Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхердын 2024 оны 8 дугаар сарын 2-4-ний өдрүүдэд Монгол Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөв.
Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгчийг “Чингис Хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, Швейцарын Холбооны Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Юрг Бурри болон албаны бусад төлөөлөгчид үдэн мордуулав.
Швейцарын талаас Төрийн тэргүүний түвшинд анх удаа хэрэгжсэн төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Виола Амхерд нар албан ёсны уулзалт хийж, хэвлэлд мэдээлэл хийв.
Монгол Улс, Швейцарын Холбооны Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд хэрэгжсэн төрийн айлчлалын үеэр “Монгол-Швейцарын Хамтарсан тунхаглал”, “Ардчилсан засаглалын асуудлаарх Харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурсан нь хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ардчилсан засаглалыг бэхжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтой болов.
Ерөнхийлөгч Виола Амхерд айлчлалаа өндөрлүүлэхээсээ өмнө монголын нүүдэлчин ахуй, зан заншилтай танилцан, эрийн гурван наадам, монгол үндэсний дуу хөгжим, бүжгийг толилуулсан бэсрэг наадам үзэж сонирхлоо.
Ням - 10 сарын 04,
2026
Сэтгэгдэл4
Нөгөө Элбэгдорж Алтанхуяг Энхболд нарын үeд мөнхийн төвийг сахина гэж байсан улс шүү дээ бид чинь. Гэтэл Эбэ маань АНУ барууныг илт дэмжсэн бодлого яриад явж байна. Монголд маш хортой бодлого АН маань арай ийм бодлого бариагүй байх гэж лнайдаж байна. Төвийг сахьна гэж бодлого байдаггүй гэж тэр үед Оросууд хэлэхэд тэнэг мангараар нь дуудаад л өнгөрч билээ кк.
Манайх л мөнгөө тэнд нуух гээд хөөрөөд байгаагаас биш биднийг хоёр хөрштэй нь яс хаях гэж л ирсэн авгайшдээ. Швецариуд төвийг сахисан гадаад бодлогоо илтэд өөрчилж байгаа. Өөрсдөө ч америкийн шахаанд сандарч яваа баячууд. Хөөрхий монголийн минь нэг хэсэг нөгөө л "гадаад" гээд байдгаа гөвдөг хэвээрээ
Монгол улсын нэр хүнд гэгч бараг газар доор орсон. Дайны хорыг мэдэхгүй улсаа мандаж буй мэт андуурсан төртэй болжээ.
ailiin avgail bn sh dee