу, Сонин сайхан юутай байна вэ” гэж мэндлээч.
Мэндлэхдээ дандаа орос ёсоор гар барих юм. Гар бол хамгийн бохир эрхтэн. Иймд зүгээр л бага зэрэг толгой дохиж мэндэлж болно. Мэндлэхдээ учиргүй их бөхийх хэрэггүй. Ахимаг насны хүмүүс нөхрөө “өвгөөн”, эхнэрээ “хөгшөөн” гэж дуудах юм. “Хань аа”, “эхнэр ээ” хэмээн дуудаж байгаач. Ач нар нь өвөө, эмээ гэж буруу үг хэрэглэхээ болиоч. Буурал ээж, буурал аав хэмээн дуудаач. Залуус эхнэрээ эсвэл нөхрийгөө “хайр аа” хэмээн дуудах юм. Солонгос киног дуурайхаа болиоч. Зүгээр л “хайр аа” гэхийн оронд “хань аа” хэмээн дуудаач. Ангийн найз нар уулзалдаад бие биенээ “анд аа” гэдэг. Энэ нь зөв. Гэхдээ эрэгтэй хүнийг “анд аа”, эмэгтэй хүнийг “найз аа” гэж дуудах хэрэгтэй. Гэтэл эмэгтэй хүнийг “анд аа” хэмээн дуудах юм. Зөвхөн эрэгтэй хүнийг “анд” гэдэг юм. Монголчуудын нэг бүдүүлэг явдал бол бие биендээ элдэв муу нэр хоч өгдөг. Бие биендээ элдэв амьтны нэр, элдэв муу нэр өгч хочилдог. Тарган хүнийг гахай, туранхай хүнийг чөргөр, толгой жаахан том бол том толгойт, ам нь жаахан том бол даравгар амт, далиу хөлт, алцгар, онигор, арзгар, дэмий гонзгой ч гэх шиг.
Сүүлдээ нэр нь мартагдаад зөвхөн хоч нь үлддэг. Хүнийг нэрээр нь бүтэн дуудаж сураач. Батсайхан гэдэг нэрийг Батука ч гэж байх шиг, Өлзийсайхан гэдэг нэрийг Өөжгий ч гэх шиг, Саранцэцэг гэхийг Сарушка ч гэх шиг, Нармандах гэдэг нэрийг Наки ч гэх шиг, Дэлгэрмаа гэхийг Дээгий ч гэх шиг. Монгол хүүхдүүд муу үг, хараалыг цээрлэх хэрэгтэй.
Гэтэл эдүгээ монгол хүүхдүүд тоглож байгаад хоорондоо муудалцаж бие биенээ ихэд муухай харж “чамайг ална даа” гэж хээв нэг хэлж байх юм. Хараал хэлдэг эцэг, эх олон байна. Эцгийнхээ хэлсэн хараалыг хүүхэд нь яг л дуурайж хэлэх аж. Гэрийн найран дээр монгол хүнийг “За, та шинэхэн хосуудад зориулж нэг сайхан ерөөл хэлчих” гэхэд нэг ч ерөөлийн үг хэлж мэдэхгүй юм. Ганц хэлдэг зүйл нь “Амжилт хүсье” гэсэн хоёрхон үг аж. Ихэнхи Монгол хүмүүс ерөөл хэлж мэдэхгүй байж хараал хэлэхдээ гаргуун юм. Аль дээр үед социализмын үед хөдөө, хотгүй хүмүүс нөгөө “П” үсгээр эхэлсэн новшийн орос хараалыг амны уншлага болгох юм. Одоо орчин үед “F” үсгээр эхэлсэн англи хараал хэлэх юм. Ер нь Орос, Монгол, Англи хэлээр хараал хэлэх бол хамгийн бүдүүлэг явдал. Хараалын үзүүрт цус, ерөөлийн үзүүрт тос гэдэг дээ. Хараал бол монгол хэлэнд ч байх ёсгүй зүйл юм. Хараалын оронд ерөөл хэлж сураач. Элдэв гадаад үг хэрэглэхийн оронд Монгол үгээр хэлж сураач. Фасебүүк гэхийг нүүр ном, поошиг гэхийг том сав, аккумлятор гэхийг хуримтлуур, кино гэхийг сүүдэр ший, телевизор гэхийг зурагт, помидор гэхийг улаан лооль, пицца гэхийг ногоотой гамбир, гуляш гэхийг будаатай махан хуурга, шоколад гэхийг хүрэн чихэр, мороженое гэхийг мөхөөлдөс, компьютер гэхийг цахим машин, автомашиныг суудлын тэрэг, тракторыг гинжит тэрэг, радиог долгион баригч, плиткаг цахилгаан гал, масло гэхийг тос, бензин гэхийг шатахуун, шприц гэхийг тариур, мессеж гэхийг илгээлт, виз гэхийг зөвшөөрөл, паспорт гэхийг иргэний үнэмлэх, торт гэхийг бялуу, плааж гэхийг даашинз, костюм гэхийг хослол, жинс гэхийг даргар өмд, вино гэхийг дарс, шампанск гэхийг оргилуун дарс, пивийг талхны ундаа, театр гэхийг хүрээлэн, цуйван гэхийг гурилтай хуурга, автомат гэхийг өөрөө ажиллагч... гэх мэтээр эх монгол хэл дээрээ хөрвүүлэн хэлж сураач.
