
ВАШИНГТОН, 2024 оны наймдугаар сарын 2 /Reuters/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн өрсөлдөгч, сөрөг хүчний нэр дэвшигч Эдмундо Гонсалес маргаан дагуулсан ерөнхийлөгчийн сонгуульд ялсныг АНУ-ын засаг захиргаа пүрэв гарагт хүлээн зөвшөөрч, Н.Мадуро ялсан тухай мэдэгдлийг няцаажээ. “Олон тооны нотлох баримтаас үзэхэд долоодугаар сарын 28-нд болсон Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуульд Эдмундо Гонсалес Уррутиа хамгийн олон санал авсан нь АНУ-д, хамгийн гол нь Венесуэлийн ард түмэнд тодорхой байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен мэдэгдсэн байна.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотой маргааны улмаас Венесуэлд эсэргүүцлийн жагсаал өрнөж байгаа юм. Венесуэлийн сонгуулийн зөвлөлөөс мэдэгдсэнээр, 2013 оноос хойш засгийн эрхийг барьж буй Н.Мадуро сонгуульд 51 хувийн саналаар ялжээ. Сөрөг хүчнийхэн олон нийтийн сүлжээнд нарийвчилсан дүнг нийтэлсэн бол засгийн газар нэр дэвшигч бүрийн авсан нийт саналын тооноос өөр мэдээлэл өгөөгүй байна. Э.Блинкен пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ Венесуэлийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авна гэж сүрдүүлээгүй боловч “шийтгэлийн арга хэмжээ” авч магадгүйг сануулжээ. Маргаан дагуулсан сонгуулийн дараа Вашингтон дахин хориг арга хэмжээ авах эсэхийг хэлэлцэж байгаа тухай Ройтерс агентлаг мягмар гарагт мэдээлсэн юм.
“Бид Венесуэлд ардчилсан хэм хэмжээг сэргээх үйл явцыг бүрэн дэмжиж, түүнийг бэхжүүлэх арга замыг олон улсын түншүүдтэйгээ хамтран хэлэлцэхэд бэлэн байна” гэж Э.Блинкен хэлжээ. Тэрбээр мөн сөрөг хүчний удирдагчдын аюулгүй байдлыг хангахыг уриалжээ. Үүний зэрэгцээ Бразил, Мексик, Колумбийн төрийн тэргүүн нар санал хураалтын дэлгэрэнгүй дүнг танилцуулахыг Венесуэлийн талд пүрэв гарагт уриалсан байна.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ"
Сэтгэгдэл15
Орк, оросчингууд хашгачаад баларна. Заавал нэг дарангуйлагчийн төлөө улин хуцна. Дарангуйлагчдын оройд нь Путин заларч барууныг чичрүүлээсэй гэж хүснэ. Украинд Орос ялахгүй байгаад боож үхнэ. Өчигдөр Блинкенийг хааж бүслээд, Оросын далбаа барьж жагсаад сүйд хийхнэ үү гэсэн чинь оросчингууд алга! Яасан бэ? Оросын Элчин мөнгө өгөхөө больсон уу?
АНУ н элчин мөнгө өгөхөөр та нар жагсдаг юм уу. Өөрсдийгөө мөн амархан илчилж байна аа.
Чулуунжавыг дэмжиж бнаа !
Ус тос ялгахгүй усан тэнэг л украйн ялна гэдэгт итгэнэ дээ. Энэ дайныг төвлөж эхлүүлсэн ану ч анхнаасаа украйн ялна гэж итгээгүй. Зөвхөн тэнэг украйнчуудыг ашиглаж орсыг багаар ч гэсэнхохироохыг л төлөвлөж үрдүнд нь орсод тогтворгүй байдал үүсэх байх л гэж горьдсон. Даан ч их санасан газар хоосон гэдэг болсон.
Америк хажуудаа байгаа сөнөж буй ардчилсан Хаити улсыг тоодоггүй мөртлөө хаа хамаагүй Венесуэл гэж солиорох нь үнэн инээдтэй! Америкийн гар орсон газар засаглалын хямрал болж дайн гардаг зүй тогтолтой!
орк АНУус чи өмхий амаа угаа өмхий унгасаа хавч
Malaa mongol ulsaas zail
Э. Блинкeн Монголд англи хэлний багш нар бэлтгэх, хүүхэд хамгаалахад туслах гэх мэт инээдтэй юмаар өнгөлөн далдлалт хийгээд шал өөр ажлаар ирээд буцлаа. Ирсэн зорилгыг нь ҮАБЗ л мэдэж байгаа байх. Монгол улс өөрийн гэсэн бодлоготой гэдгийг барууныхан ойлгож авсан байх гэж найдаж байна. Нөгөө Эбэ шиг далжиганаад дагаад гүйнэ гэж бодвол эндүүрэл шүү.
Бас нэг улсыг цусан далайд живүүлэх нь
Америк венесуэлийг зажлахгүй залгина.
Мадурогийн өрсөлдөгч нь манай элбэгдорж шиг АНУ н бууны нохой л байгаа.
өмнөх сонгуульд бас хуан гуайдо гэдэг тоглоомын нөхрийг венесуэлийн ерөнхийлөгч гэж зарлаад байсан,мартсанаас тэр "ерөнхийлөгч" одоо хаана яваа бол,нефть нь нөөцөөрөө №1 болохоор ингэж үймүүлээд байна даа,манай сонгууль ОТгоо шулуулж байгаа болохоороо арай гайгүй өнгөрөв бололтой ???
America Ukraine adil turiin ergelt hiih geed barahgui ba venasiala ruu gazariin tosond dollars ezed suuh gej ene ulsiig 15 jil ediin zasagiig booming ba
Улс орнуудын иргэд санал өгч сонгууль хийлгүй, АНУ с хэнийг томилохыг нь асууж байвал болох юм биш үү. Энэ нөгөө ардчилал нь болох бололтой.
Итали улс Хятад руу чиглэлээ өөрчилсөн нь Европын Холбоо, Байданы засаг захиргааг цочиролд оруулаа. Ийм үйл явдал болсон! Италийн ерөнхий сайд Жоржиа Милони саяхан БНХАУ-д 5 хоногийн айлчлал хийсэн билээ. Милони бүгдийг ойлгожээ.Европын 3- дагч том улс Итали чиглэлээ өөрчиллөө. Энэ нь хэний ч нөлөөллөөр бус,цэвэр Италийн засгийн газрын шийдвэр байсан бөгөөд Итали эдийн засгаа аврахын тулд Хятадтай олон төрлийн,олон талт гэрээ хэлэлцээр хийлээ. Итали бол Христэд итгэдэг, уламжлалт гэр бүлийг дээдэлдэг орон. ЕХ-ын бодлоготой санал нийлэхгүй зүйл, ижил хүйстний бодлого, дүрвэгсдийн бодлого зэрэг олон хүчин зүйл нөлөөлжээ. Одоо Итали сонголтоо хийлээ. Унгар,Словак мөн улсынхаа эдийн засаг,ёс заншлыг нэгдүгээрт тавьж байна. ЕХ задарч магадгүй болжээ.