ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 4 /BBC/. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп, Камала Харрис нар эхний халз мэтгэлцээний товын талаар санал зөрөлдөж, өөр өөр телевиз, өдрийг сонгон явуулах бодолтой байгаагаа илэрхийлжээ.
К.Харрисын сонгуулийн штабын зүгээс, Ерөнхийлөгч Жо Байден, нэр дэвшигч Д.Трамп хоёр өмнө нь товлож байсны дагуу буюу есдүгээр сарын 10-нд ABC News сувгаар мэтгэлцэхийг уриалж байна. Харин Д.Трамп хэлэхдээ, Ж.Байден өрсөлдөөнөөс гарснаар ABC телевизийн мэтгэлцээн “цуцлагдсан” гээд, есдүгээр сарын 4-нд Fox News-ээр мэтгэлцэхийг уриалжээ.
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 5-нд болох юм.
Ерөнхийлөгч Ж.Байден долоодугаар сарын 21-нд өрсөлдөөнөөс гарч буйгаа зарлаж, К.Харрис Ардчилсан намаас нэр дэвших өндөр магадлалтай хүн болсны дараачаас дээрх санал зөрөлдөөн эхэлсэн байна. Түүнээс хойш Д.Трамп өмнө нь товлосон ABC News-ийн мэтгэлцээнд оролцох эсэх тал дээр булзааруулсан хариу өгсөөр иржээ.
Америкийн телевизийн сувгууд мэтгэлцээний шинэ товыг тогтоохын тулд хоёр штабтай хэлэлцээ хийж байна.
2021 оны нэгдүгээр сарын 6-нд Капитолын ордон халдлагад өртөх үеэр АНУ-ын Нууц алба алдаа гаргасан гэж Дотоодын аюулгүй байдлын яамнаас мэдээлснээс хэдхэн цагийн дараа мэтгэлцээний талаарх дээрх мэдээ цацагдлаа. Учир нь, тухайн үед дэд Ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан К.Харрис Вашингтон дахь Ардчилсан намын Үндэсний хорооны төв байрны гадна талд байрлуулсан тэсрэх бөмбөгнөөс ердөө 6 м-ийн зайд дөхөн очиж, маш эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн байна.
Уг тэсрэх бөмбөг болон Бүгд найрамдах намын Үндэсний хорооны төв байрнаас олдсон ижил төрлийн тэсрэх бөмбөгийг Д.Трампын дэмжигчид Капитол руу дайрахын өмнөх шөнө байрлуулсан байжээ. Хоёр тэсрэх бөмбөгийг хэн тавьсан нь тодорхойгүй байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл6
Күүкэн нь дийлнөө. Юун төлөө прокурор байсан билээ. Трамп зүгээр л ашиг хөөсөн бизнесмен болохоор хангалттай но олныг гаргаж ирнэ
Британи улсад байдал хүндэрч байна. Тус улсын өнцөг булан бүрт цагаачдын эсрэг үйл ажиллагаа эхэлжээ.Ялангуяа африкууд их өртөж байх шиг.Европын орнуудын төрийн бодлого нэг л биш. Европод энэ байдлаараа иргэний дайн гарна гэж Елон Маск нилээд хэдэн сарын өмнө бичиж байсан. Польшийн ерөнхий сайд Туск хилийн дагуу цагаачдын эсрэг зэвсэг хэрэглэх санал гаргажээ.
Зсссс,,,,,
Дэлхийн дайн гаргаж байгаад хэт их өсөөд байгаа харуудыг дарна. Ийм болохыг глобалчлал гэгч зүгээр дэвэргэж ирсэн. Цаашид глобалчлал өрнөхгүй.
Итали улс Хятад руу чиглэлээ өөрчилсөн нь Европын Холбоо, Байданы засаг захиргааг цочиролд оруулаа. Ийм үйл явдал болсон! Италийн ерөнхий сайд Жоржиа Милони саяхан БНХАУ-д 5 хоногийн айлчлал хийсэн билээ. Милони бүгдийг ойлгожээ.Европын 3- дагч том улс Итали чиглэлээ өөрчиллөө. Энэ нь хэний ч нөлөөллөөр бус,цэвэр Италийн засгийн газрын шийдвэр байсан бөгөөд Итали эдийн засгаа аврахын тулд Хятадтай олон төрлийн,олон талт гэрээ хэлэлцээр хийлээ. Итали бол Христэд итгэдэг, уламжлалт гэр бүлийг дээдэлдэг орон. ЕХ-ын бодлоготой санал нийлэхгүй зүйл, ижил хүйстний бодлого, дүрвэгсдийн бодлого зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ. Одоо Итали сонголтоо хийлээ. Унгар,Словак мөн улсынхаа эдийн засаг,ёс заншлыг нэгдүгээрт тавьж байна. ЕХ задарч магадгүй болжээ.
Британи улсад байдал хүндэрч байна. Тус улсын өнцөг булан бүрт цагаачдын эсрэг үйл ажиллагаа эхэлжээ. Ялангуяа африкууд их өртөж байх шиг. Польшийн ерөнхий сайд хилийн дагуу цагаачдын эсрэг зэвсэг хэрэглэх санал гаргажээ. Итали улс Хятад руу чиглэлээ өөрчилсөн нь Европын Холбоо, Байданы засаг захиргааг цочиролд оруулаа. Италийн ерөнхий сайд Жоржиа Милони саяхан БНХАУ-д 5 хоногийн айлчлал хийсэн билээ. Милони бүгдийг ойлгожээ. Европын 3- дагч том улс Итали чиглэлээ өөрчиллөө. Энэ нь хэний ч нөлөөллөөр бус,цэвэр Италийн засгийн газрын шийдвэр байсан бөгөөд Итали эдийн засгаа аврахын тулд Хятадтай олон төрлийн,олон талт гэрээ хэлэлцээр хийлээ. Итали бол уламжлалт гэр бүлийг дээдэлдэг орон. ЕХ-ын бодлоготой санал нийлэхгүй зүйл, ижил хүйстний бодлого, дүрвэгсдийн бодлого зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ. Одоо Итали сонголтоо хийлээ. Унгар,Словак улсынхаа эдийн засаг,ёс заншлыг нэгдүгээрт тавьж байна. Европт энэ байдлаараа иргэний дайн гарна гэж Елон Маск нилээд хэдэн сарын өмнө бичиж байсан