Ядаж үндэсний бичиг үсгээ уйгуржин бичиг, хуучин Монгол бичиг хэмээн буруу хэлэхээ болиоч. Босоо Монгол бичиг хэмээн хүндэтгэлтэй хэлж сураач. Гадаад улсад амьдардаг Монголчуудаа зөв нэрлэж сураач. Астрахань, Каспийн тэнгисийн орчим амьдардаг Монголчууд маань өөрсдийгөө “Калмык” гэж буруу нэрлээд, улсаа Калмыкия хэмээн буруу нэрлээд байх юм.
Ойрд Монголчууд гэж зөв хэлж сураач. “Калмак” гэдэг нь туркээр “Үлдэгдэл” гэсэн утгатай муу үг шүү. Хойд хөршид амьдардаг Монгол туургатан маань өөрсдийгөө “буряты “ гэх юм. Өөрсдийгөө “Буриад Монголчууд” хэмээн зөв хэлж сураач. Хойд хөршид амьдардаг Монгол туургатан маань өөрсдийгөө “ тувинцы” гэх юм. Өөрсдийгөө “Урианхай Монголчууд” гэж зөв хэлж сураач. Хорьдугаар зууны эхээр дорны агуу соёлт Монгол оронд харийн буруу номтны улаан хувьсгалын хүчирхийлэл болж олон арван мянган гэм зэмгүй Монгол хүнийг хөнөөгөөд зогсохгүй эх Монгол хэлд маань автономи, пролетарь, феодал, капитализм, фракц, коммунизм, социализм, зүүнтэн, баруунтан, оппортунизм, хамтрал коммун, октябрь, марксизм, ленинизм, сталинизм , большевизм, империализм, милитаризм, пионер, комсомол, танк, пистолет, винтов, гранат, миномёт, мина, кинжал, пулемёт, шприц... гэх мэтийн харийн новшийн үгнүүд шургалан орж эх хэлийг минь бохирдуулсан.
Эзэн хаан, ноён, хатан, хамжлага, алтан ураг, агь, хунтайж, хан хүү, тайж, язгууртан, Бурхан, шашин, гэгээрэл, лам багш, судар, ном шаштир, босоо монгол бичиг, боди сэтгэл, нисваанис, арван цагаан буян, бурханы сүм хийд, дугана, хувраг, хутагт, хувилгаан гэх мэтийн тансаг Монгол үг Монгол хэлний үгсийн сангаас хасагдаж байв.
Эх хэл нь бохирдвол үзэл бодол нь бохирддог, үзэл бодол нь бохирдвол үйл явдал нь бохирддог юм. Улаантнууд 1944 онд эртний Монгол үндэстний соёлын эх сурвалж болсон босоо Монгол бичгийг минь устгаж оронд нь харийн орос крилл бичигт ард түмнийг минь албадан оруулж, харийн буруу номыг тоть шиг цээжилдэг болсон. Харийн бичиг үсэгтэй болсон ард түмэн уламжлалт босоо Монгол бичгээр бичсэн Монголын агуу соёл болох Бурханы Ганжуурын 108 боть, Данжуурын 224 боть, “Ламрим” судар, “Үлгэрийн далай”, “Гучин хоёр модон хүний үлгэр” зэрэг буддын судраа уншиж чадахаа больсон. Монголын ард түмний үнэт соёлын өв босоо Монгол бичгээр бичиж үлдээсэн “Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу”,”Орчлонгийн сав шимийн дуулал”,”Нэгэн үсгийн эрдэм”,”Авах гээхийн дөрвөн мөрт”, “Тоть шувууны сургаал”, “Ардыг тэжээхүй рашааны дусал хэмээх шаштир оршвой”, “Чойжид дагины тууж”, “Молон тойн эхдээ тус хүргэсэн нэрт судар оршвой” зэрэг агуу суут бүтээлүүдээ уншиж чадахаа больсон. Ийнхүү мянган жилийн өв соёлоо устгаж монгол ном судраа ч мэдэхгүй болсон. Мэддэг юм нь Орос Зөвлөлтийн уран зохиол, Францын хэдэн сонгодог бүтээл, Монголын шинэ утга зохиол буюу улаантны буруу үзэл суртал нэвт шингэсэн хэдэн бүтээл гэсхийгээд дуусчихдаг байв.
