КИЕВ, 2024 оны наймдугаар сарын 5 /DW/. Оростой хийж буй дайны талаар Киевийн баримталж буй байр суурьд дэмжлэг авах зорилгоор Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Африкийн гурван оронд айлчилна гэж тус улсын Гадаад хэргийн яам /ГХЯ/ ням гарагт мэдэгджээ.
Сүүлийн хоёр жилийн хугацаанд Африкт дөрөв дэх удаагаа дипломат айлчлал хийх гэж буй Д.Кулеба наймдугаар сарын 4-8-ны өдрүүдэд Малави, Замби, Маврики улсад айлчилна гэж тус яамны мэдэгдэлд дурдсан байна.
“Бүх уулзалт харилцан бие биеийнхээ ашиг сонирхлыг хүндэтгэх зарчимд тулгуурлан хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чиглэнэ. Украин болон дэлхий дахинд энх тайвныг тогтооход чиглэсэн дэлхийн хүчин чармайлтад оруулах Африкийн орнуудын хувь нэмэр бол хэлэлцээний гол сэдвүүдийн нэг байх болно” гэж ГХЯ мэдээлжээ.
Энэ оны зургаадугаар сард Швейцарын талын зохион байгуулсан Украины асуудлаарх бага хуралд Африкийн хэд хэдэн орон оролцсон боловч эрчим хүч, түүхий эдийн чухал нийлүүлэгч болох Оросыг тусгаарлахад чиглэсэн барууны орнуудын хоригт ихэнх нь тун дурамжхан хандсан байна.
Д.Кулеба айлчлалынхаа үеэр Украины үр тариаг тус бүс нутагт нийлүүлэх, Украины сэргээн босголтод Африкийн компаниудыг оролцуулах талаар ярилцана гэж яамны мэдэгдэлд мөн дурджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл3
Сайн залуу
Манай оркууд бол хурдхан бууж өгөөд, өмдөө тайлахаа бодно. Мөн эх орончдыг харийнханд матна
Евроазийн эх газарт янз янзын үндэстэн улс оршдог. Америк шиг нэг улсад олон үндэстэн байх албагүй. Монгол бол нүүдэлчдийн улс. Түүнээс биш монголд африкчууд, хятадууд, оросууд, украйнууд амьдрах учиргүй. Евроазийн нутаг дээр том улс болох Орос, Хятадынхаа бодлогоор бусад улсууд нь зохицож амьдрах учиртай. Энэ том эх газар дээр өөр эх газар болох Америкийн ямар нэг нөлөө байх нь угаас тохирохгүй. Евроази эх газарт орших улсууд том улсынхаа зохицуулалтанд найдах ёстой болохоос биш хаа хамаагүй Америкаар тархиа угаалгах хэрэггүй. Украйн бол эргүү тэнэг үйлдэл хийж байгаа тул газар нутаг бүү хэл энэ евроази эх газар дээр улс байх учиргүй. Украйн сөнөтүгэй.