Монгол соёл шашин, Монгол бичиг үсэг, судар номыг бүгдийг нь хувьсгалт улаантны харгис төр устгачихсан. Хайран Монгол соёл. Ингэж л эх Монгол хэл минь бохирдож, эртний гайхамшигт судар ном маань үнс нурам болсон доо.
Бурханы шажныг устгаж оронд нь атеизм буюу шашингүйн үзлийг ард түмэнд хүчээр тулгасан. Олон зууны турш ард түмнээрээ Бурханы шажин шүтэж, арван цагаан буян үйлддэг байсан тул Номт Монгол оронд хүн амины хэрэг, хулгай, дээрмийн хэрэг гэдгийг бараг мэддэггүй байлаа. Бурханы шажин бол Монголын ард түмний хамгийн том гайхамшигт соёл байлаа. Бурханы шажнаа устгасан ард түмэн бузар нүглийн замд орсон доо. Одоо л Бурханы шажнаа нэн хурдан сэргээж ард түмнээрээ гэгээрлийн замд орохгүй бол ёс зүйгүй болж ёроолгүй нүглийн далайд унаж болзошгүй. Яруу тансаг Монгол хэлээ төгс эзэмшихийн тулд босоо Монгол бичгээ сурч, эртний гайхамшигт Монгол судар номоо уншиж судлах хэрэгтэй. Орчин үеийн Монгол хүн хичнээн ч гадаадын дээд сургууль төгсөж, хичнээн ч гадаад хэл мэддэг болсон ч гэсэн Монгол үндэстний соёл, босоо Монгол бичиг, Монгол судраа мэдэхгүй бол тэр хүн Монгол хүн биш юм. Дээл өмсөж гартаа гаанс хөөрөг барьсан хүнийг Монгол хүн гэдэггүй юм. Монгол хэл, соёлоо сайн мэддэг хүнийг Монгол хүн гэдэг юм. Монголчууд аа. Яруу тансаг төрөлх монгол хэл болон гайхамшигт босоо Монгол бичиг, Монгол соёлоо нүдний цөцгий мэт хайрлан хамгаалъя.
Доржийн СҮХБААТАР
Сэтгэгдэл18
Жанжин минь Украйны дайныг бичээч. Орост хайртайчуудад сайхан цохилт өгдөгсөн, хаачсан бэ? Тэднийг өмдөнд нь шээлгэх нийтлэл хэрэгтэй байна шүү?
Америк европыг базсан еврей англи хоёр дэлхийг колончлох ажилдаа орж, англи улс өөрийн төрөлх англи хэлээ дэлхийн хэл хэмээн сурталчилж, дэлхийн бүх үндэстнийг төрөлх хэлийн устгаж англи хэлтэй болгох замаар трэмгийлж, еврей нар дэлхийн бүх банк санхүү улс төр уул уурхайн баялагт эзэн сууж дэлхийн хүмүүсийг ядууруулж түрэмгийлж байна.
Европ гэдэг Оросууд Америкаас айж, Азийг үзэн яддаг. Яаж ч байсан Англи хэл одоо дэлхийн хэл.Оросууд чинь Монголчуудын бичиг, хэлийг бараг устгаж оросжуулчихсаныг та мартаад байна.Хар ажлын малнууд байлгадаг багууд нь хэл бичигтэйгээ бараг үлдээгүй.Еврейгээ яривал Оросууд харин тэднийг дэмжиж өөд татдаг. Оросын Азийнханд хаалтай хэвлэл мэдээлэл,урлаг улс төр, банк бизнес, шинжлэх ухааны бүх салбаруудыг нь Еврей Арменичууд мэддэг. Гэтэл шовинист Оросын хүн амын 20%, газар нутгийн 80% нь Оросод нутаггүй Еврей Арменичуудын доорд үздэг Ислам шашинтан,Түрэг үндэстнүүдийнх.
Оросын багууд хүн амынх нь 20% гэдэг нь зөвхөн албан ёсны статистик. Гэхдээ Орос үндэстэн байх нь ашигтай Оросод багууд нь нийтдээ яс үндсээ Орос гэж бүртгүүлдэг. Тэр тусмаа холимог гэр бүлээс гаралтай багууд нь бүгд 100% Орос болцгоодог онцлогтой.Тэгэхээр ойролцоогоор Ази,Түрэг, Кавказ үндэстнүүд Оросын хүн амын 30-35% гэж тодорхойлдог. Оросууд одоо тэднийг сурснаараа дураараа устгаж чадахгүй тоонд хүрсэн. Устгах гэвэл Москва өөрөө дэлбэрнэ.Юун Кавказ Сибирь Курил.
ANUSDI80955877ZEXSYGR UILCHLI
Үнэн. Орос пизда салаавчаа ярихгүй байж, Монгол хэл гэж ярих нь анхнаасаа утгагүй. Үнэн алдартны Кирилл Мефоди санваартнуудын бичгээр зөв буруу бичиж байна гэж Азийн Монголчууд хуцалдах ч тэнэг хэрэг. Тэртэй тэргүй одоо үсэг галигийн алдааг програмууд өөрөө автоматаар засдаг. Энэ бол номчирхож мэдэмхийрдэг оросжсон эрдэмтдийн хэнд ч хэрэггүй ажил.
Тэгээд танай хятад хэлийг сурах ёстой байсан юмуу. хахаха
Энэ монгол бичгийг ашиглаж өвөр монгол нэрийг барьсан хятадын хорт бодлого байгаа. Монголд уйгаржин бичгийг дэлгэрүүлж байгаад 2050 он гэхэд монголыг хятадад нэгтгэх хортой бодлого хэрэгжинэ. Монгол улс тусгаар улс байх нь чухал болохоос биш хятадын урхинд унаж эс болно.
Бурят?
Hytadad.mongol.bichigiig.horiglood. baihgui.bolgosoniig.medeegui.umuu.ho
Энэ мөн ихээхэн юмтай өвгөн шүү! Ккк
Чухал асуудлыг хөнджээ.Монгол бичгийг эсэргүүцдэг хүмүүс ер нь хэн байдаг нь тодорхой. Анх кирилл үсгийг 1939 онд Буриадууд авч Монголд халдаасан.Түүнээс Дамдинсүрэн гуай өөрөө 2 үсэг нэмээд 1941 онд зохиочихсон юм биш.Тийм ч болхоор Ренчин Бямбаев түүнийг өрсчихлөө гэж насаараа үзэн ядаж, янз бүрийн цуурхал тараан гүтгэж харлуулж ирсэн юм. Одоо Монголчууд биднийг доорд үзэх битгий хэл, бид та нарт бичиг үсэг авчирсан гэдэг Оросуудын бичгийг халж, Түрэг үндэстнүүдийн авсан дэлхийн бичиг латин үсгийг авч ард түмний дунд авиан бичгээр хэрэглээд, албан ёсны (хаяг,овог, түүх) бичигтээ худам Монголоо амь оруулж хамт хэрэглэх нь зөв санагддаг. Азийн Хятад (ханз,пининг) Солонгос (хангил канжи) Япон (хирагана катагана канжи) Вьетнам (латин,ханз) гэх мэтээр илүү сүүлийн үеийн авиан бичигтэйгээ улс үндэстнийхээ уламжлалт 2 бичиг хамт хэрэглэдэг.Харин ямар тохиолдолд аль хэр өргөн хүрээтэй хэрэглэхийг өтөр зохицуулах үүрэгтэй.
Чи хятадын бичлэгүүдийг юутүбээс үз. Доор нь байгаа сэтгэгдэл дотор монголыг хэрхэн хятадад нэгтгэх бодлого байж болохыг харж танилц.
орос хэлнээс татгалзсан цагт Монгол хэлээ аварна шүү
Хэн хаана оросоор яриад байгаам хаана ч алга
Хос бичигтэй байх торийн бодлого зовоо Дээр нь хуухэд залуучууд англи орос бусад хэл сурч байгаа нь сайн хэоэг
Орос хэл л биш шүү.Оросгүй ганц өгүүлбэр ч хэлж чадахгүй үндэстэн болчихсон байж. Гэтэл пиздагийн ард түмэн Оросууд нь тэдний сайхан хэлэнд хараалуудыг Монголчууд биднийг авчирч бохирдуулсан гэж баталцгаадаг. Пиздагаас эхлээд түгээмэл олон Орос үгнүүдийн тухайд үндэстний хэмжээнд ярилцлага зохион байгуулах нь зөв. Дараа нь Монгол хэлний тухай ярих эрх нээгдэнэ.Одоо бол ийм эрх хэнд ч байхгүй.,
51 81 д Оороо хаана амьдардаг хун бэ Монголчууд англи ч орос ч узсээр байна Жилд 500 оюутан Орос руу сурахаар явж байна Хятад руу ч мон тийм тооны оюутан явж байна Нилээд хэсэгт нь хоер улсын тэтгэлэг огч байгаа Залуучуудын сурч боловсрохтэрх чолоог яагаад эсэргууцээд байгаа юм уу шуумжлээд байгаа юм уу Монголчууд хоршуудийнхээ хэл соелыг !судлах хэрэгтэй